“Дуулал 102–3; 110; 116–19; 127–28; 135–39; 146–50: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Дуулал 102–3; 110; 116–19; 127–28; 135–39; 146–50: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Дуулал 102-3; 110; 116-19; 127-28; 135-39; 146-50
Дуулал 102-3; 110; 116-19; 127-28; 135-39; 146-50
Тойм
Дуулал дундаас бид Бурханы үгийн хүчийг ойлгоход туслах харьцуулалтыг мөн Их Эзэн болон Түүний адислалууд, Түүний мөнхийн хайрын төлөө талархлаа илэрхийлэх урам зоригийг олдог.
Тэднийг суралцахаар бэлдэхэд урь. Сүнслэг бэлтгэл танд болон таны заадаг хүүхдүүдийн хувьд чухал юм. Аврагч Америкийг зорьж ирэхдээ цугласан олонд хандан “Та нар гэр гэртээ харьцгаа, мөн … маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэцгээ” гэж хэлсэн (3 Нифай 17:3). Аврагчийн үлгэр жишээг дагаж болох арга замуудыг олж мэдээд, семинараас суралцахаар бэлдэхэд суралцагчдыг урамшуулан дэмжээрэй. Аврагч хэрхэн ийн үйлдсэнийг илүү сайн мэдэхийг хүсвэл “Аврагч бусдыг суралцахаар бэлтгэхэд урьсан” гарын авлагыг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 25). Суралцагчдыг сурахад бэлтгэх жишээг 107-р хичээлийн суралцагчийн бэлтгэлээс олж болно: “Дуулал 119” (доорхыг үзнэ үү).
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл танд хичээл бүрийн өмнө урьдчилан бэлтгэх хэрэгтэй зүйлсийн талаар санаа өгнө.
Дуулал 119
Хичээлийн зорилго: Бурханы үгийг судлах төлөвлөгөө гаргахад суралцагчдад туслах.
Суралцагчдыг дараагийн хичээлээс өмнө жижиг даалгавар эсвэл үйл ажиллагаанууд хийж гүйцэтгэхэд урих нь тэднийг илүү ихийг суралцахад бэлтгэнэ. Эдгээр үйл ажиллагаа судруудыг судалж, сайн мэдээний сэдвүүдийн талаар тунгаан бодож, Ариун Сүнсээр заалгах боломжийг суралцагчдад олгодог. Дараах суралцагчийн бэлтгэл бол үүний нэг жишээ юм:
-
Суралцагчийн бэлтгэл: Дараагийн хичээлээс өмнө судруудыг бие даан судлахад суралцагчдыг уриарай. Тэднээс судар судлах үедээ Их Эзэний удирдамжийг мэдэрч байгаа эсэхээ тунгаан бодохыг хүснэ үү. Хэрэв тийм бол тэд ямар нэг жишээ гаргаж чадах уу?
Суралцагчийн бэлтгэлийн талаар нэмэлт сургалт авах бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадварын “Дараагийн суралцах туршлагад бэлтгэхэд суралцагчдад туслах урилга зохиох” хэсгээс үзнэ үү.
-
Суралцагчийн нэмэлт бэлтгэл: Мөн та “Судрууд нь -тай адил, яагаад гэвэл” гэсэн мэдэгдлийг гүйцээж бичихэд туслах ямар нэгэн зүйл авчрахыг суралцагчдаас хүсэж болно.
-
Эд зүйлс: Дэнлүү эсвэл гар чийдэн; дууллын ном; зоос (эсвэл эд баялгийг төлөөлөх зүйл); зөгийн бал (эсвэл ямар нэгэн чихэрлэг зүйл); замын бодит зураг; зөвлөгчийн бодит зураг (жишээлбэл: Сүмийн Тэргүүн зөвлөлийн зөвлөх эсвэл сургуулийн зөвлөх)
-
Үзүүлэх агуулга: Таван хэсгээс нэгийг судлахад нь суралцагчдад зориулсан зааврууд
-
Видео: “How I #HearHim: Elder David A. Bednar” (1:15)
Дуулал 136
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд талархлаа илэрхийлэхдээ Тэдний хайрыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэгт хариу болгон юу ч гуйхгүйгээр талархлаа илэрхийлэн залбирахад суралцагчдыг урь. Суралцагчид туршлагаасаа олж авсан бодол сэтгэгдлээ ангийнхантайгаа хуваалцахад бэлдэж болно.
-
Тараах материал: “Дуулал 136: Эзэнд талархагтун”
-
Видео: “Principles of Peace: Gratitude” (2:32)