“Сургаалт үгс 3: ‘Эзэнд итгэ,‘” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Сургаалт үгс 3: ‘Эзэнд итгэ,‘” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: 110-р хичээл
Сургаалт үгс 3
“Эзэнд итгэ”
Заримдаа Их Эзэнд итгэхэд хэцүү байж болно. Гэвч бид Түүнийг мэдсэнээр “Тэрээр энэ дэлхийн ашиг тусын тулд бус аваас ямар ч зүйлийг эс хийдэг” (2 Нифай 26:24) гэдгийг олж мэднэ. Тэгээд бид “өөрийн ойлголтод” (Сургаалт Үгс 3:5) түшиглэхийн оронд Түүнд итгэх нь мэргэн ухаан болохыг ойлгож чадна. Энэ хичээл нь Их Эзэнд итгэх сонголтыг хийхэд суралцагчдад тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Сургаалт үгс 3:5–6 дахь төгс эзэмших сургаалын хэсгийн судрын гол хэллэгийг судартаа тэмдэглэхэд суралцагчдыг урь: “Бүх зүрхээрээ Эзэнд итгэ … Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.” Хичээлд бэлтгэхийн тулд суралцагчид уг хэллэгийг хэд хэдэн удаа цээжээр уншиж, Их Эзэнд итгэх хэрэгтэй амьдралын нөхцөл байдлуудын талаар тунгаан бодож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Итгэх
Хичээлийг эхлүүлэхдээ Итгэх гэдэг үгийг самбар дээр бичих талаар бодож үзээрэй. Дараа нь дараах нөхцөл байдлыг нэг нэгээр нь үзүүлэхдээ дараах асуултыг асуу. Суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан нөхцөл байдлыг өөрчлөх талаар бодож үз.
-
Та хэнд итгэж …
-
шөнө орой гэртээ хүргүүлэх вэ?
-
гэр бүлийнхээ мөнгийг даатгах вэ?
-
хэнтэй болзох эсвэл хэнтэй гэрлэх талаар зөвлөгөө авах вэ?
-
Есүс Христийн тухай болон Түүнийг хэрхэн дагахыг заалгах вэ?
Суралцагчдын дараах асуултад хариулсан хариултыг самбар дээр Итгэх гэсэн үгийн доор жагсааж бичнэ үү.
-
-
Таныг хэн нэгэнд итгэхийн тулд тэдэнд ямар чанарууд байх хэрэгтэй вэ?
Сургаалт үгс 3:5-ыг уншаад, энэ нь таны хувьд юу гэсэн үг болохыг эргэцүүлж бодоорой. Тэгээд судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул:
-
Та хэнд нь илүү итгэх вэ: Их Эзэнд үү эсвэл өөртөө юу? Яагаад?
-
Их Эзэнд өөрөөсөө илүү их итгэх хэрэгтэй гэж бодож байгаа ямар нөхцөл байдал яг одоо та нарын амьдралд байна вэ?
Өнөөдөр судраас суралцахдаа Их Эзэнд итгэхэд тань туслах юуг Ариун Сүнснээс сурснаа олж мэдээрэй.
“Эзэнд итгэ … бүү түшиглэ”
Сургаалт үгс 3:5–6 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.
Сургаалт үгс 3:5–6-г уншаад дараах мэдэгдлийг хэрхэн гүйцээж бичихээ олж мэд: “Хэрэв бид …, тэгвэл Их Эзэн …”
Суралцагчдыг бөглөсөн мэдэгдлүүдээ хуваалцахад урь. Хуваалцаж буй зүйлийг нь баталгаажуулахыг эрэлхийл. Тэдний хуваалцаж болох үнэнүүдийн нэг бол Хэрэв бид Их Эзэнд бүх зүрхээрээ итгэвэл Тэр бидний зам харгуйг шулуутгах болно юм.
-
“Бүх зүрхээрээ Эзэнд итгэ” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ (5-р шүлэг)?
-
“Өөрийн ойлголтод” (5-р шүлэг) бус Их Эзэнд итгэнэ гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Энэ судрын хэсгийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд хана гэх мэт бат бөх зүйлээс 1 метр орчим зайд зогсоход хоёр суралцагчийг урь. Нэг суралцагчийг хана уруу налан, үүнийгээ дэмжлэг авахад ашиглахыг хүс. Тэнцвэрээ алдахаасаа өмнө хананаас аль болох холдоход нөгөө суралцагчийг урь.
-
Эдгээр жишээ Сургаалт үгс 3:5–6-г илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваахыг бод. Хожмын үеийн гэгээнтэн өсвөр насны хүүхдүүд Их Эзэний зөвлөгөөнд итгэхийн оронд өөрсдийн шүүлтийг хийхээр уруу татагдаж болох нөхцөл байдлуудыг цаасан дээр жагсаан бичихэд суралцагчдыг урь. Жишээ нь үзвэр үйлчилгээг сонгох, хэнтэй, хэзээ болзох, ямар үг хэллэг хэрэглэх, боловсрол болон ирээдүйн зорилго тавих зэргийг сонгож болно.
Хангалттай хугацаа байвал дараах асуултыг асууж болно. Суралцагчид өөрсдийн жагсаалтыг ашиглан асуултуудын талаар бүлгээрээ ярилцаж болно.
-
Өөрийнхөө ойлголтод түшиглэснээс болж Их Эзэнд итгэхэд хэн нэгэнд юу хэцүү байж болох вэ?
-
Эдгээр саад бэрхшээлийг даван туулахад та түүнд туслах ямар зөвлөгөө өгөх вэ?
“Тэрээр зам харгуйг чинь шулуутгана”
Их Эзэнд итгэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслахын тулд тэд доорх мөрүүдийн заримыг эсвэл бүгдийг нь судалж болно. Суралцагчид бүлгээрээ үлдэж, суралцагч бүр өөр өөр шүлгүүдийг уншиж болно.
Дараах судрын мөрүүдийг уншаад, бид яагаад өөрсдийнхөө ойлголтын оронд Их Эзэнд итгэхийг хүсдэг болохыг олж мэд:
-
Исаиа 55:8–9
-
Суралцагчдыг хэсгүүдээ уншиж дууссаны дараа олж мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ хуваалцахад урь. Дараа нь цөөн суралцагч ангийнхандаа хуваалцаж болно.
Хэрэв та хичээлийн эхэнд найдаж болох зан чанаруудыг самбар дээр жагсаасан бол Их Эзэн эдгээр зан чанарын аль нэгийг хэрхэн харуулдаг тухай суралцагчдаас асуух талаар бодож үзээрэй. Суралцагчид Их Эзэний өөр зан чанаруудын тухай бодож, дээрх шүлгүүдээс олж мэдсэнээ самбар дээр нэмж болно.
-
Их Эзэний зөвлөгөө таны ойлголтод харшилж болох ч Их Эзэний аль зан чанар танд Түүнд итгэхэд тусалдаг вэ?
Суралцагчдыг доорх асуултад хариулахад бэлтгэхийн тулд ChurchofJesusChrist.org вэбсайт дахь “Trust in the Lord”(3:30) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Энэ видео бичлэг дээр залуучууд яагаад Их Эзэнд итгэхийг сонгосон гэдгээ хуваалцсан.
Суралцагчдын хуваалцаж буй зүйлээс гадна доорх асуултад өгсөн хариултаа хуваалцах талаар бодож үзээрэй.
3:30 -
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэзээ өөрийн ойлголтын оронд Их Эзэнд итгэж байсан бэ? Тэр танд хэрхэн тусалсан эсвэл таныг хэрхэн чиглүүлсэн бэ?
Их Эзэнд итгэл найдвараа тавих нь
Сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдад туслахын тулд тэднийг дараах зүйлийг хийхэд урих талаар бодож үз.
Хичээлийн эхэнд судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ тунгаан бод. Тэмдэглэлдээ дараах асуултад хариулах удирдамжийг Их Эзэнээс эрэлхийл:
-
Таныг Их Эзэнд итгэхэд урамшуулсан Түүний талаар юуг өнөөдөр мэдэж авсан бэ?
-
Таны бичсэн нөхцөл байдалд Их Эзэнд итгэх нэг арга зам юу вэ?
-
Та үүнийг “бүх зүрхээрээ” (Сургаалт үгс 3:5) хэрхэн хийж болох вэ?
Их Эзэний талаарх мэдрэмж болон Түүнд итгэж найдсанаар таныг чиглүүлсэн Түүний арга замуудын тухай сэтгэгдлээ хуваалцах нь тустай байж болно. Суралцагчдыг Түүнд найдах үед Тэр тэднийг адислах чадвартай мөн хүсэлтэй байдгийг гэрчлэх талаар бодож үз.
Цээжлэх
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын тайлбар, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтахыг хүсэж болно. Сургаалт үгс 3:5–6-ийн судрын гол үг хэллэг: “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ … Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.” “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.