Семинар
Тойм: Исаиа 58–66


“Тойм: Исаиа 58–66,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Тойм: Исаиа 58–66,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Исаиа 58–66

Исаиа 58–66

Тойм

Их Эзэн хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, мацаг барьдаг хүмүүст Исаиагаар дамжуулан амлалт өгсөн. Исаиа түүнчлэн Аврагчийн үйл хэрэг, Хоёр дахь ирэлт, Мянган жилийн тухай бошиглосон.

семинарын дүрс зурагСуралцагчдыг Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь тусал. Аврагчийн хайр, хүч чадал, нигүүлслийн тухай мэдэх нь сайн хэрэг боловч бид тэдгээрийг туулсан арга замуудаа ойлгох хэрэгтэй. Суралцагчдыг Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харсан туршлагаа хуваалцаж, тунгаан бодоход урих нь Түүнтэй илүү ойртсон мэдрэмж авахад нь тусална. Хэрхэн ийн үйлдэх жишээг 128-р хичээл: “Исаиа 61”-ээс олж болно. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал”-ыг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 8).

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санааг өгнө.

Исаиа 58:1–12

Хичээлийн зорилго: Суралцагчдад Их Эзэний арга замаар мацаг барих хүсэлтэй болоход нь туслах.

Исаиа 58:13–14

Хичээлийн зорилго: Суралцагчдад хүндэтгэлийн өдрөөр Их Эзэнийг эрхэмлэн хүндэтгэж сурахад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хүндэтгэлийн өдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх талаар аль хэдийн мэддэг зүйлээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэд хүндэтгэлийн өдрийг ариун болгохын тулд сайн хийж байгаа гэж бодож байгаа зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаж болно.

  • Видео:Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” (14:46) цагийн код 3:27-оос 4:41 хүртэл

Исаиа 61

Хичээлийн зорилго: Суралцагчдад Аврагчийн биднийг эдгээж, чөлөөлж, тайтгаруулах чадварт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах.

Исаиа 60–66

Хичээлийн зорилго: Аврагчийн Хоёр дахь ирэлт, Мянган жилийн засаглалд илүү их баярлан баясах мэдрэмжийг мэдрэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн Хоёр дахь ирэлт, Мянган жилийн засаглалын талаар мэддэг зүйлээ бодож үзэхэд урь. Тэднийг үүнийг тэсэн ядан хүлээдэг эсэх, яагаад хүлээдэг талаараа тунгаан бодоход урь. Тэд эцэг эхээсээ эсвэл итгэл хүлээсэн насанд хүрэгчдээсээ Аврагчийн эргэн ирэлтийн талаар ямар бодол, мэдрэмжтэй байгааг асууж болно.

  • Зураг: Есүс Христийн Хоёр дахь ирэлт