Семинар
Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: Тойм


“Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86

Тойм

Ноцтой нүгэл үйлдсэнийхээ дараа Давид дуулалдаа наманчилж, цэвэр ариун болох хүслээ илэрхийлсэн (Дуулал 51-ийг үзнэ үү). Ихэнх сударт Бурхан хүнтэй ярьдаг, харин Дуулал номын ихэнх нь Бурхантай ярьж буй хүний илэрхийлэл юм. Дуулал номын туршид зохиогчид нь найдвар болоод сэтгэлээ залбиралтай төстэй үгээр илэрхийлсэн. Бид зохиогчдын залбирлуудыг судалснаар Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа залбирлаар дамжуулан гүнзгийрүүлэх арга замуудыг сурч мэдэж чадна.

семинарын шигтгээ зурагСургаалыг заа. Аврагч сургаалт зүйрлэл ашиглан заахдаа уг түүхийн өөр өөр хэсэгтэй холбогдох боломжийг сурч буй хүнд олгосон. Энэ нь сурч буй хүнд Түүний сургаалуудаас хамааралтай хэсгийг олж авахад нь тусалсан. Бид Аврагчийн сургаалыг заахдаа, сурч байгаа зүйлээсээ өөрт хамааралтай хэсгийг олж авахад нь суралцагчдад тусалж чадна. Үүнийг хийх нэг арга зам бол судрыг судлах явцдаа хувийн нөхцөл байдлынхаа талаар бодож үзэхэд нь суралцагчдад туслах явдал юм. Үүний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Аврагч хүмүүст Өөрийнх нь сургаалаас өөрсдөдөө хамааралтай хэсгийг олж авахад тусалсан” (Аврагчийн арга барилаар заах нь, 23) хэсгийг үзнэ үү. 105-р хичээл: “Дуулал 61–86” хичээлээс хэрхэн үүнийг гүйцэтгэх жишээг олж мэдэх боломжтой.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд бэлтгэх шаардлагатай зүйлсийн санаануудыг багшид өгнө.

Дуулал 51

Хичээлийн зорилго: Наманчилснаар Аврагч өөрсдийг нь цэвэр ариун болгож чадна гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийгөө дараах нөхцөл байдалд байгаагаар төсөөлөхөд суралцагчдыг урь: Найз чинь наманчлах хэрэгтэйгээ мэдэж байгаа ч хэрхэн үйлдэхээ мэдэхгүй гайхаж байна гэж төсөөл. Та нар түүнийг наманчлалын талаар мөн нүглийг ялан дийлэхэд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийн тухай юуг ойлгоосой гэж хүсэх вэ?

  • Үзүүлэх материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлээс тавьсан таамаглал бүхий асуултад хариулах зааврууд; суралцагчдад Дуулал 51:1–19-ийг судлахад нь өгөх заавар

Дуулал 61–86

Хичээлийн зорилго: Залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй илүү утга учиртай харилцахад нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ болон дараагийн хичээлийн хооронд залбирлаараа Тэнгэрлэг Эцэгтэй холбогдож байгаагаа хэрхэн мэдэрдгээ анхааралтай ажиглахад суралцагчдыг урь.

  • Үзүүлэх материал: Дуулал судрын эшлэлүүд болон холбоотой асуултууд; залбирлын тухай сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслах бүдүүвч зураг

Төгс эзэмших сургаалын дадлага 7

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Gospel Library дахь Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон судрын түлхүүр үг хэллэг-ийн жагсаалтыг давтахад суралцагчдыг урь. Суралцагчид жагсаалтаас нэг судрын хэсэг болон судрын түлхүүр үг хэллэгийг сонгож болно. Сонгож авсан судрын хэсэг болон судрын түлхүүр үг хэллэгээ хэдэн минут гарган цээжлэхэд суралцагчдыг урь. Тэд цээжлэхдээ төгс эзэмших сургаалын гар утасны аппликэйшныг туслах хэрэгсэл болгон ашиглаж болно.

  • Бэлтгэх зүйлс: Суралцагч бүрд зориулсан хамтад нь үдсэн дөрвөн жижиг цаас

  • Үзүүлэх материал: Цээжлэх үйл ажиллагааны заавар; хоёр жаазны зураг.

  • Видео:Асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах” (2:56)