“Суралцахуйгаа үнэлэх нь 7: Иов–Номлогчийн үгс,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйгаа үнэлэх нь 7: Иов–Номлогчийн үгс,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: 112-р хичээл
Суралцахуйгаа үнэлэх нь 7
Иов–Номлогчийн үгс
Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл нь сүүлийн үед Хуучин Гэрээг судалж байхдаа урдаа тавьсан зорилго, өсөлт хөгжлөө эргэцүүлэн бодоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Сүнслэг байдлын өсөлтөд нь нөлөөлсөн Хуучин Гэрээний түүх эсвэл сургаалыг хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхэд суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ангийнхан тань Иовоос эхлээд Номлогчийн үгс хүртэл судлах явцдаа энэ хичээл дээр үнэлснээс өөр үр дүнд төвлөрсөн байж болно. Хэрэв тийм бол хичээл дээр төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан өсөлт хөгжлийг үнэлэхийн тулд үйл ажиллагаануудыг тохируулан өөрчилнө үү.
Энэ хичээлээр суралцагчид дараах чиглэлд ахиц дэвшлээ үнэлэх боломжтой болно:
-
Амилуулалтыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг болгон тайлбарла. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа 98-р хичээл: “Иов 14, 19”-ийн сургаалд суурилсан.)
-
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг шүтэн бишрэх илүү их хүслийг мэдэр. (Тайлбар: Энэ үйл ажиллагааг 101-р хичээл: Дуулал удиртгал 2-р хэсэг гэсэн хэсэгт үндэслэсэн болно. Дуулал номын бусад хичээл, Хуучин Гэрээний өөр өөр номууд суралцагчдад Их Эзэнийг шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд тусалсан байж болно.)
-
Судруудыг бие даан тогтмол судлаарай. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа 107-р хичээл: “Дуулал 119”-ийн сургаалд суурилсан. Ангийнхан тэр тодорхой хичээлийг судлаагүй ч гэсэн үе үе суралцагчдыг хувиараа судар судлах үйл явцаа үнэлж дүгнэхэд урих нь сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд тусална.)
Тогтмол шалгах
Хичээлээ эхлэхийн тулд зөвхөн асуудал гарсны дараа тэдгээрт анхаарлаа төвлөрүүлэхийн оронд гол зүйлсийг тогтмол шалгах нь чухал болохыг ойлгоход нь суралцагчдад туслах талаар бодож үз. Та тогтмол шалгах шаардлагатай нэг зүйлийн зургийг үзүүлж болно. Эсвэл та ямар нэгэн зүйлийг шалгахад цаг гаргаснаараа хэрхэн адислагдсан тухай хувийн түүхээ ярьж болно.
-
Дараах зүйлийг тогтмол шалгах нь яагаад чухал вэ? Хэрэв бид тэдгээрийг шалгах цаг гаргахгүй бол юу тохиолдож болох вэ?
-
Тээврийн хэрэгсэл
-
Ахлах сургуулиа төгсөх ахиц дэвшил
-
Биеийн эрүүл мэнд (жишээ нь: нүд, чих, шүд, ерөнхий эрүүл мэнд)
Та дараах асуултыг тавьснаар ангийн ярилцлагыг сүнслэг зүйлс рүү шилжүүлэх боломжтой:
-
Сүнслэг ахиц дэвшлээ үе үе шалгах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Гаргаж байгаа ахиц дэвшлээ, түүнчлэн ямар өөрчлөлт хийж болохоо анзаарах нь хэр ач тустай вэ?
Хуучин Гэрээг судалснаар энэ жил сүнслэгээр өсөж хөгжихөд тань хэрхэн тусалсан болохыг үнэлж дүгнэхэд цаг гарга. Та ахиц дэвшлээ үнэлж дүгнэхдээ дараах асуултын аль нэгт эсвэл хэд хэдэд нь өгөх хариултаа тунгаан бодож эсвэл бичиж болно:
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд чухал санагдсан юуг сурч мэдсэн бэ?
-
Танд нөлөөлсөн тодорхой судрын түүхүүд эсвэл сургаалууд байна уу? Хэрэв тийм бол хэрхэн тус болсон бэ?
-
Та гаргаж буй ахиц дэвшилдээ баяртай байна уу? Юунаас болж ийм үр дүнд хүрсэн бэ? Эсвэл та нар эрэлхийлж буй үр дүндээ хүрэхийн тулд юу хийж болох вэ?
Тунгаан бодож, бичих цаг гарсны дараа сайн дураараа бодол, сэтгэгдлээ хуваалцах суралцагчдыг урь.
Амилуулалтыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг болгон тайлбарла.
Самбарт дараах асуултыг бичих талаар бодож үзээрэй. Суралцагчдаас хариулт авахын оронд үүнийг хэн асууж болох эсвэл ямар нөхцөлд асууж болох талаар хуваалцахад урь.
-
Бид нас барсныхаа дараа дахин амьдрах уу?
Есүс Христийн Амилуулалтын талаарх бидний мэдлэг энэ асуултад хариулахад бидэнд тусалж чадна гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Дараах дасгал Есүс Христийн Амилуулалтын талаар ойлгосон зүйлээ тайлбарлах дадлага хийхэд суралцагчдад тусална. 98-р хичээл: “Иов 14, 19” дээр суралцагчид Иовын “Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу?” гэсэн асуултад хариулж бичсэн байж магадгүй. (Иoв 14:14) Тэмдэглэл дээрээ бичсэн зүйлээ дахин хараад, хариултдаа оруулсан судрын эшлэлүүдийг уншихад суралцагчдыг урь.
Хэрэв суралцагчид Иовын асуултад хариулт бичээгүй бол тэдэнд унших дараах судрын эшлэлийг өгөх талаар бодож үзээрэй.
-
1 Коринт 15:20–22
Суралцагчдад юу бичсэнээ эсвэл дээрх судруудыг давтах цөөн минут гаргаж өгсний дараа тэднийг нэгээс дөрвийн хоорондох дугаарыг сонгоход урь. Өөр өөр тоо сонгосон суралцагчдыг жижиг бүлгүүдэд байрлуул. Тэднийг сонгосон тоотой нь харгалзах доорх нөхцөл байдалд Амилуулалт болон үүнд гүйцэтгэх Есүс Христийн үүргийн талаар хэрхэн тайлбарлахаа бүлгээрээ хуваалцахад урь.
-
Үхлийн дараах амьдралын талаар манай сүм юу заадгийг сонирхдог ангийн хүүхэд
-
Ах, эгч, дүүгийнх нь нэг нь эдгэшгүй өвчтэйг дөнгөж сая мэдсэн ажлын найз
-
Бага ангийн бага насны хүүхдүүд
-
Өвөө эсвэл эмээгийнхээ оршуулга дээр үг хэлэх
Суралцагчдад нэг нэгэнтэйгээ хуваалцах боломж олдсоны дараа та энэ туршлагаас сурсан зүйлээ хуваалцах хүсэлтэй хэдэн суралцагчаас асууж болно. Үүнд Есүс Христийн тухай болон Амилуулалтын тухай сурсан шинэ ойлголт эсвэл үүнийг бусдад тайлбарласнаар олж авсан нэг зүйлийг багтааж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгааг мэдэр
101-р хичээл: “Дуулал оршил, 2-р хэсэг” хичээлийн нэг хэсэг болгон суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн талаарх бодол санаа, мэдрэмжээ видео бичлэг, шүлэг, зураг, мийм эсвэл бусад илэрхийлэл болгож эхэлсэн байж магадгүй. Өөрсдийн төслийг олох эсвэл санахад суралцагчдыг урь. Дараах заавруудыг харуулаад, судлах тэмдэглэлдээ хариулж бичихэд суралцагчдыг уриарай. Та суралцагчдыг энэ үйл ажиллагаан дээр ажиллаж байх хооронд намуухан хөгжим тоглуулж болно.
Энэ ажлыг бүтээсэн туршлагынхаа талаар хэсэг зуур бод. Өөрийн илэрхийлсэн мэдрэмжийг эргэн санахад туслах Ариун Сүнсийг уриарай.
-
Та шүтлэг бишрэлийн энэхүү илэрхийллийг бүтээснээс хойш Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авсан эсвэл мэдэрсэн бэ?
-
Та үүнийг бүтээснээс хойш Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямар бодолтой эсвэл ямар мэдрэмжтэй байгаагаа анзаарсан уу? Өнөөдөр танд ямар санагдаж байна вэ?
-
Төслөө хараад та юу нэммээр байна вэ? Та юуг өөрчлөх байсан бэ?
Та төслөө хараахан хуваалцаагүй байгаа хуваалцах хүсэлтэй суралцагчдад хийсэн зүйлийнхээ талаар, уг туршлагын юу нь тэдэнд утга учиртай байсан эсвэл ямар сэтгэгдэлтэй байсан талаар хуваалцах боломжийг өгч болно.
Судруудыг бие даан тогтмол судлаарай
107-р хичээл: “Дуулал 119” дээр та өрөөний гэрлийг бүдгэрүүлэн, дэнлүү эсвэл гар чийдэн асааж үзүүлэх хичээл явуулсан байх. Хэрэв тийм бол энэ үзүүлэх хичээлийг давтаж, Дуулал 119:105-ыг уншихыг суралцагчдаас хүс. Уг хичээлээс санаж байгаа зүйлээ, түүний дотор Бурханы үг хэрхэн бидний амьдралд гэрэл мэт байдгийг хуваалцахад тэднийг урь.
Уг хичээлээр хувиараа судраас суралцах зорилго тавихад эсвэл өмнө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлж байгаагаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урьсан байж болно. Тэднийг судлах зорилгоо хэрхэн биелүүлсэн мөн энэ нь тэдэнд хэрхэн тусалж байгааг дүгнэхэд урь. Үүний тулд та дараах зааврыг харуулж болно.
судраас суралцах үйл явц тань хэрхэн явагдаж байгааг судлах тэмдэглэлдээ бич. Та дараах зүйлийн заримынх нь хариултыг оруулж болно:
-
Зорилгоо тууштай хэрэгжүүлэхийн тулд та юу хийж байна вэ?
-
Их Эзэн таныг судраас суралцах үед удирдаж байгааг та мэдэрч байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Танд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
-
Та судраас суралцах үйл явцаа хэрхэн үргэлжлүүлэн сайжруулахыг хүсэж болох вэ?
Суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Хэрэв тэд амжилтаа хуваалцаж байгаа бол “Энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?” эсвэл “Та энэ үр дүнд хүргэхэд тусалсан юуг хийсэн бэ?” зэрэг асуултуудыг асуух талаар бодож үзээрэй. Хэрэв тэд тулгарч байгаа бэрхшээлээ хуваалцах юм бол ангийнхныг судрууд, Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг олоход эсвэл тусалж болох хувийн туршлагаасаа хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчид бие биедээ тусалж, дэмжихийг хичээдэг уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээ.
Судраас суралцах зорилго, туршлагаа хуваалцах талаар бодож үзээрэй.