Семинар
Төгс эзэмших сургаалын дадлага 7: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын дадлага 7: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын дадлага 7: Түлхүүр үг хэллэгийг цээжлэх болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: 106-р хичээл

Төгс эзэмших сургаалын дадлага 7

Түлхүүр үг хэллэгийг цээжлэх болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

A Korean young man sits on a bench outside and reads the Book of Mormon.

Төгс эзэмших сургаал нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд тулгуурлан амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсгийн түлхүүр үг хэллэгийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Gospel Library дахь Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон судрын түлхүүр үг хэллэг-ийн жагсаалтыг давтахад суралцагчдыг урь. Суралцагчид жагсаалтаас нэг судрын хэсэг болон судрын түлхүүр үг хэллэгийг сонгож болно. Сонгож авсан судрын хэсэг болон судрын түлхүүр үг хэллэгээ хэдэн минут гарган цээжлэхэд суралцагчдыг урь. Тэд цээжлэхдээ төгс эзэмших сургаалын гар утасны аппликэйшныг туслах хэрэгсэл болгон ашиглаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг давтах: Цээжлэх

Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг болон судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд нь суралцагчдад туслахын тулд та тэднийг дөрвөн хүнтэй багуудад хуваарилж болно. Суралцагч бүрд хамтад нь үдсэн дөрвөн жижиг цаас өг. Суралцагчид цаасаа бүлэг дотроо ээлжлэн тойруулна гэдгийг тайлбарла. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон суралцагчид зураг зурна. Зураг дээрээ бурхныг төлөөлүүлж зурахгүй байхыг тэдэнд сануул.

Та дараах заавруудыг суралцагчдыг үйл ажиллагаа бүрийг хийж дуусгах үед нэг нэгээр нь үзүүлж болно. (Алхам 1 ба 3-ыг дуусгахад суралцагчдад нэг минут өг. Алхам 2 ба 4-ийг хийж дуусгахад тэдэнд 30 секунд өг.)

  1. Төгс эзэмших сургаалын эшлэлээс нэг судрын түлхүүр үг хэллэгийг багтайгаа хуваалцахгүйгээр сонго. Эхний цаасан дээрээ сонгосон судрын түлхүүр үг хэллэгийг дүрсэлсэн энгийн зургийг зур.

  2. Цаасыг баг дотроо цагийн зүүний дагуу ээлжлэн тойруул. Эхний цаасан дээрх зургийг хар. Хоёр дахь цаасан дээр зурагтай холбоотой гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын эшлэлийг бич.

  3. Цааснуудыг цагийн зүүний дагуу ээлжлэн тойруул. Эхний цаасан дээрх зургийг харалгүй хоёр дахь цаасан дээрх төгс эзэмших сургаалын эшлэлийг унш. Гурав дахь цаасан дээр уншсан судрын түлхүүр үг хэллэгийг дүрсэлсэн энгийн зураг зур.

  4. Цааснуудыг цагийн зүүний дагуу ээлжлэн тойруул. Хоёр дахь цаасан дээрх эшлэлийг харалгүйгээр гурав дахь цаасан дээрх зургийг хар. Дөрөв дэх цаасан дээр зурагтай холбоотой гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын эшлэлийг бич.

Суралцагчдад цаасыг анхны хүнд нь буцааж өгөхийг даалга. Хүн бүрийг цаасан дээрх зурсан зураг, бичсэн таамаглалуудыг багийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагч бүр анх сонгосон судрын түлхүүр үг хэллэгээ хуваалцаж болно.

Багийнхантайгаа хамт, энэ үйл ажиллагаанд ашигласан төгс эзэмших сургаалын хэсгүүд, түлхүүр үг хэллэгүүдийг чанга уншихад суралцагчдыг урь. Тэд хоёр удаа давтан хэлж болно.

Хэрэв цаг гарвал зурах үйл ажиллагааг өөр өөр судрын түлхүүр үг хэллэгээр давтан хий. Суралцагчдад доорх “Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, хэрэгжүүлэх” хэсгийн үйл ажиллагааг хийхэд хангалттай цаг (25–30 минут) байгаа эсэхийг бататга.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч мэдэж, хэрэгжүүлэх

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахад суралцагчдад тусал. Санал болгож буй давтах үйл ажиллагааг “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” гарчигтай хавсралт хэсэгт багтаасан. Энэ давтах үйл ажиллагаанд их цаг зарцуулах шаардлагагүй ч эдгээр зарчмыг амьдралдаа ашиглахын тулд суралцагчид тэднийг тогтмол давтаж үзэх хэрэгтэй. Зарчмуудын тайлбарыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) хэсгийн 5–12-р догол мөрөөс харж болно. Давтсаны дараа суралцагчдаар эдгээр зарчмыг дараах жишээн дээр ашиглах дадлага хийлгэ.

Саяхан ням гаргийн хичээл дээр ариун сүмд явахын ач холбогдлын тухай заасны дараа Пол удаан хугацааны турш ариун сүмд яваагүйгээ ойлгожээ. Түүний гаргасан зарим алдааны улмаас тэрээр Их Эзэний өргөөнд орох зохисгүй гэж бодов. “Миний хийсэн зүйлээс болж Бурхан намайг Өөрийн ариун сүмд байлгахыг хүсэхгүй байх байсан” гэж Пол дотроо бодно.

  • Полынхтой адил бодолтой хүнд сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн тусалж болох вэ?

Зарчим бүр Полд хэрхэн тусалж болохыг харуулахад суралцагчдыг урамшуулан дэмж. Энэ хичээлийн үлдсэн агуулга нь асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад суралцагчдад туслахад төвлөрнө. Хэрэв та суралцагчид өөр зарчмууд дээр илүү их дадлага хийж чадна гэж бодож байвал энэ агуулгыг суралцагчдынхаа хэрэгцээнд илүү сайн нийцүүлэхийн тулд өөрчил.

Бид асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нэг арга зам бол Их Эзэний заасан зүйл дээр үндэслэн асуултыг дахин боловсруулах (эсвэл өөр өнцгөөс харах) явдал юм (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2023]-ын 8–9-р догол мөрийг үзнэ үү).

Та суралцагчдад Үндсэн материал-ыг зааж өгөхөөс гадна Gospel Library-ийн Сэдэв ба асуулт доторх Асуултынхаа хариултыг эрэлхийлэх дээрх “Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүл” хэсэг дэх “Бурханы авралын төлөвлөгөө бидэнд зөв харах өнцгийг өгдөг” хэсгийг мөн зааж өгч болно. Полын асуултын талаар суралцагчид юу хийж болох жишээг харуулахын тулд та ChurchofJesusChrist.org дахь “Асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь” (2:56) видеог үзүүлж болно.

2:58

Самбарт нэг хүрээний зураг зур. Хүрээний голд Полын санаа зовниж байгаа зүйлийг бич. Суралцагчид дараах асуултуудын хариултыг хүрээний эргэн тойронд жагсаан бичиж болно.

  • Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө, Өөрийн хүүхдүүддээ хэрхэн ханддаг талаар Пол ямар таамаглал дэвшүүлж болох вэ? Пол өөрийнхөө талаар ямар таамаглал дэвшүүлсэн байж болох вэ?

    Суралцагчдын олж болох хариултууд нь “Бурхан намайг хайрладаггүй,” “ариун сүм бол зөвхөн төгс хүмүүст зориулагдсан”, “миний алдаанууд намайг хэн болохыг тодорхойлдог” гэх мэт байж болно.

  • Эдгээр таамаглал нь Полын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Таамаглалуудыг арилгаж, самбар дээр шинэ хүрээ зур. Дараа нь суралцагчид Полын санаа зовнилыг дахин боловсруулах дадлага хийж болно. Суралцагчдыг самбар дээр шинэ хүрээний эргэн тойронд үнэнүүдийг болон төгс эзэмших сургаалын эшлэлүүдийг бичихэд урь.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай эсвэл Аврагчийн сургаалаас ямар ямар үнэн Полд санаа зовж буй зүйлээ дахин боловсруулахад эсвэл Бурханы үзэл бодлоор харахад нь тусалж чадах вэ?

  • Та нар Полтой төгс эзэмших сургаалын судрын ямар хэсгийг хуваалцах вэ? Яагаад?

Суралцагчдын боломжит хариултууд:

  • Бид ариун сүмд орохуйц зохистой байх хэрэгтэй (Дуулал 24:3–4-ийг үзнэ үү).

  • Их Эзэн биднийг гэм нүглээс минь цэвэрлэж, биднийг зохистой болгож чадна (Исаиа 1:18; 53:3–5-ыг үзнэ үү).

  • Бид алдаа дутагдал, гэм нүглээрээ биш Бурханы хүүхдүүд гэдгээрээ тодорхойлогддог (Эхлэл 1:26–27-г үзнэ үү).

“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн мэдэгдлийг хуваалц.

Сурч мэдсэнээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг хийхэд тэднийг урь.

Өнөөдөр сурч, мэдэрсэн зүйлсээ ашиглан, Полд асуултаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн сургаалын мөнхийн талаас нь авч үзэхэд нь туслах хариултыг бич.

Ангийнхантайгаа хариултаа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь. Суралцагчдыг бусдыгаа сонсож байхдаа Пол эдгээр хариултыг сонсоод юу мэдрэх байсныг төсөөлөхөд урь.

Хэрэв ямар нэгэн туршлага санаанд орж ирвэл, утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах зарчим танд асуулт эсвэл асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн тусалсан талаар хуваалцаж болно.