Семинар
Дуулал 51: “Нүглээс минь намайг цэвэрлээч”


“Дуулал 51: ‘Нүглээс минь намайг цэвэрлээч,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дуулал 51: ‘Нүглээс минь намайг цэвэрлээч,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: 104-р хичээл

Дуулал 51

“Нүглээс минь намайг цэвэрлээч”

A young man sits on his bed and prays to his Father in Heaven.

Давид үйлдсэн нүглийнхээ төлөө өршөөгдөх хүслээ илэрхийлсэн дуулал бичсэн. Тэрээр чин сэтгэлээсээ наманчлах хүслээ харуулсан юм. Энэ хичээл наманчилснаар Аврагч тэднийг цэвэр ариун болгож чадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийгөө дараах нөхцөл байдалд байгаагаар төсөөлөхөд суралцагчдыг урь: Найз чинь наманчлах хэрэгтэйгээ мэдэж байгаа ч хэрхэн үйлдэхээ мэдэхгүй гайхаж байна гэж төсөөл. Та нар түүнийг наманчлалын талаар мөн нүглийг ялан дийлэхэд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийн тухай юуг ойлгоосой гэж хүсэх вэ?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Наманчлал

Дараах үйл ажиллагаа нь наманчлалын талаарх одоогийн ойлголтоо эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олгоно. Та зааврыг нь үзүүлж болох юм.

Нэгэн өсвөр үеийн хүүхдээс ирсэн дараах нэргүй асуултыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн энэ сарын дугаарт оруулсан байна гэж төсөөл.

“Би саяхан ноцтой нүгэл үйлдсэн. Тэгээд их гэмшиж байна. Би хэрхэн наманчлахаа сайн мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө наманчлах боломжгүй ч юм болов уу гэж бодож байна. Ямар нэгэн аргаар туслах боломж байна уу?”

Наманчлалын тухай мэддэг зүйлээ ашиглан, энэ хүнд мэдэж, ойлгоход нь тус болно гэж үзсэн зүйлээ судлах тэмдэглэл дээрээ бич.

Нэргүй ирсэн асуултыг уншаад, хариултаа бичиж байхад нь суралцагчдад нэмэлт асуултууд санаанд нь орж ирж магадгүй. Та тэднийг наманчлалын тухай өөр ямар нэг асуулт байвал бичихэд урьж болно. Энэ хичээлийн үеэр наманчлалын талаар илүү ихийг судлах боломж олдох болно гэдгийг мэдэхэд нь тэдэнд тусал. Тэднийг ангидаа болон хичээлээс гадуур аль алинд нь залбирч хариулт эрэлхийлэн судлах үед Сүнс тэдний наманчлалын талаарх асуултуудад нь хариулт өгч чадна гэдгийг гэрчил.

Чин сэтгэлийн наманчлал

Давид хааны талаар юу мэддэгийг нь суралцагчдаас асуу. Та түүний хийсэн агуу зүйлсийн заримаас болон түүний үйлдсэн зарим нүглийг хуваалцахыг тэднээс хүсэж болно. Суралцагчдын дүгнэлтдээ дурдаагүй дараах хам сэдвийн аль нэгийг тэдэнтэй хуваалц.

Давид “ноцтой гэмт хэргийн буруутан байсан; гэхдээ … тэр чин сэтгэлээсээ харамссан бөгөөд Уриагийн аллагаас бусад бүх зүйлд өршөөлийг хүлээн авсан билээ” (Судруудын удирдамж, “Давид”, мөн Сургаал ба Гэрээнүүд 42:18-ыг үзнэ үү). Дуулал 51-д Давид Бурханд хандан Батшебатай нүгэл үйлдсэндээ харамсаж байгаагаа илэрхийлсэн нэгэн дууллыг бичсэн байдаг (2 Самуел 11–12-ыг үзнэ үү). Давидын даруу байдал, мөн Бурханы нигүүлсэл, хүлээн зөвшөөрлийг сэргээх чин сэтгэлийн хүсэл нь үнэхээр наманчлахыг хичээж байгаа хүний хандлагыг харуулдаг.

Суралцагчид эхлээд наманчлалын талаар юу сурч мэдэж болохыг олж мэдэхийн тулд Дуулал 51-ийг бие даан судалж болох ба дараа нь та тэдэнд олж мэдсэн, сурсан зүйлээ хуваалцах арга замыг зааж өгч болно. Таны суралцагчдад үзүүлж болох дагаж мөрдөх зарим зааврыг харуулав. Та суралцагчдынхаа хэрэгцээ, чадварт илүү сайн нийцүүлэхийн тулд эдгээр зааврын аль нэгийг нь өөрчлөн тохируулж болно.

Дуулал 51:1–19-ийг бие даан судалж, 1) Бурхан эсвэл (2) наманчлалын талаар Давидын дууллаас бид юу сурч болохыг олж мэд. Олж мэдсэн зүйлээ цохон тэмдэглэ.

Цохон тэмдэглэсэн гурван хэллэгээ тодорхойлж, дараахаас аль нэгийг нь хий. Үүнд:

  • Тухайн хэллэг нь Бурханы эсвэл наманчлалын тухай заадаг гэсэн үнэний мэдэгдлийг бич.

  • Уг хэллэг нь ямар утгатай болох талаарх ойлголтыг тань бататгах эсвэл илүү гүнзгийрүүлэх холбогдох эшлэлийг ол.

  • Ойлгоход тус болох Сүмийн удирдагчийн хэлсэн үгийг ол.

  • Тухайн хэллэгийн талаар асуулт бич.

Хуваалцахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслах нэг арга зам бол самбар дээр 1–19 хүртэл жагсаан бичих явдал юм. Холбогдох эшлэл, эш татсан үг эсвэл асуултыг нь хуваалцахад бэлэн байгаа үг хэллэгийг нь багтаасан шүлгийн дугаарын хажууд нэрээ бичихэд суралцагчдыг урь. Тэднийг дууссаны дараа та суралцагчдыг хуваалцахад урьж болно. Суралцагчдыг хуваалцах үед та үнэний мэдэгдлийг самбар дээр жагсаан бичиж болох юм.

Ярилцлагын нэг хэсэг болгон хуваалцаж болох зарим агуулгыг доор харуулав. Судрууд болон мэдэгдлүүдийг шүлгийн бүлэг болон зоримог үнэнүүдээр нь ялган бэлтгэв. Юу хуваалцах эсвэл юу асуух талаар хүлээн авч болох Сүнсний өдөөлтүүдийг дагахыг эрэлхийл.

Дуулал 51:1–2, 7, 9: Бурханд намайг нүглээс минь цэвэрлэх хүч бий.

Исаиа 1:18

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд ийн гэрчилсэн.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Гэхдээ … би чинь олон алдаа гаргасан шүү дээ гэж бодож байсан ч … эсвэл гэр орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй юм шүү. (“Талбайд хөдөлмөрлөгсөд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)

Дуулал 51:3–4: Бурханы өмнө нүглээ хүлээн зөвшөөрөх нь наманчлахад зайлшгүй шаардлагатай зүйл.

Мозая 26:29–30

Сургаал ба Гэрээнүүд 58:42–43

Ерөнхий гарын авлагад тайлбарлахдаа:

Наманчлал нь нүглээ Их Эзэний өмнө хүлээхийг шаарддаг. …

Сүмийн гишүүн ноцтой гэм нүгэл үйлдэх үед наманчлах үйл явцад нь бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчдөө нүглээ хүлээх явдал багтдаг. Үүний дараа тэрээр наманчлалын сайн мэдээний түлхүүрүүдийг тэдний төлөө ашиглах боломжтой (Сургаал ба Гэрээнүүд 13:1; 84:26–27; 107:18, 20-ийг үзнэ үү). Энэ нь тэдэнд эдгэрэхэд нь мөн Аврагчийн Цагаатгалын хүчээр сайн мэдээний замд эргэн ороход нь тусалдаг.

… Нүглээ сайн дураараа хүлээх нь уг хүний наманчлах хүсэлтэй байгааг харуулдаг. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 32.4.1, Gospel Library)

Дуулал 51:10–12: Биднийг наманчлах үед Бурхан бидэнд өөрчлөгдөхөд, баяр баясгаланг мэдэрч, Ариун Сүнстэй хамт байхад тусалдаг.

Мозая 4:2–3

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог! (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Дуулал 51:16–17: Бурханы өмнө жинхэнэ ёсоор наманчлахын тулд би эмтэрсэн, гэмшсэн зүрх сэтгэл, сүнстэй байх ёстой.

3 Нифай 9:19–20

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн тайлбарласан.

Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Эмтэрсэн зүрхтэй байна гэдэг нь даруу, наманчлагч, хүлцэнгүй байх агаад Бурханы тааллыг чин сэтгэлээсээ хүлээн авна гэсэн үг. Гэмшсэн сүнс нь өөрийнхөө ашиг сонирхлыг Бурханы мутарт тавьдаг бөгөөд бидний хүсэл биш харин Түүний хүсэл биднийг бидний болох ёстой хүн болоход тусална гэдэгт итгэдэг. (Өршөөлийн тэнгэрлэг бэлэг [2019], 153)

Наманчлалыг тайлбарла

Чин сэтгэлийн наманчлалын тухай мөн үүнд гүйцэтгэх Аврагчийн үүргийн талаарх ойлголтоо харуулахад нь суралцагчдад туслахын тулд өнөөдрийн хичээлээс сурч мэдсэн зүйлээ эргэн харахад тэднийг урь.

Хичээлийн эхэнд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл дээрх асуултын талаар юу гэж бичсэнээ эргэн хар. Чин сэтгэлийн наманчлалын талаар өнөөдөр сурч мэдсэн зүйлсээ ашиглан, анхны хариулт дээрээ хоёр юм уу гурван өгүүлбэр нэмж бич.

Тус асуултад хэрхэн хариулах талаараа хуваалцах хүсэлтэй хэдэн суралцагчийг урь. Уг захиасыг сонссоноор адисална гэж бодож байгаа найз эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ захиасаа хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмж.

Наманчлалаар дамжуулан Аврагчид хандахад мөн наманчлах үед биднийг цэвэр ариун болгодог Түүний хүчний талаар гэрчлэхэд суралцагчдыг урин хичээлээ дуусга.