Семинар
Дуулал номын удиртгал, 1-р хэсэг: Дуулал дахь Есүс Христийн тухай бошиглолууд


“Дуулал номын удиртгал, 1-р хэсэг: Дуулал дахь Есүс Христийн тухай бошиглолууд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал номын удиртгал, 1-р хэсэг: Дуулал дахь Есүс Христийн тухай бошиглолууд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: 100-р хичээл

Дуулал номын удиртгал, 1-р хэсэг

Дуулал дахь Есүс Христийн тухай бошиглолууд

An open hymnbook with a violin in the background.

Та нарын дуртай дуулал Есүс Христийн талаар юу заадаг вэ? Сүмийн дууллууд нь олон зууны турш хөгжимчид, яруу найрагчдад Аврагчийн тухай сэтгэгдлээ илэрхийлэх боломжийг олгож байна. Өнөө үеийн олон дууллын адил Дуулал ном дахь нэлээд хэдэн дуулал Аврагчийн амьдрал, номлолын талаар зааж, гэрчилдэг. Энэ хичээл Дуулалд бошиглогдсон Есүс Христийн амьдрал болон номлолыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Дуртай дууллууд нь Есүс Христийн талаар хэрхэн зааж, гэрчилдэг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Есүс Христийн тухай дуртай дууллаа ангийнхандаа хуваалцахаар бэлтгэхэд тэднийг урь. Хэрэв суралцагчид өөрсдөд нь дуртай дуулал байхгүй гэж бодож байвал тэднийг Дуулал номыг үзэж, Есүс Христийн тухай заадаг дуунуудыг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн талаар заадаг дууллууд

семинарын шигтгээ зураг Ангид нандин дуу хөгжим ашиглах нь хүндэтгэлийн мэдрэмжийг бий болгож, Ариун Сүнсийг урьж, нэгдмэл байдлыг өсгөн нэмэгдүүлнэ. Дууллууд дахь захиасыг суралцагчдын сурч буй үнэнтэй холбоход мөн дуу хөгжмийг ашиглаж болно.

Та энэ хичээлийг эхлүүлэхдээ нандин дуу хөгжмийг ашиглаж болох юм. Нэг арга зам бол суралцагчдыг Дуулал (1985) эсвэл Hymns—for Home and Church (2026) хайхад урих юм. “Есүс Христ” гэсэн сэдвийн доороос нэг дууллыг сонгоход суралцагчдыг урь. Суралцагчдад уг дууллын үгийг уншиж, эргэцүүлэн бодох цаг гаргаж өг. Та дууны үг, нотны доор байгаа зохиогчдын нэр, судрын эшлэлүүдийг онцолж болно. Дараах асуултуудыг үзүүлээд, хариултаа хамтрагчтайгаа хуваалцахад суралцагчдыг урь.

(Нандин дуу хөгжмийг ашиглах талаар нэмэлт сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрээс “Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчин болон боломжийг бүрдүүлж өг хэсгийг үзнэ үү.)

  • Бид энэ дууллын үгээс Аврагчийн тухай, мөн Түүний амьдралын талаар юу сурч мэдэж болох вэ?

  • Та нарын хувьд онцгой утга учиртай Аврагчийн тухай өөр дуулал байдаг уу? Тийм бол яагаад?

Та нар өнөөдөр энэ хичээлийг судалж байхдаа Есүс Христийн тухай зааж, гэрчилдэг үг, аялгууны хүчийг мэдрэхэд тань туслуулахаар Ариун Сүнсийг урь.

Дуулал ном

Дуулал ном нь залбирал, шүлэг, дууллын цуглуулга бөгөөд энэ нь зарим талаараа манай орчин үеийн дууллын номтой төстэй юм.

Суралцагчдыг Дуулал номыг нээхэд урь. Суралцагчдад зарим дууллыг гүйлгэн харж, ерөнхий сэтгэгдэл олж авахад хоёр гурван минут гаргаж өг.

  • Та нар Дуулал номыг гүйлгэн харахдаа энэ номыг хосгүй болгож буй ямар зүйлийг анзаарсан бэ?

  • Энэ номын талаар та нарт ямар асуулт байна вэ?

Дуулал 3-ыг гүйлгэж уншаад, Села гэдэг үгийг олж харах бүрдээ цохон тэмдэглэ. Села гэдэг үгийн утга нь тодорхойгүй ч энэ нь дуучинд буюу уншигчдад түр зогсож, эргэцүүлэн бодох дохио болдог байсан байж болох юм (хөгжмийн завсарлага шиг).

Дуулал 3-ыг уншиж, Села гэдэг үгийг унших болгондоо түр зогс. Эдгээр шүлгийг тунгаан бодоход тань туслахад Ариун Сүнсийг урь.

  • Зохиогч яагаад биднийг эдгээр хэсэгт түр зогсоод, эргэцүүлэн бодоосой гэж хүссэн байж болох вэ?

  • Эдгээр хэсгийн аль нэг эсвэл илүү олон хэсэгт тунгаан бодох нь өнөө цагт өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж, тайвшруулж болох вэ?

Ангийнхныхаа асуулт, туршлагаас хамааран та дараах зүйлсийн заримыг эсвэл бүгдийг нь товч онцолж болно. Үүнд:

  • Дууллын ихэнх хэсгийг Давид (Дуулал 3) гэх мэт тодорхой зохиогчтой гэж үздэг. Бусад дууллын зохиогчид нь тодорхойгүй (Дуулал 1-ийг үзнэ үү).

  • Еврей хэлний яруу найргийн элементүүд Дуулал номын бүх хэсэгт байдаг.

    • Параллелизм бол хоёр буюу түүнээс дээш мөртүүд хоорондоо уялдаа холбоотой санааг хуваалцдаг яруу найргийн хэлбэр юм (Дуулал 29:4-ийг үзнэ үү).

    • Давталт гэдэг нь нэг мөрийг давтах замаар онцолдог еврей хэлний яруу найргийн хэрэгсэл юм (Дуулал 150 дахь “Түүнийг магтагтун” гэх мэт).

  • Дуулал 119 бол еврей хэлээрх акростик шүлгийн жишээ юм. Акростик шүлэг нь мөр бүрийн эхний үсгийг үг эсвэл еврей цагаан толгойг үсэглэхэд ашигладаг.

  • Дуулал номыг Шинэ Гэрээнд 115-аас дээш удаа эш татсан байдаг (Дуулал 6:8 ба Лук 13:27-г үзнэ үү).

  • Сүүлчийн зоогийн дараа Есүс шавь нарынхаа хамт нэгэн дуулал дуулжээ (Maтай 26:30-ийг үзнэ үү). Энэ нь Дуулал 113–118, Алгасал баяраар дуулддаг дуулал “Hallel” байж магадгүй юм (Merrill J. Bateman, “The Power of Hymns,” Ensign, July 2001, 17-г үзнэ үү).

Лук 24:44-ийг уншаад, Аврагч амилсныхаа дараахан шавь нартаа уг дууллын талаар юу заасныг олж мэд.

Дуулал номд байдаг хамгийн чухал захиаснуудын нэгийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Есүс Өөрөө Хуучин Гэрээний ямар ч номоос илүүгээр Дуулал номоос эш татсан юм. … Бүх ариун бичээст Мессиагийн номлолын тухай эсвэл Дууллын зохиогчийн дуунуудад илэрхийлсэн шиг Түүнийг эргэн ирэхийг харуулдаж, хүсэн хүлээж байгаа тухай ийм өргөн хүрээтэй бичсэн ном гэж байхгүй гэж хэлж болно. (For Times of Trouble: Spiritual Solace from the Psalms [2012], 7–8)

  • Та нар Лук 24:44-өөс болон ерөнхийлөгч Холландаас юу сурч мэдсэн бэ? Дуулал номыг судлах нь яагаад чухал вэ?

Бид Дуулал номыг судалснаар Есүс Христийн амьдрал болон номлолын талаар суралцаж чадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Энэ үнэнийг самбар дээр бичиж болно.

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал дахь Есүс Христийн амьдрал болон номлолын тухай зарим бошиглолын мэдэгдлийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд доорх судрын эшлэлүүдийн заримыг эсвэл бүгдийг нь өг. Дараах нь ангийнхнаараа эдгээр шүлгийг судлуулж болох хэд хэдэн арга юм.

  • Хоёр бадаг шүлгийг жижиг цаасан дээр бичээд, цаас бүрийг ангийн эргэн тойронд байрлуул. Суралцагчдад ангийг тойрон алхаад, хэд хэдэн бошиглол болон биелэлтийг унших цаг гаргаж өг.

  • Судрын шүлгүүдийг сайтар холиод, Дуулал дээрх бошиглолуудыг биелсэнтэй нь тааруулахад суралцагчдыг урь.

  • Зөвхөн Дуулал номын шүлгүүдийг үзүүл. Зүүлт тайлбар болон бусад судар судлах хэрэгслийг ашиглан, бошиглол бүрийг биелүүлсэн Аврагчийн амьдралын тухай эшлэлүүдийг олоход суралцагчдыг урь.

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Бошиглол биелсэн нь

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 22:1

Бошиглол биелсэн нь

Матай 27:46

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 22:7–8

Бошиглол биелсэн нь

Maтай 27:41–43

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 22:16

Бошиглол биелсэн нь

Сургаал ба Гэрээнүүд 6:36–37

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 22:18

Бошиглол биелсэн нь

Иохан 19:23–24

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 31:5

Бошиглол биелсэн нь

Лук 23:46

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 34:20

Бошиглол биелсэн нь

Иохан 19:31–36

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 41:9

Бошиглол биелсэн нь

Лук 22:47–48; Үйлс 1:16–17

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 69:20–21

Бошиглол биелсэн нь

Иохан 19:28–29

Есүс Христийн бошиглолын тухай дуулал

Дуулал 118:22

Бошиглол биелсэн нь

Үйлс 4:10–12

Эдгээр бошиглолоос Аврагчийн амьдрал эсвэл номлолын талаар та нарын сурч мэдсэн ямар нэг зүйлийг мэдэх нь тустай байж болох та нарт эсвэл ойр дотны хүмүүст тань тулгарсан нөхцөл байдлын талаар бод. Бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ.

Зарим бошиглолын биелэлтийг төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд та Аврагчийн амьдралын мөчүүдийг дүрсэлсэн видеог үзүүлж болно. Жишээлбэл: Та ChurchofJesusChrist.org сайтаас “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш” видеог цагийн код 0:00-ээс 3:18 хүртэл үзүүлж болно. Энэ видеонд Дуулал 22:1, 7–8, 16-д гардаг бошиглолуудыг харуулдаг.

5:22

Видеог үзэж байхдаа Дуулал дээр бошиглогдсон үйл явдлыг анзаарсан үедээ гараа өргөхөд суралцагчдыг урь. Видеог түр зогсоон, Аврагчийн амьдрал дахь энэ мөчийн талаар хэн нэгэнд юуг ойлгуулахыг хүсэж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь.

Есүс Христийн амьдрал

Дуулал дээр бошиглогдсон Аврагчийн амьдрал болон номлолын талаарх ойлголтоо харуулахад суралцагчдыг урь. Нэг арга нь дараах асуултуудыг хамтрагчтайгаа, жижиг бүлгээрээ эсвэл ангиараа ярилцахад суралцагчдыг урих явдал юм.

Дуулал номоос та нарын хувьд онцгой ач холбогдолтой гэж үзсэн бошиглолуудаас аль нэгийг сонго.

  • Энэ бошиглол Есүс Христийн талаар та нарт юу зааж байна вэ?

  • Түүний тухай та нарын сурч мэдсэн зүйлийг мэдэх нь яагаад чухал вэ?

Есүс Христийн амьдрал болон номлолын талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз. Та дараагийн хэдэн долоо хоногийн турш Дуулал номыг судлахдаа Есүс Христийн тухай эшлэлүүдийг үргэлжлүүлэн олж мэдэхэд суралцагчдыг урьж болно. Суралцагчдын сонгосон Аврагчийн тухай дууллыг дуулах юм уу сонсож хичээлээ дуусгах нь зүйтэй байж болох юм.

101-р хичээл: “Дуулал номын удиртгал, 2-р хэсэг” дээр суралцагчид Дуулал номыг зохиогчид шиг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр болон үнэнч байдлын илэрхийллээ бүтээнэ. Энэ талаар одооноос бодож эхлэхэд суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэрч байгаагаа мөн тэдгээр мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх талаар тунгаан бодохыг тэднээс хүс.