Ирээд, Намайг дага
6 сарын 8–14. “Эзэн зүрхийг нь хардаг”: 1 Самуел 8–10; 13; 15–16


“6 сарын 8–14. ‘Эзэн зүрхийг нь хардаг’: 1 Самуел 8–10; 13; 15–16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“6 сарын 8–14. ‘Эзэн зүрхийг нь хардаг,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Таяг барьж буй Есүс

Дөлгөөн усны дэргэд, Саймон Дюүи

6 сарын 8–14: “Эзэн зүрхийг нь хардаг”

1 Самуел 8–10; 13; 15–16

Саул илжиг малладаг байв. Тэр өндөр, царайлаг хэдий ч “[өөрийн] нүдэнд дорой” байсан бөгөөд гэр бүлийнхээ өв хөрөнгөд санаа тавьдаг байв (1 Самуел 9:2–3, 21; 15:17-г үзнэ үү). Тэр израилчуудын өмнө тэдний хаанаар өргөмжлөгдөх байсан боловч тэр өдөр өөрөө ирсэнгүй. Тэрээр маш их сандарч байсан тул “өөрийгөө нуусан” (1 Самуел 10:21–22) байв. Та нар Саулыг хараад түүнийг дайснаа ялахад израилчуудыг удирдана чинээ эсвэл тэр хожим нь бардам болж, Их Эзэнийг эсэргүүцнэ чинээ огт төсөөлөөгүй байх.

Давид хонь малладаг байв. Тэр бие бялдрын хувьд долоон ах шигээ сэтгэл татам байгаагүй. Самуелыг Израилын шинэ хааныг сонгохоор ирсэн өдөр Давидыг боломжит нэр дэвшигчдийн тоонд оруулах нь зохимжтой санагдаагүй тул түүнийг хоньтой нь талбайд үлдээв. Та Давидыг хараад, түүнийг аварга биетийг ялан дийлж, Израилын хамгийн амжилттай хаан болох итгэл, зориг гаргана чинээ төсөөлөөгүй байх.

Гэвч Их Эзэн бидний нэр төр, гадаад төрх, итгэлгүй байдлыг тоодоггүй. Харин Тэр “зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7). Бидний зүрх сэтгэл зөв биш байсан ч хэрэв бид хүсвэл, Тэр бидний “зүрхийг” өөрчилнө (1 Самуел 10:9).

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

1 Самуел 8

Есүс Христ бол миний Хаан.

1 Самуел 8-д израилчуудын хувь заяаг үүрд өөрчлөх нэгэн үйл явдлын тухай өгүүлдэг. Израилчууд дайснаас хамгаалагдахын тулд хөршүүдийнхээ нэг адил өөрсдийг нь захирах хаантай болохыг хүсэв. Та нар тэдний хүсэлтийн талаар мөн Их Эзэний хариултын талаар уншиж байхдаа аюулгүй байдал болон удирдамжийг хэнээс хайдаг тухайгаа бодож үзээрэй. Их Эзэнийг “[та нарын] дээрх хаан байлгахгүй” (1 Самуел 8:7) гэдэг нь юу гэсэн утгатайг бодож үз.

Ирэх хэдэн долоо хоногийн турш та нар Израилыг удирдахаар дуудагдсан хэдэн хааны талаар унших болно. Тэдний тухай суралцахдаа дараах асуултуудыг авч үз:

  • Их Эзэний сэрэмжлүүлэг 1 Самуел 8:10–18 дээр хэрхэн биелсэн бэ?

  • Израилын хүүхдүүдэд дэлхийн хаантай байх шийдвэр нь хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Есүс Христ дэлхийн хаадаас юугаараа өөр вэ? Христийг өөрсдийн Хаанаар байлгахын тулд ертөнцийн ямар нөлөөнүүдийг амьдралаасаа авч хаях хэрэгтэйг бодож үз.

Мөн “Хаан Тань Их Эзэн тул баясан бишрэгтүн!” дууллыг Дуулал номын д.30-аас үзнэ үү.

1 Самуел 9–10; 16:1–13

Бурхан Өөрийн хаант улсад үйлчлэх хүмүүсийг бошиглолоор дууддаг.

Бурхан Израилын хаадыг хэрхэн сонгосон тухай 1 Самуел 9–10 , 16-аас уншина уу (ялангуяа 9:15–17; 10:1–12; 16:1–13-ыг үзнэ үү). Өнөө үед Их Эзэний Сүмд “бошиглолоор, Бурханаас дуудагдах” гэдэг нь юу гэсэн болохыг ойлгоход тань туслах хэсгүүдийг хайж ол (Итгэлийн Тунхаг 1:5). Та өөрийгөө дуудлага өгч байгаа удирдагч (Самуел), дуудагдаж байгаа хүн (Саул, Давид), үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийн (израилчууд) оронд тавьж үзэх талаар бодож үзэж болно. Та эдгээр бүлэгт гарч буй үг болон үйлдлүүдээс юу сурч мэдэж болох вэ?

Саулыг тосолж буй Самуел

Саулыг тосолж буй Самуелын зураг, П. Манн, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

1 Самуел 13:5–1415

“Дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү.”

1 Самуел 10 дээр Саулын хэчнээн ичимхий хүн байсныг хараад, хаан болсны дараа түүний “тэрслүү”, “гөжүүд” болсныг уншаад гайхаж болох юм (1 Самуел 15:23). Яагаад ийм зүйл тохиолдсон гэж та бодож байна вэ? 1 Самуел 13:5–14-өөс та түүнийг уналтад хүргэсэн ямар зан авир, хандлагыг олж харж байна вэ?

Та нар 1 Самуел 15-аас Саул өөрийгөө сайн шалтгаантай гэж бодсон учраас дуулгаваргүй байсан гэсэн Их Эзэний нэгэн зарлигийн талаар олж унших болно. Саулын буруу сонголтуудыг суралцахын тулд 22-р шүлгийг хараад, “тахил”, “хуцын өөх” гэх мэт үгсийг сайн мэт санагдах боловч Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагахтай адил чухал биш зүйлсээр соль. Та амьдралдаа Их Эзэний хүслийг эн тэргүүнд тавьснаар хэрхэн адислагдаж байсан бэ?

1 Самуел 16:6–12

семинарын дүрс зураг
“Эзэн зүрхийг нь хардаг.”

Та зөвхөн буруу гэдгийг нь мэдэхийн тулд хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн “гадаад үзэмжид” тулгуурлан шийдвэр гаргаж байсан уу? Магадгүй та харагдаж байгаа шигээ тийм ч сайн биш юм идэж үзсэн байх. Эсвэл хэн нэгнийг шударга бусаар шүүж байсан байх.

Самуелыг Израилын шинэ хааныг хайж байх үед Их Эзэн түүнд илүү дээр арга зам заасан юм. Энэ тухай 1 Самуел 16:6–7-оос уншаад, хүмүүс бусдыг “гаднах байдлаар нь” шүүдэг арга замуудыг жагсаан бичих талаар бодож үз. Та ахлагч Кристоф Ж.Жирау-Карриэгийн “Бид бол Түүний хүүхдүүд” (Лиахона, 2023 оны 11-р сар, 114–116) захиаснаас зарим жишээг олж болно. Их Эзэн шиг “зүрхийг нь” харна гэдэг нь юу гэсэн үг вэ? (1 Самуел 16:7). Үүний жишээнүүдийг мөн ахлагч Жирау-Карриэгийн хэлсэн үгээс олж болно. Та нар Аврагчийн хүний гаднах байдлыг тоогоогүй өөр тохиолдлуудын талаар бодож болох юм. (Жишээ болгож, Марк 12:41–44; Лук 5:1–11; 19:1–9; Иохан 4:5–30; Мосе 6:31–36-г үзнэ үү.) Та эдгээр жишээнээс юу сурч мэдсэн бэ?

Та өөрийгөө болон бусдыг харахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ? Ийн үйлдэх нь бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болох вэ? Зүрх сэтгэлээс нь харж байгаа сайн сайхан зүйлийнхээ тухай хэн нэгэнд хэлэхийг бод.

Мөн Үлиссэс Соарэсын “Христ доторх ах, эгч, дүүс” захиасыг Лиахона, 2023 оны 11-р сар, 70–73-аас үзнэ үү.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

1 Самуел 8

Есүс Христ бол миний Хаан.

  • Та хүүхдүүдтэйгээ 1 Самуел 8-ыг уншихдаа Самуелын израилчуудад хаантай байх нь буруу гэж хэлсэн шалтгааныг олоход нь тэдэнд тусал. Есүс Христийг өөрсдийн Хаан болгох нь яагаад дээр вэ? Та нар цаасан титэм хамтдаа хийж, үүнийгээ ээлжилж өмсөнгөө Есүсийг өөрсдийн Хаан болохыг хүсэж байгаагаа харуулахын тулд хийж чадах зүйлсээ хуваалцаж болно. (Мөн Иеремиа 23:5; Сургаал ба Гэрээнүүд 45:59-ийг үзнэ үү.)

1 Самуел 8:6; 9:15–17; 10:1–24; 16:1–13

Сүмд үйлчилдэг хүмүүс Бурханаар дуудагддаг.

  • Бурханы Саул, Давид хоёрыг хаад байхаар сонгож байгаа түүх өнөөдөр Сүмд үйлчлэхээр хүмүүс хэрхэн илчлэлээр дуудагддаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тань тусалж чадна. Та нар эдгээр түүхийг заахын тулд уг түүхүүдийн үйл явдлуудыг цаасан дээр бичиж болох бөгөөд хүүхдүүд тань судрын хэсгүүдийг хамтдаа уншихдаа эдгээрийг зөв дараалалд нь оруулж болно (Мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Залуу Давид”-ыг х.110–111-ээс үзнэ үү). Дараа нь та Бурхан ажил, дуудлагаа биелүүлэхэд тань сүнсний хүчээр адисалж байсан үеүдийн тухай ярьж болно (1 Самуел 10:9–10-ыг үзнэ үү).

    1:16

    Young David

  • Энэ нь бас Итгэлийн тав дахь тунхгийг хүүхдүүддээ заах тохиромжтой мөч байж болох юм. Сүм дэх дуудлагаа хэрхэн хүлээн авснаа тэдэнд ярьж өг. Та Бурханаар дуудагдсан гэдгээ хэрхэн мэддэг вэ?

Самуел Давидыг хаанаар тосолж байгаа нь

Бошиглогч Самуел Давидыг Бетлехемд Израилын хаанаар тосолж байгаа нь, Балаж Бало

1 Самуел 16:1–13

Их Эзэн зүрх сэтгэлийг хардаг.

  • Үзүүлэнт хичээл нь 1 Самуел 16:7 дахь зарчмыг ойлгоход нь хүүхдүүдэд тань тусалж болох юм. Жишээлбэл: Та доторх зүйлтэйгээ таарахгүй боодол, ууттай хүнсний зүйл эсвэл номыг тэдэнд үзүүлж болох юм. Бид өөрсдийгөө болон бусдыг хэрхэн харах ёстой талаар 1 Самуел 16:7, мөн энэ үзүүлэнт хичээл юуг санал болгож байна вэ? “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) зэрэг энэ зарчмыг тодотгох дууг хамтдаа дуул.

    Үзүүлэнтэй хичээл ашигла. Танай хүүхдүүд сайн мэдээний зарчимтай холбоотой ямар нэг зүйлийг харж, хүрэх үед үүнийг санах магадлал өсдөг. Жишээ болгож та 1 Самуел 16:7-г тэдэнтэй хамт уншихдаа бид “гаднах байдал” дээр үндэслэн шүүхийн оронд Их Эзэн шиг “зүрхийг нь” харахыг хичээх ёстой гэсэн санааг харуулахдаа тэдний тусламжийг авч хуурмаг үзэгдлүүдийн жишээнүүдийг татаж болно.

  • Та болон танай хүүхдүүд зөвхөн “гаднах байдлыг нь” (7-р шүлэг) бус, “зүрхийг нь харах” хэрэгтэй талаар сурч мэдсэн туршлагуудаа хуваалцаж болох юм. Та нар бас нэг нэгийнхээ зүрх сэтгэлээс хардаг сайн чанаруудынх нь тухай ээлжлэн ярьж болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Самуел Саултай ярьж байгаа нь

Самуел Саулд зааварласан нь, Тэд Хэннингэр

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Эзэн зүрхийг нь хардаг