Семинар
Дуулал 24: “Их Эзэний уул өөд хэн авирч болох вэ?”


“Дуулал 24: ‘Их Эзэний уул өөд хэн авирч болох вэ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал 24: ‘Их Эзэний уул өөд хэн авирч болох вэ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: 103-р хичээл

Дуулал 24

“Их Эзэний уул өөд хэн авирч болох вэ?”

Youth Attending the Temple

Ариун сүм бол цэвэр бөгөөд ариун газар юм. Ариун сүм Их Эзэний оршихуйд байх нь ямар байхыг төсөөлөхөд бидэнд тусалж чадна. Дуулал 24-т Давид хаан биднийг хэзээ нэгэн цагт Их Эзэний ариун сүмд болон Түүний оршихуйд орж болохын тулд сүнслэг байдлын хувьд цэвэр бөгөөд ариун байхыг хичээхийг урьдаг. Энэ хичээл ариун сүмд зохистойгоор орж, эцэст нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд амьдрахаар бэлтгэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Ариун сүмийн эрхийн бичиг олгох асуултуудыг эргэн харж, ариун сүмд орох өөрсдийн сүнслэг бэлтгэлийн талаар бодоход нь суралцагчдыг урь. Эдгээр асуултыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022] товхимлын хавсралтаас олж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бохир уу, цэвэр үү?

Дуулал 24-ийг судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд шавар шалбааг болсон өсвөр насны хүүхдийн зургийг үзүүл.

Та бас нэг аяганд шавар хийн авчирч, зарим суралцагчийг гараа дотор нь дүрэхэд урьж болно. Дараа нь суралцагчдаас юу мэдэрч байгааг нь асуун доорх асуултыг ашигла.

The shoes of a runner in a Mud Race
  • Та нар хэзээ хамгийн сүүлд шавар шавхайтай хутгалдсан эсвэл бохир болсон бэ? Та нарт ямар санагдсан бэ?

Ариун сүмийн дотор талын зургийг үзүүл.

Хэрэв танай суралцагчид ариун сүмд орж үзээгүй бол ариун сүмд ороход ямар мэдрэмж төрнө гэж төсөөлж байгааг нь асуухын тулд дараах асуултыг өөрчил.

Belem Brazil Temple interiors. An interior image of the temple featuring the Celestial Room. There are chairs and a chandelier hanging.
  • Ариун сүмд ороход ямар мэдрэмж төрдөг вэ?

    Шавар шалбааг болсон өсвөр насны хүүхдийн зургийг ариун сүмийн зурагтай хамт үзүүл.

  • Хэрэв та нар ариун сүм дотор шавар шавхайтай хувцастай зогсож байсан бол ямар санагдах байсан бэ? Яагаад?

  • Бид энэ байдлаас ямар сүнслэг сургамж авч болох вэ?

Хэрэв та нар сүнслэг байдлын хувьд шавар шавхайтай эсвэл бохир байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд зогсвол ямар санагдахыг тунгаан бод. Дараа нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан толбогүй болсныхоо дараа Тэдний оршихуйд зогсох нь ямар санагдаж болох талаар тунгаан бод.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

  • Ариун сүмд орохуйц зохистой байх нь та нарт хэр чухал вэ? Яагаад?

  • Хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрах нь та нарын хувьд хэр чухал вэ? Яагаад?

Өөрийг нь ариун сүмд зохистойгоор шүтэн биширч, хэзээ нэгэн өдөр Түүний болон Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд орохын төлөө, Их Эзэн та нараар юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийн тулд Ариун Сүнсээс удирдамж эрэлхийл.

“Их Эзэний уул”

Дуулал 24-ийг судлахаар эхлэхдээ самбар дээр энгийн уулын зураг зур. Суралцагчид судлах тэмдэглэл дээрээ адилхан зурж болно. Доорх догол мөрийг унш эсвэл нэгтгэн дүгнэ.

2026 Old Testament Seminary Teacher Materials

Дуулал 24-т Давид хаан уулын дүрслэлийг ашигладаг. Зарим судрын хэсэгт уул толгодыг ариун сүмийн бэлгэдэл болгон ашигладаг (Исаиа 2:2–3-ыг үзнэ үү). Давид ариун сүмийг эсвэл Бурханы оршихуйг эсвэл хоёуланг нь хэлсэн байж болох юм.

Та уулынхаа орой дээр энгийн ариун сүмийн зураг зурж мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ гэсэн үгсийг оруулж болно. Уулын бэлд биднийг төлөөлсөн хүний дүрс зурж болно.

Дуулал 24:3–6-г уншаад, бид ариун сүмд орохоор бэлтгэж, хэзээ нэгэн өдөр Их Эзэний оршихуйд эргэн очихын тулд юу хийх ёстойг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг @img–type=icon Дуулал 24:3–4 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.

Суралцагчид шүлгүүдийг уншсаны дараа тэдэнд зарим үг, хэллэгийн талаар асуух асуулт гарч магадгүй юм. Энэ судрын хэсгийг уншиж байхад нь өөрсдөд нь эсвэл өөр хэн нэгэнд гарч болох ямар ч асуултыг тавихад суралцагчдыг урь. Хэрэв тус болох бол “хоосон” гэдэг нь бардамнал, ихэмсэг зан гэсэн утгатай гэдгийг тайлбарла. “Худал тангараг тавиагүй” гэдэг нь өөртөө болон бусдад мөн Бурханд үнэнч шударга байхыг хэлж байж болох юм.

Дараах асуултад хариулсан суралцагчдын хариултыг самбар дээр уулын захад бич. Таны эцсийн зураг доорх зурагтай төстэй харагдаж болно.

  • Эдгээр шүлгээс та нар ариун сүмд орохоор бэлтгэх, хэзээ нэгэн өдөр Их Эзэний оршихуйд эргэн очих талаар юу сур ч мэдсэн бэ?

Суралцагчдыг 3–6-р шүлгээс олж мэдсэн зүйлээ хуваалцах үед Бид Их Эзэнийг Түүний ариун сүмд шүтэн биширч, Түүний оршихуйд амьдрахын тулд сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө бэлтгэх ёстой гэсэн үнэнийг олж тогтооход тэдэнд тусал.

  • Бид яагаад Их Эзэний ариун сүмүүдэд мөн эцэст нь Түүний оршихуйд ороход сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

  • Сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байх гэсэн Их Эзэний шаардлагууд нь хэрхэн биднийг хайрладаг Түүний хайрын баталгаа байж болох вэ?

Сүнслэг байдлын хувьд бэлтгэх нь

Дараах заавруудыг үзүүлээд, суралцагчдыг бие дааж судлах тэмдэглэл дээрээ эсвэл хамтрагчтайгаа нэг бүрчлэн хийж дуусгахад урь.

Дуулал 24:4-т гардаг дараах хэллэгүүдээс илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаа нэгийг сонго.

  • цэвэр гар

  • ариун зүрх

  • Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй (даруу байдал)

  • Худал тангараг тавиагүй (шударга зан)

Тухайн хэллэгийг илүү сайн ойлгоход тань туслах судар эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг ол. Дараа нь дараах асуултуудад хариул.

  • Яагаад бэлтгэлийн энэ хэсэг нь ариун сүмд шүтэн бишрэхэд, хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт оршиход чухал гэж та нар бодож байна вэ?

  • Хожмын үеийн гэгээнтэн өсвөр насны хүүхэд бэлтгэлийн энэ хэсэг дээр ямар тодорхой арга замаар ажиллаж болох вэ?

  • Та нар бэлтгэлийн энэ хэсгийг хийхэд нь хэцүү байгаа найзтайгаа Аврагчийн тухай юу хуваалцахыг хүсэж байна вэ?

Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол дараахтай төстэй судрын хэсгүүдийг санал болгож болох юм. Үүнд:

Та тэднийг Topical Guide, Судруудын удирдамж эсвэл Gospel Library руу чиглүүлж болно.

Мөн та энэ хичээл дээрх Нэмэлт эх сурвалжуудаас авсан ахлагч Бэднарын эшлэлийг өгч болно.

Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ өөр нэг суралцагчтай эсвэл өөр үг хэллэг судалсан хамтрагчтайгаа хуваалцахыг урь. Дараа нь та хэдэн суралцагчаас ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно.

Миний хувийн бэлтгэл

Хувийн зорилго тавихад нь суралцагчдаа бэлтгэхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Standing in Holy Places” (5:36) видеог үзүүл. Уг залуу эмэгтэйн ариун сүмд зохистойгоор очиход өөрийгөө бэлтгэсэн арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урьж болно.

5:36

Бие биеийнхээ туршлагыг сонсох нь суралцагчдад тустай байж болно. Жишээлбэл: Тэд ариун сүм дотор байхад ямар мэдрэмж төрдөг эсвэл ариун сүмийн эрхийн бичигтэй байх нь тэдний амьдралыг хэрхэн адисалдаг талаар хуваалцаж болно.

Өөрийнхөө сүнслэг бэлтгэлийг хэрхэн биелүүлж байгаагаа эргэцүүлэн бод. Тэнгэрлэг Эцэг юунд сэтгэл хангалуун байгааг болон сайжруулах боломжтой хэсгүүдийнхээ талаар тунгаан бод.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

  • Тэнгэрлэг Эцэг та нарыг ариун сүмд болон хэзээ нэгэн өдөр Түүнтэй хамт амьдрахын төлөө өөрийгөө бэлтгэхийн тулд юу хийгээсэй хэмээн хүсдэг гэж бодож байна вэ?

  • Та нар Аврагчийн тусламжид хэрхэн найдаж болох вэ?

Суралцагчдын судалсан үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалц. Аврагчийн цэвэршүүлэх, туслах чадварын талаар суралцагчдад батлан хэлж өг. Та хичээлийг дуусгахдаа дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дараахыг хуваалцсан.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Та болон хайртай гэр бүл тань нөхцөл байдалдаа тохируулан Их Эзэний өргөөнд ойр ойрхон орж болохуйц зохистой байх шийдэмгий байдал, хүсэл эрмэлзлээ өсгөнө гэж би найдаж байна.

Тэрээр таныг тэнд угтан авахыг хүсдэг. (“Би ариун сүм харах дуртай,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 29)

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Дуулал 24:3–4-ийн судрын түлхүүр үг хэллэг бол “Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй … нь буюу” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.