“Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46
Тойм
Дуулал номд Эцэг, Хүү хоёрыг шүтэн бишрэхийг шүлэг яруу найраг хэлбэрээр илэрхийлсэн байхаас гадна Есүс Христийн амьдрал, номлолын тухай бошиглолууд багтсан байдаг. Дуулал 23-т Давид Есүс Христтэй харилцах харилцаагаа олон сайхан дүр зургаар дүрсэлжээ. Дуулал 24-т Давид “ЭЗЭНий уул өөд авирахад” (Дуулал 24:3) хэрхэн бэлтгэж болохыг ойлгоход бидэнд тусалсан.
Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчин болон боломжийг бүрдүүлж өг. Сүнслэг дуу хөгжим Ариун Сүнсний нөлөөг урьж, бишрэл хүндэтгэлтэй байдлыг ангид бий болгож чадна. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 100-р хичээл: “Дуулал номын удиртгал, 1-р хэсэг”-ээс олж болно.
Ариун Сүнсээр заалгахад нь суралцагчдад туслах талаар илүү ихийг сурахын тулд “Аврагч Ариун Сүнсээр заалгах боломжийг хүмүүст олгосон” (Аврагчийн арга барилаар заах нь, х.17–18)-г үзнэ үү.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь танд хичээл бүрд бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн санаануудыг өгнө.
Дуулал номын удиртгал, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Дуулалд бошиглогдсон Есүс Христийн амьдрал ба номлолыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Дуртай дууллууд нь Есүс Христийн талаар хэрхэн зааж, гэрчилдэг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Есүс Христийн тухай дуртай дууллаа ангийнхандаа хуваалцахаар бэлтгэхэд тэднийг урь. Хэрэв суралцагчид өөрсдөд нь дуртай дуулал байхгүй гэж бодож байвал тэднийг Дуулал номыг үзэж, Есүс Христийн тухай заадаг дуунуудыг олж мэдэхэд урь.
-
Үзүүлэх материал: Аврагчийн тухай болон сүмийн дууллуудын тухай эргэцүүлсэн асуултууд; Дуулал дахь судрын шүлгүүд
-
Видео: “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш” (5:25) видеог цагийн код 0:00-ээс 3:18 хүртэл үзнэ үү.
Дуулал номын удиртгал, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх мэдрэмжээ илэрхийлэхэд нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодол санаа, мэдрэмжээ мөн энэ хичээлээр эдгээр мэдрэмжээ хуваалцахад бэлтгэх ариун нандин зүйлсийн талаар эргэцүүлэн бодох боломжтой байх болно гэдгийг суралцагчдад мэдэгд. Хүндэтгэлтэй хөгжим сонсож, дуртай судар, эшлэл эсвэл ариун нандин зургуудыг үзэхдээ хуваалцаж болох тодорхой зүйлсийг олж харахад суралцагчдыг урамшуулан дэмж. Ингэснээр энэ хичээлийн үйл ажиллагаанд зориулан тэдний зүрх сэтгэл, оюун ухааныг бэлтгэж чадна.
-
Суралцагчидтай хуваалцахад бэлтгэ: Хүмүүсийн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх мэдрэмжээ илэрхийлсэн танд таалагддаг зарим арга зам, тухайлбал бодол санаа, шүлэг, дуртай видео бичлэг эсвэл ариун дуу хөгжим гэх мэт
-
Үзүүлэх материал: Судлах дууллуудын жагсаалт, хэлэлцэх асуултууд; хичээлийн төгсгөлд суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сэтгэгдлээ илэрхийлэх боломжийг олгосон сонголтууд
-
Видео: “Trust in the Lord: Music Video” (4:11); “Here I Am, I Will Follow Jesus Christ” (3:07); “Peace in Christ” (4:09); Sister Kristen Yee shares her painting of the Savior on Facebook (1:25)
-
Суралцагчдад зориулсан материал: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх мэдрэмжээ бодитоор дүрслэн үзүүлэхийг хүссэн суралцагчдад зориулан цаас, өнгийн харандаа, маркер гэх мэт
Дуулал 23
Хичээлийн зорилго: Суралцагчдад судрын дүр зургийг төсөөлөн бодох замаар Христийн зөөлөн, хайраар дүүрэн зан байдлыг мэдрэхэд нь тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Өдөр бүр харж байгаа зүйлс нь тэдэнд Аврагчийг хэрхэн сануулдаг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Жишээлбэл: “Бороо надад Аврагчийг сануулдаг, учир нь …” Дараа нь тэднийг Дуулал 23-ыг уншаад, Аврагчтай эсвэл Аврагчийн бидний төлөө хийдэг зүйлтэй Давидын хийсэн харьцуулалтаас таалагдсанаа сонгоход урь.
-
Зураг: Гашуудаж буй хүн; бүжиглэж байгаа хүн; Есүс Христийг хоньчинтой зүйрлэсэн нь
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан хуудас цаас, өнгийн харандаа эсвэл маркер
-
Үзүүлэх материал: Дуулал 23:2–6-г ашиглан зураглан төсөөлөх дадлага хийх заавар
Дуулал 24
Хичээлийн зорилго: Ариун сүмд зохистойгоор орж, эцэст нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд амьдрахаар бэлтгэхэд нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун сүмийн эрхийн бичиг олгох асуултуудыг эргэн харж, ариун сүмд орох өөрсдийн сүнслэг бэлтгэлийн талаар бодоход нь суралцагчдыг урь. Эдгээр асуултыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022] товхимлын хавсралтаас олж болно.
-
Зураг: Шавар шалбааг болсон өсвөр насны хүүхэд; ариун сүмийн дотор тал
-
Үзүүлэх зүйлс: Шавар шалбааг болсон өсвөр насны хүүхдийн зургийг харуулахаас өөр хувилбар болгон дотор нь шавар хийсэн аяга
-
Үзүүлэх материал: Дуулал 24:4-ийн үг хэллэгийг судлах заавар
-
Видео: “Standing in Holy Places” (5:36)