Семинар
Дуулал 61–86: “Бурхан, залбиралд минь чих тавиач”


“Дуулал 61–86: ‘Бурхан, залбиралд минь чих тавиач,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал 61–86: ‘Бурхан, залбиралд минь чих тавиач,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: 105-р хичээл

Дуулал 61–86

“Бурхан, залбиралд минь чих тавиач”

A women with her hands together, she is praying

Та нар амьдралдаа Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойр байхыг хүсэж байсан хором мөчөө бодож болно. Дуулал номын ихэнх хэсэг нь даруу итгэлээр Тэнгэрлэг Эцэгтээ ойртох жишээг харуулсан чин сэтгэлийн залбирал юм. Залбирал бол хэнд ч, ямар ч үед Бурханаас тайтгарал, хүч чадал, удирдамж гуйх боломжийг олгодог хүчирхэг хэрэгсэл юм. Олон хэрэгсэлтэй адил бид залбирлыг илүү үр дүнтэй ашиглаж сурах боломжтой. Энэ хичээл залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй илүү утга учиртай харилцахад нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Энэ болон дараагийн хичээлийн хооронд залбирлаараа Тэнгэрлэг Эцэгтэй холбогдож байгаагаа хэрхэн мэдэрдгээ анхааралтай ажиглахад суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хянамгай ба хайхрамжгүй

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр “хянамгай”, “хайхрамжгүй” гэж бич. Суралцагчид эдгээр үгийн дараах тодорхойлолтыг ойлгосон эсэхийг бататга. Хянамгай: бодолтой эсвэл анхаарал болгоомжтойгоор үйлдэл хийнэ. Хайхрамжгүй: тайван эсвэл санаа зовдоггүй.

Дараах үйл ажиллагаануудад, хянамгай эсвэл хайхрамжгүй байх нь ямар байна гэж бодож байгаагаа хуваалцаж болохын тулд суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарил. Үүнээс гадна, та хамтрагчид эсвэл бүлгүүдийг тэдний хянамгай эсвэл хайхрамжгүй ханддаг зүйлсийг бодож гаргахад урьж болно.

Спортоор хичээллэх

Хөгжмийн зэмсэг тоглож сурах

Хичээл

Суралцагчдад хуваалцах боломж олгосны дараа самбар дээр “залбирал” гэж бич.

  • Залбирахдаа хянамгай эсвэл хайхрамжгүй байх нь ямархуу харагдах вэ?

Одоогоор өөрсдийн залбиралд хэрхэн хандаж байгаа талаараа бодоход суралцагчдыг урь. Дараах нь үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам юм. Хариултаа өөр хэнтэй ч хуваалцахгүй гэдгийг суралцагчдад батлан хэл.

Дараах асуултуудад өгөх хариултаа дотроо бод.

  • Та нар залбиралдаа илүү хянамгай хандаж байна уу эсвэл хайхрамжгүй хандаж байгаа юу? Яагаад?

  • Залбирал тань илүү хянамгай, утга учиртай байснаар та нар хэрхэн адислагдаж болох вэ?

Өмнөх асуултууд одоогийн амьдралынхаа нөхцөл байдлын талаар бодоход нь суралцагчдад тусална.

семинарын шигтгээ зурагСуралцагчид сурч байгаа зүйл нь амьдралынх нь нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг харах үед Аврагчийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх магадлал өндөр болдог. Та одоогийн амьдралынхаа нөхцөл байдлын талаар бодоход нь суралцагчдад туслах өдөөлтүүдийг өгч, хувийн хамаарлыг олоход нь тусалж чадна. (Хамааралтай суралцах туршлага бий болгох тухай нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар [2022]-ын “Есүс Христийн сургаалаас хамааралтай хэсгээ олж авахад нь суралцагчдад тусал” хэсгээс үзнэ үү.)

Залбирлын талаарх асуултаа асуухад суралцагчдыг урьж болно.

Дуулал номын ихэнх хэсэг нь даруу итгэлээр Тэнгэрлэг Эцэгтээ ойртох жишээг харуулсан чин сэтгэлийн залбирал юм. Та нар эдгээр дууллыг судлахдаа Тэнгэрлэг Эцэгтэй залбирлаар дамжуулан хэрхэн илүү утга учиртай харилцах талаар Ариун Сүнсний бодол, мэдрэмжүүдэд мэдрэмжтэй хандаарай.

Дууллууд бидэнд залбирлын талаар зааж чадна

Залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй илүү утга учиртай харилцаж чадах арга замуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах судрын хэсгүүд, асуултуудыг самбар дээр үзүүл. Суралцагчид нэг судрын хэсгийг уншаад, нэг эсвэл түүнээс олон асуултад хэрхэн хариулт болж байгааг бодож болно.

Суралцагчдыг судалж байх хооронд хөгжмийн зэмсгийн ая аяархан тоглуулах нь тустай байж болно.

Дараах судрын хэсгүүдээс дор хаяж гурвыг уншаад, дараа нь гарах нэг эсвэл хэд хэдэн асуултын хариултыг олж мэд.

Дуулал 55:16–17

Дуулал 61:1–3

Дуулал 63:1–7

Дуулал 69:13–18

Дуулал 86:3–12

  • Би хэзээ Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах ёстой вэ?

  • Би залбиралдаа хэрхэн илүү хянамгай байх вэ?

  • Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахдаа миний хандлага ямар байх ёстой вэ?

Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Ярилцлагын нэг хэсэг болгон дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич: Бид … юм бол Тэнгэрлэг Эцэгт хандсан бидний залбирал илүү утга учиртай болж чадна

Уншсан дууллуудаасаа залбирлын талаар сурч мэдсэн зүйлээрээ уг өгүүлбэрийг гүйцээхийг суралцагчдаас хүс. Суралцагчдын хэлж болох зарим жишээнээс дурдвал:

өдрийн ямар ч үед залбирах (Дуулал 55:16–17-г үзнэ үү).

Цөхрөн доройтох үедээ залбирах (Дуулал 61:2-ыг үзнэ үү).

чөлөөлөлтийн төлөө залбирах (Дуулал 69:13–18-ыг үзнэ үү).

нигүүлслийн төлөө залбирах (Дуулал 86:3–5-ыг үзнэ үү).

хайр, хүндэтгэл, магтаалын сэтгэлээр залбирах (Дуулал 63:4–6; 86:8–13-ыг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэгтээ хайр, хүндэтгэлтэйгээр залбирах нь

Хичээлийн энэ хэсэг дараах үнэн дээр төвлөрнө. Үүнд: Бид хайр, хүндэтгэл, магтаалын сэтгэлээр залбирвал Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах бидний залбирал илүү утга учиртай болж чадна.

Тэнгэрлэг Эцэгтээ агуу хайр, хүндэтгэлтэйгээр залбирах нэг арга зам бол залбирлынхаа өнгө аяс, хэл яриагаар дамжуулан залбирах юм.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Залбирлын онцгой үг хэллэг хэл болгонд өөр байдаг боловч зарчим нь бүгд ижил. Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандахдаа хайр, хүндэтгэл, бишрэл, ойр дотно байдлыг илэрхийлсэн үг хэллэг хэрэглэн залбирах ёстой. …

… Бид “Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм” гэсэн Аврагчийн сургаалыг дагахыг хүсэж байна. [Матай 6:7; мөн 3 Нифай 13:7-г үзнэ үү.] Бидний залбирал энгийн, ойлгомжтой, чин сэтгэлийнх байх ёстой. (“The Language of Prayer,” Ensign, May 1993, 16)

Бид Танд, Та, Таны, Таных гэх үгсийг ашиглан Тэнгэрлэг Эцэгт хандсанаар Түүнд хайр, хүндлэл, хүндэтгэлтэй байдлыг үзүүлж чадна гэдгийг та тайлбарлаж болно. Ensign сэтгүүлийн 1993 оны 5-р сарын дугаар дээрх “The Language of Prayer” гэсэн үгээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Залбирахдаа ярьдаг хэлнийхээ тухай мөн энэ нь Тэнгэрлэг Эцэгийн талаарх та нарын мэдрэмжийг хэрхэн тусган харуулдгийг бод.

  • Залбирахдаа хүндлэл, бишрэл хүндэтгэлтэй үг хэллэг хэлэх нь яагаад зөв бэ?

Maтай 6:5–13-ыг уншаад, Есүс Христ Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахдаа хайр, хүндэтгэлийг хэрхэн үлгэр жишээ болгон үзүүлсэн болохыг олж мэд.

  • Та нар Аврагчийн сургаал, үлгэр жишээнээс залбирах арга барилд тань нөлөөлөх ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

  • Чин сэтгэлийн залбирал та нарын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Амьдралдаа хэрэгжүүлэх нь

Дараах диаграмм нь залбирлын талаар сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх арга замуудын тухай бодоход нь суралцагчдад тусална. Тэмдэглэл дээрээ уг диаграммыг зурахад суралцагчдыг урь. Дараа нь хэсэг бүрийн график дээрх асуултуудад хариулт бичихэд тэднийг урь.

Бичсэн зүйл нь өнөөдөр хэрэгжүүлж эхэлж болох зүйлс гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Тэднийг бичсэн зүйлийнхээ нэг эсвэл хоёр зүйлийн дагуу үйлдэхэд урь. Хэрэв суралцагчид боломжтой бол бичсэн зүйлээ санаж байхын тулд самбар дээрх графикийн зургийг авахад тэднийг урьж болно.

Бид залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн утга учиртай харилцаж болох тухай гэрчлэлээ хуваалц.