Семинар
Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: Тойм


“Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12

Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12

Тойм

Бусад зүйлийн дунд Сургаалт үгс ном мэргэн ухааныг эрэлхийлж, амьдралдаа хэрэгжүүлэхийг бидэнд уриалдаг. Энэ нь мөн өөрсдийн мэргэн ухаан, ойлголтоос илүү Их Эзэний удирдамжид итгэхийн ач холбогдлыг ойлгоход бидэнд тусалдаг. Номлогчийн үгсэд Номлогч бидэнд энэ ертөнцийн зүйлс түр зуурынх гэдгийг сануулдаг. Тэрээр бидэнд Бурхан Өөрийн бүх хүүхдийг шүүх өдөрт бэлтгэхийг зөвлөсөн.

семинарын дүрс зурагЕсүс Христийн үлгэр жишээг онцол. Бид Аврагчийн сайн мэдээний дагуу амьдрахыг хичээхдээ зүгээр нэг зарчмуудыг дагаагүй, Харин Түүнийг дагадаг. Есүс Христ бол бүх сайн мэдээний зарчмуудын төгс төгөлдөр жишээ юм. Түүний үлгэр жишээн дээр анхаарал төвлөрүүлэх нь Аврагчийн тухай гэрчилж, суралцагчдыг тань Түүнийг дагахад бурханлагаар нөлөөлөх боломжийг Ариун Сүнсэнд олгоно. Хэрхэн ийн үйлдэх жишээг 109-р хичээл: “Сургаалт үгс удиртгал”-аас олж болно.

Илүү ихийг судлах бол “Есүс Христийн үлгэр жишээг онцол” хэсгийг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 6).

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл танд хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санаа өгнө.

Сургаалт үгс удиртгал

Хичээлийн зорилго: Их Эзэний замыг дагахад туслах үнэнийг олж тогтооход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Эцэг эх, удирдагч, найз нөхдөөсөө хүлээн авсан үнэтэй зөвлөгөө эсвэл тустай зөвлөмжийг сонгоход суралцагчдыг урь. Тухайн зөвлөгөө болон энэ нь тэдний амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцахад бэлтгэхэд суралцагчдыг урь.

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдад зөвлөгөө, зөвлөмж бичих жижиг цаас; сургаалт үгс бичсэн цаасны өөдөс (эсвэл та самбар дээр сургаалт үгс бичиж болно); зурагт хуудас бүтээхэд нь зориулж суралцагчдад өгсөн цаас, уран зургийн хэрэгсэл

Сургаалт үгс 3

Хичээлийн зорилго: Их Эзэнд итгэхээр сонгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сургаалт үгс 3:5–6 дахь төгс эзэмших сургаалын хэсгийн судрын гол хэллэгийг судартаа тэмдэглэхэд суралцагчдыг урь: “Бүх зүрхээрээ Эзэнд итгэ … Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.” Хичээлд бэлтгэхийн тулд суралцагчид уг хэллэгийг хэд хэдэн удаа цээжээр уншиж, Их Эзэнд итгэх хэрэгтэй амьдралын нөхцөл байдлуудын талаар тунгаан бодож болно.

  • Үзүүлэх агуулга: Өөрсдийн ойлголтоос илүү Их Эзэнд итгэх талаар бүлгээрээ ярилцахад туслах асуултууд

  • Видео:Эзэнд итгэ” (3:30)

Номлогчийн үгс

Хичээлийн зорилго: Эцсийн шүүлт дээр Бурхантай уулзахад анхаарлаа төвлөрүүлэх нь хэрхэн зөв сонголт хийхэд туслах талаар ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Өсвөр насандаа гаргасан шийдвэрийнхээ урт хугацааны нөлөөг хэрхэн харсан талаар эцэг эх эсвэл итгэл хүлээсэн удирдагчтайгаа ярилцахад суралцагчдыг уриарай.

  • Үзүүлэх агуулга: Номлогчийн үгс дэх үг хэллэгийн тодорхойлолтууд

  • Видео:Селестиел ухаанаар бодогтун!” (19:15) видео бичлэгийн 5:20-оос 5:46 хүртэлх хэсэг

Суралцахуйгаа үнэлэх нь 7

Хичээлийн зорилго: Сүүлийн үед Хуучин Гэрээг судлах явцдаа өөрсдийн тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сүнслэг байдлын өсөлтөд нь нөлөөлсөн Хуучин Гэрээний түүх эсвэл сургаалыг хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхэд суралцагчдыг урь.

  • Үзүүлэх агуулга: Төслөөсөө олж авсан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх бодол, мэдрэмжээ бие даан үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах зааврууд; судраас суралцах явцдаа өөрийгөө үнэлэхэд нь суралцагчдад туслах зааврууд

  • Үзүүлэх зүйлс: Чийдэн эсвэл гар чийдэн