“5-р сарын 25–31. ‘Эзэн нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан: Шүүгчид 2–4; 6–8; 13–16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“5-р сарын 25–31. “Эзэн нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
“Би чамтай хамт дуртайяа явна”—Зөнч Дебора, Дэ Лэвитт
5-р сарын 25–31: “Эзэн нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан”
Шүүгчид 2–4; 6–8; 13–16
Нүгэл үйлдэж, үүндээ харамсаж, наманчлан, замаа өөрчлөх шийдвэр гаргах ямар байдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэвч бид өмнөх шийдвэрээ олонтоо мартаж, уруу таталт тулгарахад нүглээ давтсаар байгаагаа хардаг. Ийм загвар Шүүгчид номд олон давтагддаг. Тухайн газар нутгаас хөөж гаргах ёстой байсан канаанчуудын итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн зан үйлийн нөлөөнд автсан израилчууд Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, Түүнийг шүтэн бишрэхээ больсон байв. Үр дүнд нь тэд Түүний хамгаалалтыг алдаж, боолчлогджээ. Гэсэн хэдий ч ийм тохиолдол бүрд Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүст наманчлах боломж олгон, “шүүгч” хэмээн нэрлэдэг чөлөөлөгч буюу цэргийн удирдагчийг босгон гаргадаг байв. Шүүгчид номон дээрх бүх шүүгч зөв шударга байгаагүй ч зарим нь Израилын хүүхдүүдийг чөлөөлж, Их Эзэнтэй тогтоосон гэрээт харилцаанд нь эргүүлэн оруулахад агуу итгэлээ харуулсан. Эдгээр түүх юу ч биднийг Есүс Христээс холдуулсан бай, Тэрээр Израилын Гэтэлгэгч бөгөөд үргэлж биднийг чөлөөлж, биднийг Өөрт нь эргэн ирэхэд хүлээн авахад бэлэн байдаг гэдгийг сануулдаг.
Шүүгчид номын талаарх тоймыг үзэхийн тулд Судруудын удирдамж дахь “Шүүгчдийн ном” хэсгийг уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Шүүгчид 2:1–19; 3:5–12
Намайг наманчлах тоолонд Их Эзэн өршөөдөг.
Шүүгчид ном сэрэмжлүүлэг, урамшууллын аль аль нь байж болдог. Шүүгчид 2:1–19; 3:5–12-ыг уншихдаа ийм сэрэмжлүүлэг болон урамшууллыг хайж олоорой. Танд сэрэмжлүүлэг болон урамшуулал хэр хамаатай гэж та бодож байна вэ?
Жишээлбэл: Шүүгчид 2:19 эртний израилчуудын тухай биш, таны тухай эсвэл таны уруу таталтуудын тухай ярьж байсан бол энэ нь юуны талаар байх байсан бэ? Хэрэв Шүүгчид 3:9 Их Эзэний та нарыг чөлөөлөхийн тулд хийсэн зүйлийнх нь талаар байсан бол энэ нь юуны тухай байх байсан бол?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийн 9-р хуудсан дээрх асуулт, хариултыг уншихыг бод. Энэ нь Шүүгчид номын израилчуудад тохиолдсон туршлагатай ямар хамаатай гэж та бодож байна вэ? Энэ нь танд Есүс Христийн талаар юу зааж байна вэ?
Шүүгчид 4:1–15
Би бусдыг Их Эзэнд итгэх итгэлтэй байхад нь сүнслэгээр өдөөж чадна.
Заримдаа нэг хүний итгэл олон хүнд итгэл төрүүлж чадна. Шүүгчид 4 дээр гардаг Дебора гэгч хүн тэр хүн нь байв. Шүүгчид 4:1–16-аас түүний талаар уншаад, тэр эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн нөлөөлж байсныг анхаар. Түүний туршлагыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг тунгаан бодоход тань туслах хэдэн асуултыг энд оруулав:
-
Тэр үеийн израилчуудын нөхцөл байдлыг та хэрхэн дүрслэх вэ? (1–3-р шүлгийг үзнэ үү). Өнөөгийн нөхцөл байдал, хувь хүн, нийгмийн ямар ижил төстэй зүйлсийг та олж харж байна вэ?
-
Деборагийн ямар үг, үйлдэл Их Эзэнд итгэдгийг нь харуулдаг вэ? Түүний итгэл бусдад хэрхэн нөлөөлсөн бэ? Түүний өөр юу танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
14-р шүлэгт Дебора “ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Их Эзэн хэрхэн “таны өмнө явдаг вэ?” (мөн Сургаал ба Гэрээнүүд 84:87–88-ыг үзнэ үү).
Деборагийн итгэл Барак болон бусад израилчуудыг адисалсан шиг таны Есүс Христэд итгэх итгэл бусдыг хэрхэн адисалж болохыг тунгаан бод. Та энэ талаар бодоход тань туслах ахлагч Нийл Л.Андэрсэны “Бид Христийн тухай ярьдаг” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96–100) захиасыг судалж болно. Уг захиасыг (1) Аврагчийн талаар илүү илэн далангүй ярих шалтгааныг болон (2) үүнийг хийх арга замуудыг олж мэдэх зорилгоор судал.
Дараа нь та Есүс Христийн тухай судруудаас, мөн амьд бошиглогчдын үгсээс мөн хувийн туршлагаасаа мэддэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж болно. Үүнийг хэн мэдэх хэрэгтэй вэ? Та үүнийг хэрхэн хуваалцах вэ?
Мөн Матай 5:14–16; 1 Петр 3:15; “Амьдралд учрах сайхан бүхэн” дууллыг Дуулал номын 151-ээс үзнэ үү.
Хуваалцахад урь. Хэрэв та гэртээ эсвэл сүм дээр багшилж байгаа бол “суралцагчдад Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаар суралцаж буй зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцах боломжийг олго. Ингэх нь тэдэнд заасан үнэнүүдийг өөрсдөө ойлгож, илэрхийлэхэд нь туслах болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 26). Жишээлбэл: Шүүгчид 4-ийг хамтдаа судлахдаа суралцагч бүрд тухайн бүлгээс хайх нэг тодорхой зүйл өгөөд, дараа нь тэднийг олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урьж болно.
Шүүгчид 6–8
Намайг Их Эзэний арга замд итгэж найдахад Тэрээр гайхамшгийг бүтээдэг.
Шүүгчид 6–8-ыг уншихдаа Их Эзэн Гидеоноос боломжгүй мэт санагдах зүйлд итгэхийг хүссэн тохиолдлуудыг тэмдэглэ. Тэр та нараас ийм зүйл хүсэж байсан уу?
Их Эзэн энэ түүхээр танд юу заахыг хичээж байна гэж та бодож байна вэ? Их Эзэн Өөрийн ажлыг бараг боломжгүй арга замаар хийж байхыг та хэрхэн харж байсан бэ?
Шүүгчид 13–16
Гэрээндээ үнэнч байгаа үед Бурхан намайг хүчирхэгжүүлдэг.
Самсон назир хүнтэй холбоотой гэрээнүүд зэрэг Бурхантай байгуулсан гэрээнүүдээ зөрчсөн тул биеийн болон сүнслэг хүч чадлынхаа аль алиныг алдсан юм (назир хүний талаарх мэдээллийг Тооллого 6:1–6; Шүүгчид 13:7-оос үзнэ үү). Шүүгчид 13–16-аас Самсоны тухай уншихдаа Их Эзэн Самсонтой хамт байсныг мөн Самсон Их Эзэнд бүхнээ зориулаагүй үеийг харуулсан шүлгүүдийг анзаар.
Мөн та Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ тунгаан бодож болно. Эдгээр гэрээ нь таны амьдралд Түүний хүчийг хэрхэн авчирсан бэ? Самсоны туршлагаас сурч мэдсэн ямар зүйл таныг Бурхантай байгуулсан гэрээндээ үнэнч байхад сүнслэгээр өдөөсөн бэ?
Анн М.Дибб эгч ийн заасан: “Самсон маш их чадвартай төрсөн. Учир нь тэнгэр элч ээжид нь “Тэр филистчүүдийн гараас Израилыг аварч эхэлнэ” [Шүүгчид 13:5] хэмээн амласан байв. Гэвч Самсон өсөж том болоод Бурханы зүг харахын оронд дэлхийн уруу таталтад автагджээ. Тэр эдгээр сонголтыг зөв байсан гэхээс илүү “өөрт нь илүү таалагдсан” [Шүүгчид 14:3] тул хийдэг байж. Судруудад Самсоны замнал, үйлдэл болон сонголтуудын талаар дурдахдаа “тэгээд тэр явж” [Шүүгчид 14:7] гэсэн үгсийг олонтоо хэрэглэсэн байдаг. Босож, урагш гэрэлтүүлэн, өөрийн агуу чадварыг ашиглахын оронд Самсон дэлхийн зүйлд автан Бурханы өгсөн хүчийг алдаж, залуугаараа харамсалтайгаар насан эцэслэсэн билээ (“Босоод, урагш гэрэлтүүл,” Лиахона, 2012 оны 4-р сар).
Даллин Х.Өүксийн “Гэрээ ба үүрэг хариуцлага” захиасыг Лиахона, 2024 оны 5 сар; Үлиссэс Соарэсын “Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байх нь” захиасыг Лиахона, 2024 оны 5-р сараас тус тус үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Энэ ням гараг нь сарын эхний ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.
Шүүгчид 3:7–9, 12–15
Есүс Христ бол миний Чөлөөлөгч.
-
Шүүгчид 3 дээр биднийг нүглээс чөлөөлдөг Аврагчийн хүчний тухай заадаг нэгэн загварыг дүрслэн харуулдаг. Та хүүхдүүддээ энэ загварыг тодорхойлоход нь туслахын тулд “ёрын мууг үйлджээ”, “Эзэнд хашхиран гуйсан”, “аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон” гэх мэт хэллэгүүдийг бичиж болно. Дараа нь танай хүүхдүүд энэ хэллэгүүдийг Шүүгчид 3:7–9; Шүүгчид 3:12–15-аас хайж болно. Бид энэ загвараас Их Эзэний талаар юу мэдэж авдаг вэ?
-
Есүс Христ бидний Чөлөөлөгч гэдгийг онцлохын тулд та Есүсийн зургийг оролцуулсан хэдэн зураг цуглуулаад, доош харуулаад тавьж болно. Хүүхдүүдээр зургуудыг ээлжлэн эргүүлүүл. Хүүхдүүдийг Есүсийн зургийг олох үед Түүний тухай “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) зэрэг дууг дуулж, Тэр та нарыг хэрхэн чөлөөлсөн тухай тэдэнд ярьж өг.
Шүүгчид 4:1–15
Би Их Эзэнд итгэлтэй болоход нь бусдад нөлөөлж чадна.
-
Та хүүхдүүддээ Шүүгчид 4-ийн түүхийг ярьж өгөхийн тулд Хуучин Гэрээний түүхүүд дэх “Эш үзүүлэгч эмэгтэй Дебора” -г ашиглаж болно. Деборагийн юуг шүтэн биширч байгаа тухайг нэг нэгэнтэйгээ хуваалц. Их Эзэнд итгэх итгэл нь түүний эргэн тойрон дахь хүмүүсийг хэрхэн адисалсан бэ? Бид бусдад Есүс Христэд улам итгэлтэй болоход нь туслахын тулд юу хийж чадах вэ?
2:9Deborah the Prophetess
Шүүгчид 7:1–21
Их Эзэн агуу ажлыг гүйцэтгэхдээ жижиг зүйлсийг ашигладаг.
-
Их Эзэн Израилын армийг хэрхэн цөөрүүлсэн тухай хүүхдүүддээ заахын тулд та Шүүгчид 7:4–7, энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл Хуучин Гэрээний түүхүүд дэх “Гидеоны их цэрэг” (96–99) хэсгийг ашиглана уу. Яагаад Их Эзэн Гидеоны их цэргийг цөөн хүнтэй байлгахыг хүссэн бэ? (Шүүгчид 7:2-ыг үзнэ үү).
2:37The Army of Gideon
-
Танай хүүхдүүд илд, бамбай, бүрээ, дэнлүү, домбоны зураг зурж, эдгээр эд зүйлийн алийг нь тулаанд авч явахыг хүсэж байгаагаа ярилцаж болно. Дараа нь тэд Шүүгчид 7:16-г уншаад, Их Эзэн Гидеоны их цэргийг юу ашигла гэснийг мэдэж авч болно. Та нар Шүүгчид 7:19–21-ээс тулааны талаар уншихдаа энэ түүхээс Их Эзэний талаар юу сурч мэдсэнээ бие биетэйгээ хуваалц.
Самсон багануудыг унагаж байгаа нь, Жэймс Тиссот болон бусад зураач
Шүүгчид 13:5
Гэрээнүүдийг сахих нь надад хүч чадал өгдөг.
-
Бидний гэрээ бидэнд сүнслэг хүч чадал өгдөгтэй адил Их Эзэнтэй байгуулсан Самсоны гэрээ түүнд биеийн хүч чадал өгсөн. Танай хүүхдүүд биеийн тамираар хичээллэх тухай мөн дасгал сургуулилт бидний бие махбодыг хэрхэн хүчтэй болгодог талаар ярилцах нь таалагдаж болно. Гэрээгээ сахих нь бидний сүнсийг хэрхэн хүчирхэг болгодог вэ? (Moзая 18:8–10; Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-ийг үзнэ үү.)
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.