Семинар
Дуулал 119: “Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл”


“Дуулал 119: ‘Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал 119: ‘Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 102–3; 110; 116–19; 127–28; 135–39; 146–50: 107-р хичээл

Дуулал 119

“Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл”

Oil Lamp lit

Судар судлах нь Их Эзэний удирдамжид хүргэдэг гэж та боддог уу? Дуулал 119-д Бурханы үгэнд талархах сэтгэлээ илэрхийлж, үүний хүчийг гэрчилдэг. Энэ хичээл нь Бурханы үгийг судлах төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Дараагийн хичээлээс өмнө судруудыг бие даан судлахад суралцагчдыг уриарай. Тэднээс судар судлах үедээ Их Эзэний удирдамжийг мэдэрч байгаа эсэхээ тунгаан бодохыг хүснэ үү. Хэрэв тийм бол тэд ямар нэг жишээ гаргаж чадах уу?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Удирдамж ба судрууд

Судруудын тухай судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд өөр өөр хүмүүс судруудад хэрхэн өөр өөр ханддаг талаар тунгаан бодоход тэднийг уриарай. Энэ өөр хүмүүс хэрхэн дараах мэдэгдлийг гүйцээж болох талаар бодож үзэхийг суралцагчдаас хүснэ үү. Мөн та энэ үйл ажиллагааг суралцагчийн бэлтгэл болгон ашиглаж болно. Та тус мэдэгдлийг хичээл эхлэхээс өмнө хуваалцаж, дуусгахад туслах ямар нэг зүйл авчрахад суралцагчдыг урьж болно.

Судрууд бол -тай адил, яагаад гэвэл .

Хэрэв суралцагчдад жишээ хэрэгтэй бол та “Судрууд бол газрын зураг эсвэл GPS-тэй адил, яагаад гэвэл тэдгээр нь намайг чиглүүлдэг” гэж хэлж болно.

Суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Яагаад зарим хүн судар судлах дуртай байдаг ч зарим нь судлах дургүй байдаг юм бол гэж та асууж магад.

Судруудад хандах хандлагаа харуулахын тулд уг өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичиж болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

Хичээлийн төгсгөлд та судар судлах зорилгоо үнэлж дүгнэж эсвэл шинэ зорилго тавих болно. Дуулал 119-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг таныг чиглүүлэхийн тулд дотроо залбирах талаар бодож үз. Өөртөө хамгийн тустай зорилго тавихын тулд сүнслэг нөлөөг эрэлхийл.

Бурханы үг бол яг л …

Дуулал 119-ийг бичигч Бурханы үгийг дүрслэхийн тулд бэлгэдэл ашиглажээ. Эдгээр бэлгэдэл дуулал зохиогчийн Бурханы үгийг хайрлах хайр болон Түүний үгийг хичээнгүйлэн судалж, дуулгавартай дагаснаар ирэх адислалуудыг онцолсон.

Жишээлбэл: Дуулал 119:105–106-г уншаад, дуулал зохиогч юуг Бурханы үгтэй харьцуулсан болохыг олж мэд.

Өрөөний гэрлийг бүдэг бадаг асааж, чийдэн эсвэл гар чийдэн асаах талаар бодож үз. Суралцагчдад олж мэдсэн зүйлээ хуваалцахыг зөвшөөр.

  • Бурханы үг хэрхэн гэрэл эсвэл чийдэнтэй адил байдаг вэ?

    Хэрэв суралцагчид дараах зарчимтай адил зүйл хуваалцаж байвал самбар дээр бич: Бид Бурханы үгийг судлах үед Тэр биднийг удирдамжаар адисалдаг.

    Хэрэв суралцагчдад уг зарчмыг таньж мэдэхэд илүү их тусламж хэрэгтэй бол “Гэрэлд алхах нь харанхуйд алхахаас юугаараа ялгаатай вэ?” эсвэл “Судрууд гэрэлд алхахад маань хэрхэн тусалж чадах вэ?” гэж асуух тухайд бодож үз. Эсвэл та уг зарчмыг бичээд, “Эдгээр шүлэг самбар дээрх зарчмыг хэрхэн дүрслэн харуулж байна вэ?” гэж асууж болно.

    Өрөөн доторх гэрлийг буцааж асаана уу. Дуулал 119:105-ыг 2 Нифай 32:3-тай холбох эсвэл солбицсон эшлэл хийхэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Эдгээр шүлэг нь хэрхэн хоорондоо төстэй болохыг олж тэмдэглэхийг суралцагчдаас хүс. Эсвэл “How I #HearHim: Elder David A. Bednar” (1:15), Gospel Library-г үзнэ үү.

    1:16

    Дараах асуултыг унших юм уу үзүүлээд, цөөн суралцагчаас нэгийг сонгон, хариулахад уриарай.

  • Бурхан яагаад биднийг чиглүүлэхийг хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Бурхан биднийг судруудаар дамжуулан чиглүүлж чадна гэдгийг мэдэх нь хэн нэгнийг судар судлахад хэрхэн өдөөж болох вэ?

  • Бурханы үг хэзээ таны эсвэл таны таньдаг хүний амьдралд дэнлүү буюу гэрэл болж байсан бэ?

Суралцагчдыг хариултаа хуваалцах үед та эдгээр санаа, туршлага нь тэдний Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлснийг асууж болно.

Бусад бэлгэ тэмдэг

Дуулал зохиогч өөр харьцуулалтууд хийсэн. (Тайлбар: Дуулал зохиогч Бурханы үгийг гэрчлэл, тогтоол, хууль, дүрэм, тушаал, арга зам зэрэг олон нэр томьёогоор дурдсан.)

Суралцагчдад Дуулал 119-ийг судлахад туслахын тулд дараах эшлэлийг самбар дээр бич:

Дуулал 119:14–16, 72, 127

Дуулал 119:22-24

Дуулал 119:33-35

Дуулал 119:50–52, 54

Дуулал 119:102-104

Ангийг таван бүлэгт хуваагаад, бүлэг бүрд самбар дээрх эшлэлүүдээс нэг, нэгийг хуваарилж өг. Дараах зүйлийг биетээр эсвэл зургуудыг үзүүл: дууллын ном, зоос (эсвэл эд баялгийг төлөөлсөн ямар нэгэн зүйл), бал (эсвэл амттай зүйл), замын зураг, зөвлөхийн зураг (жишээлбэл, Сүмийн Тэргүүн зөвлөлийн зөвлөх эсвэл сургуулийн зөвлөх).

Дараах зааврыг үзүүл:

  1. Оногдсон судрын хэсгээ уншаад, дуулал зохиогч Бурханы үгтэй юуг харьцуулсныг олж мэд.

  2. Оногдсон судрын хэсэгтэйгээ тохирох биет зүйл буюу зургийг ав.

  3. Бурханы үгийн ач холбогдлыг ойлгоход хэн нэгэнд энэ биет зүйл эсвэл зураг хэрхэн тусалж болох талаар ярилц.

  4. Өөрийнхөө болон бусдын амьдралын жишээнүүдээс эсвэл тухайн зүйл эсвэл зураг хэрхэн Бурханы үгтэй адилхан болохыг харуулсан судруудаас хуваалц.

Судалсан зүйлийнхээ дагуу дараах зарчмыг гүйцээхэд суралцагчдыг урь: Бид Бурханы үгийг судлах үед Тэр биднийг … адисалдаг

Зарим боломжит хариулт нь баяр баясгалан ( шүлэг 14, 16, 35, 103-ыг үзнэ үү), тайтгарал ( 50, 52-р шүлгийг үзнэ үү), зөвлөгөө ( 24-р шүлгийг үзнэ үү), ухаарал ( 104-р шүлгийг үзнэ үү) зэрэг байж болно.

  • Таны олсон зарчим Бурханы үгийг судлах хүсэлтэй болоход нь хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Бурхан та нарыг эсвэл таны мэддэг хүмүүсийг Түүний үгийг судлах үед хэрхэн баяр баясал, тайтгарал, зөвлөгөө, ухаарлаар адисалсан бэ?

Суралцагчдыг өмнөх асуултын хариултыг хуваалцах үед та эдгээр туршлага Бурхантай харилцах харилцаанд нь хэрхэн нөлөөлснийг асууж болно.

Таны зорилго

Судалсан судруудаа тунгаан бодохдоо Сүнсийг урь. Хэрэв та судар судлах зорилго тавьсан бол юу нь сайн болсон, юуг үргэлжлүүлэн судлахыг хүсэж байгаагаа судлах тэмдэглэлдээ бич. Та яагаад энэ зорилгыг сонгосон болон энэ зорилго тань Их Эзэнд илүү ойр дотно болоход хэрхэн тусалдаг тухай оруулж болно. Тэнгэрлэг Эцэгээс та нарыг зорилгодоо ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа эсэхийг залбирч асуу.

Хэрэв танд судар судлах зорилго байхгүй бол ариун сүнсний удирдамжийг эрэлхийлж зорилгоо тодорхойл. Үүнд дараах зүйл багтаж болно:

  • Таны суралцах хугацаа

  • Та хэр давтамжтай судлах вэ? (боломжтой бол өдөр бүр судлахыг хичээ)

  • Суралцахдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд та юу хийх вэ? (жишээ нь: суралцахынхаа өмнө залбирах эсвэл судалж байгаа зүйлийнхээ талаар илчлэл эрэлхийлэх)

  • Та сурсан зүйлээ хэрхэн санаж, бясалгаж эсвэл хэрэгжүүлэх боломжтой вэ (жишээ нь: судраас сурсан зүйлээрээ өдрийн тэмдэглэл хөтөлж, хэрэгжүүлэх гэж байгаа зүйлээ бичиж, эсвэл долоо хоногт нэг удаа сурч байгаа зүйлийнхээ талаар өөр хэн нэгэнтэй ярилцах)

Судар судлах зорилгоо болон санаа зовж байгаа зүйлийнхээ талаар сайн дураараа хуваалцах хүсэлтэй суралцагчийг урь. Хэрэв суралцагчид санаа зовж байгаа зүйлээ хуваалцаж байгаа бол ангийнхныг судар, Сүмийн удирдагчдын хэлсэн үгс эсвэл тусалж болох хувийн туршлагаасаа хуваалцахад уриарай.

Суралцагчдад “Суралцахуйгаа үнэл 7” хэсэгт тэдэнд зорилгуудынхаа талаар тайлагнах боломж гарна гэдгийг хэлнэ үү. Тэд судраас судлах явц хэрхэн явагдаж байгаа болон Их Эзэн тэдэнд үүний ачаар ямар адислалууд өгч байгаа талаар хуваалцах болно.

Хэрэв ангид цаг байгаа бол судруудыг чимээгүй судлахад суралцагчдыг урь. Тэднийг Бурханы бидэнд өгсөн, өнөөдөр тэдний амьдралыг чиглүүлэх үнэнүүдийг олж мэдэхэд урина уу. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь.

Энэ хичээл дээр заасан зарчмуудын тухай гэрчлэлээ хуваалц.