Ирээд, Намайг дага
6-р сарын 1–7. “Эзэн тандаа зүрх минь баярлана”: Рут; 1 Самуел 1–7


“6-р сарын 1–7. ‘Эзэн тандаа зүрх минь баярлана’: Рут 1; 1 Самуел 1–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“6-р сарын 1–7. ‘Эзэн тандаа зүрх минь баярлана,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Рут, Наоми хоёр хамт аялж байгаа нь

Чиний очих гэж байгаа тэр газар, Санди Фрэклэтон Гагон

6-р сарын 1–7: “Эзэн тандаа зүрх минь баярлана”

Рут; 1 Самуел 1–7

Заримдаа бид амьдрал маань эхнээсээ төгсгөл хүртлээ тодорхой замаар явах ёстой гэж боддог. Эцсийн эцэст нэг цэгээс нөгөө цэгт хүрэх хамгийн дөт зам бол шулуун зам юм. Гэсэн ч амьдрал бидний төсөөлж ч байгаагүй зам руу оруулдаг саад, эргүүлгээр дүүрэн.

Рут, Ханна хоёр үүнийг маш сайн ойлгодог байсан. Рут израил хүн байгаагүй ч израил хүнтэй гэрлэсэн байсан ба нөхрөө нас барахад сонголт хийх хэрэгтэй болсон. Тэр гэр бүл, хуучин танил амьдрал руугаа эргэж очих уу аль эсвэл израилчуудын шашин шүтлэг, хадам ээж, шинэ гэр орноо хүлээн авах уу? (Рут 1:4–18-ыг үзнэ үү). Ханна үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан ч чадаагүй тул “ихэд шаналж” байв (1 Самуел 1:1–10-ыг үзнэ үү). Рут, Ханна хоёрын тухай уншихдаа төлөвлөж байгаагүй замаар аялах болсон нь тэдний итгэлийн талаар юу хэлж байгааг эргэцүүлэн бод. Дараа нь та өөрийнхөө аян замын талаар бодно уу. Энэ нь Рут, Ханна хоёрын хувьд төдийгүй хүн бүрийн хувьд өөр өөр юм. Гэвч мөнх амьдралд хүрэх замд сорилт бэрхшээл, санамсаргүй үйл явдал тохиох үед та Ханнагийн адил “Эзэн тандаа зүрх минь баярлана” (1 Самуел 2:1) гэж хэлж сурах хэрэгтэй.

Мөн Рут, 1 Самуел номуудын тоймыг Судруудын удирдамжаас үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Рут

Есүс Христ эмгэнэлт явдлыг баяр хөөр болгох чадалтай.

Аль ч эрин үед бэлэвсэн эмэгтэйн амьдрал хэцүү байдаг. Рутын нөхөр нас барахад түүний нөхцөл байдал улам дордов. Тэр үеийн израилчуудын ёс заншлаар, нөхөргүй эсвэл хүүгүй эмэгтэй өөрийн өмч хөрөнгөтэй байх эрхгүй байсан бөгөөд амь залгуулах цөөхөн боломж байдаг байжээ. Та Рутын түүхийг уншихдаа, Их Эзэн хэрхэн эмгэнэлт явдлыг агуу адислал болгон өөрчилснийг анхаарна уу. Таны бодлоор Рутын ямар зан чанар түүнд тусалсан байж болох вэ? Боаз Рутыг хэрхэн цөхөрсөн байдлаас нь аварсан бэ? (Рут 4:4–10-ыг үзнэ үү). Рут, Боаз хоёр Есүс Христтэй юугаараа адилхан байсан бэ?

Be Still, My Soul,” Hymns, no. 124-ийг үзнэ үү.

Рут; 1 Самуел 1

Нөхцөл байдлаас үл хамааран Бурхан намайг удирдан залж, тусална гэдэгт би итгэж найддаг.

Та Рут, Наоми хоёртой адил асар их гарз хохирол амссан байж магад (Рут 1:1–5-ыг үзнэ үү). Эсвэл Ханнагийн адил хараахан хүлээн аваагүй байгаа адислалаа хүсэн хүлээж байж болох юм (1 Самуел 1:1–10-ыг үзнэ үү). Энэ хоёр эмэгтэй Бурханд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? Та тэдний жишээнээс юуг ойлгож авсан бэ?

Мэдээж үр хүүхдийн төлөө залбирсан болгон хүүхэдтэй болоод байдаггүй, эхнэр, нөхрөөсөө хагацсан болгон дахин гэрлээд байдаггүй ч Аврагчид хандсан бүхэн Түүний тусламж, удирдамжийг хүлээн авдаг. Хүнд хэцүү үедээ Их Эзэнд хэрхэн “итгэж” байснаа эргэцүүлэн бод (Рут 2:12).

Мөн Эйми А.Райт эгчийн “Тэр өдрийг Христ дотор тэсэн гар” захиасыг Лиахона, 2023 оны 11-р сараас үзнэ үү.

Ханна, хүүхэдтэйгээ

Энэ хүүхдийн төлөө би залбирсан, Элспэф Янг

1 Самуел 2; 4–7

Би Их Эзэний тусламжийг хүлээн авахын тулд Түүнд итгэж, зарлигуудыг нь дуулгавартай дагах хэрэгтэй.

Дайснууд нь довтлоход израилчууд гэрээний авдар байхад л өөрсдийг нь хамгаална гэж бодсон бололтой. Та нар 1 Самуел 4–6-г уншихдаа энэ нь яагаад үр дүнд хүрээгүй талаар бод. (1 Самуел 2:12–25-д асрын тахилчаар үйлчилж байсан Елигийн хөвгүүдийн зөвт бус үйлдлүүдийг бас анхаарна уу.) Их Эзэн Өөрийн хүмүүст юу заах гэж хичээсэн гэж та нар бодож байна вэ? Филистчүүд авдрыг булаан авсны дараа тэдэнд тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ? (5–6-р бүлгийг үзнэ үү). 1 Самуел 7-д Их Эзэний хамгаалалтыг дахин олж авах гэсэн израилчуудын хичээл зүтгэлээс та юу сурч мэдсэн бэ?

Та нар 1 Самуел 2:1–10 дээрх Ханнагийн магтан дууллыг уншсанаар сүнслэгээр өдөөгдөж болох юм. Түүний үгсээс Елигийн хөвгүүдэд болон израилчуудад тусалж болох байсан юуг та нар олж мэдсэн бэ?

1 Самуел 3

семинарын дүрс зураг
Би Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагаж чадна.

Заримдаа та нар Их Эзэний дуу хоолойг сонссон ч таниагүй Самуелтай адилхан санагдаж болох юм. Самуел бид бүгдтэй адил, Их Эзэний дуу хоолойг хэрхэн танихыг сурах хэрэгтэй байсан. Та 1 Самуел 3-ыг судлах явцдаа, Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагах талаар энэ хүүгээс юу сурч мэдсэн бэ? Та нар энэ хэдэн судрыг нэмэлтээр судалж, хэн нэгэнд Их Эзэний дуу хоолойг танихад тусалж чадах удирдамжуудыг жагсааж бичиж болно: 1 Хаад 19:11–12; Лук 24:15–32; 3 Нифай 11:3–7; Сургаал ба Гэрээнүүд 6:22–23; 8:2–3; 9:7–9.

Заримдаа тэнгэр хаагдаж, Бурхан тантай харилцахыг хүсэхгүй байгаа юм шиг санагдаж болох юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ!” гэж тунхагласан. (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120). Та ерөнхийлөгч Нэлсоны захиасыг судалж байхдаа Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагахад тань сүнслэгээр нөлөөлөх юуг олж мэдсэн бэ? Ерөнхийлөгч Нэлсон таныг юу хийхэд урьсан бэ? Тэр ямар ямар адислал амласан бэ? Та мөн “Бурханы гэрэлд алхагтун” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 16–20) дээрээс илчлэлтийн тухай урилгууд болох амлагдсан адислалуудыг олж болно. “Илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлэхийн тулд” хийж чадах нэг зүйлээ сонгох талаар бодож үз.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Рут

Би эргэн тойрон дахь хүмүүстээ хайр, мөн сайхан сэтгэлээр хандаж чадна.

  • Та хүүхдүүдтэйгээ Рутын түүхийг хуваалцахдаа (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Рут, Наоми хоёр” хичээлийг ашиглаж болно) тэднийг энэ түүхэн дэх сайхан сэтгэлийн үйлдлийг сонсох бүрдээ гараа өргөхөд урь. Тэд мөн бусад хүн өөрт нь эсвэл тэд бусдад сайхан сэтгэлээр хандах үед ямар санагддаг тухайгаа хуваалцаж болно. Аврагч бидэнд хэрхэн сайхан сэтгэлээр ханддаг вэ? Бид Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ? (“Би элэгсэг нэгэн баймаар байна,Хүүхдийн дууны ном, 83-ыг үзнэ үү).

    2:0

    Ruth and Naomi

Рут; 1 Самуел 1

Би Их Эзэнд итгэлтэй байж чадна.

  • Рут, Ханна хоёрын түүх танай хүүхдүүдэд хүнд хэцүү үед ч үнэнч хэвээр байхад нь сүнслэгээр нөлөөлж чадна. Сорилт, Үйлдэл, Адислалууд гэсэн гарчигтай энгийн хүснэгт байгуулахад нь тэдэнд туслахыг бод. Дараа нь та нар Рут 1:3–5, 8, 16; 2:1–3, 8–12; 4:13–17, 1 Самуел 1:1–18-ыг хамтдаа уншаад, тэдний эдгээр шүлгээс олж мэдсэн зүйлсийг гарчигнуудын доор бичиж болно. Рут, Ханна хоёр Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? Та эсвэл танай хүүхдүүд Их Эзэн та нарыг хүнд хэцүү үед хэрхэн адисалсан тухай жишээ хуваалцаж болно.

1 Самуел 1:1–18

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

  • Танай хүүхдүүд Ханнагийн талаар суралцахын тулд 1 Самуел 1:1–18, Хуучин Гэрээний түүхүүд дэх “Ханна” хичээлийг эсвэл “Ханнагийн итгэл” (Gospel Library) видеог үзэж болно. Бөмбөгийг хэн нэгэн рүү дамжуулахаасаа өмнө хүүхэд рүү шидээд, тэднийг түүхийг хэсэгчлэн ярьж өгөхөд урих нь зугаатай байж болох юм. Бид Ханнагийн жишээнээс залбирлын талаар юу мэдэж авч болох вэ?

    1:15

    Hannah

    3:9

    Hannah's Faith

Самуел, Ели хоёр

Самуел Елид үнэнийг хэлэв, Робэрт Т.Баррэтт

1 Самуел 3:1–10

Би Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагаж чадна.

  • Энгийнээр жүжигчлэн тоглох нь Самуелын илчлэлт бүхий туршлагаас суралцахад хүүхдүүдэд тань тусалж болох юм. 1 Самуел 3:1–10-ыг уншихдаа нэг хүүхэд нь Самуел шиг, нөгөө хүүхэд нь Ели шиг дүр эсгэж болно (мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Самуел” 106–109-р хуудсыг эсвэл Gospel Library-аас “Samuel and Eli” видеог үзнэ үү). Бид Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсох тухай Самуелээс юу сурдаг вэ? Их Эзэнийг бидэнд хандан ярих үед бид сонсох хүсэлтэй байгаагаа хэрхэн харуулах вэ?

    2:10

    Samuel the Prophet

    1:58

    Samuel and Eli

  • Их Эзэн өөрсдөд нь хандан хэрхэн ярьдгийг хэн нэгэнд хэрхэн тайлбарлаж өгөхийг хүүхдүүдээсээ асуу. Та тэдэнд хариултуудыг Сургаал ба Гэрээнүүд 6:22–23; 8:2–3; 9:7–9-өөс олоход тусалж болно;

Хүүхдүүддээ Сүнсийг таньж сурахад нь тусал. Өөрийн мэдрэмж, Ариун Сүнс хоёрыг ялгаж танихад амаргүй байдаг. Хүн бүрд ийм асуудал байнга тулгарч байдаг. Хүүхдүүддээ Сүнсний нөлөөг мэдэрч байгаа үед нь таньж мэдэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хий. Жишээлбэл: Та нар 1 Самуел 3:1–10 болон Сургаал ба Гэрээнүүд дэх санал болгосон шүлгүүдийг уншихдаа Их Эзэн та нарын оюун ухаан, зүрх сэтгэлд заасан туршлагуудаас хуваалцаж болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Самуэл орондоо сэрж байгаа нь

Их Эзэн Самуел хүүг дуудсан нь, Харри Андэрсон

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг