Семинар
Дуулал 23: “ЭЗЭН бол миний Хоньчин”


“Дуулал 23: ‘ЭЗЭН бол миний Хоньчин,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал 23: ‘ЭЗЭН бол миний Хоньчин,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: 102-р хичээл

Дуулал 23

“ЭЗЭН бол миний Хоньчин”

A lamb drinking water from the cupped hands of Jesus Christ.

Судрын хэсгүүд дэх дүрслэл, харьцуулалтыг түр зогсоод зураглан төсөөлөх нь бидний уншсан үгсэд гоо үзэсгэлэн, хүч чадлыг авчирдаг. Дуулал 23-т Давид хаан Есүс Христтэй харилцах харилцаагаа Аврагчийн хайр, халамжийг харуулсан олон дүр зургаар дүрсэлсэн. Энэ хичээл судрын дүр зургийг төсөөлөн бодох замаар Христийн зөөлөн, хайраар дүүрэн зан байдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өдөр бүр харж байгаа зүйлс нь тэдэнд Аврагчийг хэрхэн сануулдаг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Жишээлбэл: “Бороо надад Аврагчийг сануулдаг, учир нь …” Дараа нь тэднийг Дуулал 23-ыг уншаад, Аврагчтай эсвэл Аврагчийн бидний төлөө хийдэг зүйлтэй Давидын хийсэн харьцуулалтаас таалагдсанаа сонгоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Судрын дүр зургийг төсөөлөн бодох нь

Судрын дүр зургаас суралцах дадлага хийхэд суралцагчдад туслахын тулд гашуудаж байгаа, бүжиглэж байгаа хоёр хүний зургийг үзүүлж хичээлээ эхлүүл. Дараа нь гашуудлын тухай бодох үед ямар бодол, мэдрэмж төрж байгааг нь суралцагчдаасаа асуу. Суралцагчид нулимс, хэн нэгнийг алдах, өвдөлт, уйтгар гуниг мэдрэх зэрэг зүйлсийг хуваалцаж болно. Бүжиглэж буй хүн дээр мөн ижил асуултыг тавь.

Coping with Grief
A Young Woman Dancing

Дуулал 30:11-ийг уншаад, Давид Есүс Христийн хүчийг болон Түүний Цагаатгалыг дүрслэхдээ гашуудаж буй, бүжиглэж буй дүр зургийг хэрхэн ашигласныг олж мэд.

  • Давид “Уй гашууг минь Та бүжиг болгож эргүүлсэн” хэмээн хэлсэн нь Есүс Христийн талаар юу заалгасныг ойлгоход тань эдгээр дүрслэл хэрхэн тусалж байна вэ?

11-р шүлгийг илүү сайн ойлгохын тулд эдгээр дүрслэлийг ашиглах нь төсөөлөн бодох судлах ур чадварын жишээ болохыг суралцагчдад тайлбарла. Энэ судлах чадварын тухай дараах тайлбарыг уншихад нэг суралцагчийг урь.

Төсөөлөн бодох нь судрууд дахь дэлгэрэнгүй тайлбараас оюун санааны дүр зургийг бий болгодог судлах чадвар юм. Бид сударт өгүүлсэн үйл явдалд оролцож байгаа мэтээр төсөөлж чадна. Бид уншихаа түр зогсоод “Уй гашууг минь Та бүжиг болгож эргүүлсэн” (Дуулал 30:11) гэх мэт хэллэгүүдийг төсөөлж болно. Дараагийн алхам бол дүрслэлээсээ юу сурч мэдэж болох талаар тунгаан бодох явдал юм. Ингэснээр бид түр зогсож, оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ойлгохыг эрэлхийлэн тунгаан бодох үед Ариун Сүнсийг урьж чадна.

Дараах асуултуудыг эргэцүүлэн бод.

  • Судраас судалж байгаа зүйлээ зураглан төсөөлөхийн тулд та нар хэр ойр ойрхон түр зогсон тунгаан боддог вэ?

  • Уншсан зүйлээ зураглан төсөөлөн бодохын тулд түр азнаж тунгаан бодох нь Аврагчийг илүү сайн мэдэхэд тань хэрхэн туслах вэ?

Өнөөдөр Дуулал 23 дахь тодорхойлолтуудыг зураглан төсөөлөх үедээ Есүс Христийн тухай суралцахад тань туслах Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

“Их Эзэн бол миний Хоньчин”

Хичээлийн энэ хэсэг нь бие даан туршиж үзэхээсээ өмнө ангиараа төсөөлөн бодох дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

Дуулал 23:1-ийг уншаад, Есүс Христийг дүрслэхэд ашигласан дүрслэлийг цохон тэмдэглэ.

Аврагчийн тухай илүү ихийг сурч мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд та Езекиел 34:11–16 эсвэл Иохан 10:11–15-ыг уншихдаа эсвэл ангиараа “Сэтгэлээсээ хайрладаг Хоньчин” (Дуулал, 117) дууллыг дуулж байхдаа Түүнийг бидний Хоньчин хэмээн зураглан төсөөлөхөд тэднийг урьж болно. Тэд мөн эдгээр судрын хэсгүүдийг Дуулал 23:1-тэй холбон судалж болно.

Хоньчин хонио хариулж яваа юм уу хамгаалж байгаагаар төсөөлөх юм уу зураглан бодоход нэг минут гарга.

Дараа нь Есүс Христийг Өөрийн Хоньчин гэж зураглан төсөөлсөн төсөөллөөсөө сурч мэдсэн Түүний тухай нэг мэдэгдэл бич.

Энэ хичээлийн эхэнд харуулсан шиг Есүс Христийг хоньчноор дүрсэлсэн зургийг самбар дээр үзүүл. Түүний тухай үнэний талаарх мэдэгдлээ самбар дээр зургийн эргэн тойронд бичихэд цөөн суралцагчийг урь. Суралцагчид Их Эзэн миний хэрэгцээнд санаа тавьдаг гэх мэт мэдэгдлийг хуваалцаж болно.

  • Есүс Христ та нарын амьдралд болон та нарын эргэн тойрон дахь хүмүүсийн амьдралд хэрхэн хоньчин байсаар ирсэн бэ?

Есүс Христийг таньж мэдэх нь

Бие даан эсвэл жижиг бүлгээр зураглан төсөөлөх дадлага хийснээр Аврагчийг илүү сайн таньж мэдэх боломжийг суралцагчдад олго. Дараах үйл ажиллагаа нь үүнийг хийх нэг арга зам юм. Эхлэхээс өмнө суралцагч бүрд хоосон цаас өг. Та мөн суралцагчдад зураг зурахдаа ашиглаж болох харандаа эсвэл маркер өгч болно.

  1. Дуулал 23:2–6-г судал. Дараа нь энэ үйл ажиллагааны үлдсэн хэсэгт анхаарлаа төвлөрүүлэхээр онцгой санагдсан нэг шүлгийг сонго.

  2. Сонгож авсан шүлэгтээ Давид хааны Есүс Христийн шинж чанарыг эсвэл Түүний бидний төлөө хийдэг ямар нэг зүйлийг дүрслэхдээ ашигласан дүрслэлийг зураглан төсөөл. Зураглан төсөөлж байгаа зүйлийнхээ зургийг зур эсвэл та нарын санаандаа дүрсэлж байгаа дүрслэлийг илэрхийлэх дижитал зураг ол.

  3. Давидын тодорхойлолтыг зураглан төсөөлсөн төсөөллөөсөө сурч мэдсэн Аврагчийн тухай үнэний мэдэгдэл дор хаяж нэгийг цаасан дээрээ бич.

  4. Энэ нь та нарт яагаад чухал болох эсвэл энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах та нарын харилцааг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар тунгаан бодох (эсвэл бүлгийнхэнтэйгээ ярилцах) замаар олж мэдсэн зүйлээ өөрийн болго.

Суралцагчдыг тунгаан бодож эсвэл ярилцаж байх зуур тэднээс суралцаж, тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд тэдний дундуур явж болно. Хэрэв суралцагчдад дүр зургийг төсөөлөхөд хэцүү байвал та тэдэнд “Тогтоол усны дэргэд байхад ямар мэдрэмж төрдөг вэ?” эсвэл “Түүний саваа, таяг юуг төлөөлж байна гэж бодож байна вэ?” гэх мэт асуулт тавьж болно. Түүнээс гадна суралцагчдын зурсан зураг эсвэл ойлголтыг магтах нь тэднийг урамшуулан дэмжиж, тэдэнтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэх сайхан арга зам байж болно.

Суралцагчид Их Эзэн ядарсан бас гэмтсэн амин сэтгэлийг сэргээдэг (3-р шүлэг) эсвэл Их Эзэн биднийг бүр хүнд хэцүү үед ч гэсэн тэтгэх болно (5-р шүлэг) гэх мэт Аврагчийн тухай үнэний мэдэгдлийг бичиж болно.

Суралцагчдыг энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараа Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ингэхийн тулд тэд зургуудаа ангийн эргэн тойронд тавьж, сурч мэдсэн зүйлээ бусад суралцагчид эсвэл бусад бүлэгтэй хуваалцаж эсвэл самбар дээр нэмж болно. Суралцагчдыг хуваалцаж дуусахад дараахтай адил асуултуудыг тавь.

  • Хэрэв та нар Дуулал 23 дахь дүрслэлийг зураглан төсөөлөхийн тулд түр азнаж бодоогүй байсан бол Есүс Христийн талаар мэдэхгүй өнгөрөөж болох байсан ямар нэг зүйл байна уу? Хэрэв тийм бол тэр нь юу вэ?

  • Эдгээр зураглалын аль нь та нарт Есүс Христийн зөөлөн, хайраар дүүрэн зан чанарыг харахад тусалж байна вэ? Яагаад?

Та Аврагчийг үргэлжлүүлэн илүү сайн мэдэхийн тулд судар судлахдаа дүрслэн бодох чадвараа ашиглахад суралцагчдыг урамшуулан дэмжсэнээр дуусгаж болно. Дуулал 23-т заасан Есүс Христийн тухай үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц.