Ирээд, Намайг дага
6-р сарын 22–28. “Тэдний залбирал гуйлтыг тэнгэртээ сонсоно уу”: 2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11


“6-р сарын 22–26. ‘Тэдний залбирал гуйлтыг тэнгэртээ сонсоно уу’: 2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“6-р сарын 22–26. ‘Тэдний залбирал гуйлтыг тэнгэртээ сонсоно уу,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Соломон ариун сүмийг онцгойлон адислав

Соломон Иерусалим дахь ариун сүмийг онцгойлон адислав Жэймс Тиссот болон бусад зураач

6-р сарын 22–28: “Тэдний залбирал гуйлтыг тэнгэртээ сонсоно уу”

2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–911

Израилын анхны гурван хаан Саул, Давид, Соломон нар бүгд л анх маш их итгэл найдвар төрүүлж хаанчлалаа эхэлсэн. Тэд бүгд даруухан, зоригтой, ухаалаг байсан тул Эзэний тааллыг шууд олов. Харамсалтай нь, тэд бүгд эгэл хүний сул тал, уруу таталтуудад автагдсан билээ. Тэд өөрсдийн хүслийг Их Эзэнээс дээгүүр тавив. Энэ нь эмгэнэлт явдалд хүргэдгийг бид судраас болон өөрсдийн амьдралаас байнга хардаг.

Харин Соломоны хаанчлалын үед нэгэн чухал зүйл тохиолдсон нь гэрээт хүмүүсийн амьдралыг тогтвортой байлгах найдвар төрүүлэв. Соломон ариун сүм барив. Энэ нь зүгээр асар биш Их Эзэний байнгын өргөө болох зориулалттай байв. Мөн энэ нь Их Эзэний хүмүүсийн дунд Түүний байнгын оршихуйг төлөөлөх байв. Ард түмэн янз бүрийн сорилт, сул дорой байдлуудтай тулгарна гэдгийг Соломон мэдэж байлаа. Шинэ ариун өргөөг онцгойлон адислахдаа Соломон Их Эзэнээс “Хэрэв тэд … Тан руу бүх зүрх, бүх сэтгэлээрээ эргэх … аваас … тэдний залбирал ба гуйлтыг сонсооч“ (1 Хаад 8:47–48) хэмээн гуйв. Ариун сүмийн гэрээнүүд нь үүнийг бидний төлөө хийдэг буюу Бурхантай холбогдох холбоог үүсгэдэг. Эдгээр нь бидний наманчлалаар болон Түүний нигүүлслээр дамжуулан Тэр “[бидний] дунд оршиж”, биднийг хэзээ ч орхихгүй (1 Хаад 6:13) гэсэн амлалтыг бидэнд бататгаж өгдөг.

1 Хаад номын тоймыг Судруудын удирдамж, “Хаад, шастир”-аас уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

2 Самуел 11; 12:1–14

семинарын дүрс зураг
Намайг нүгэл үйлдэхээр уруу татагдах үед Их Эзэн сайн сонголт хийхэд маань тусалж чадна.

Заримдаа бид хүчтэй итгэлтэй мэт санагддаг хүмүүсийг хараад, тэднийг уруу татагддаггүй байх гэж боддог. 2 Самуел 11 дээр дүрслэгдсэн Давидын эмгэнэлтэй сонголтууд тийм биш гэдгийг тодорхой харуулдаг. Та түүнд тохиолдсон үйл явдлаас ямар сургамж авч болохоо эргэцүүлэн бодно уу. Дараахтай адил асуултууд 2 Самуел 11–12-ыг судлахад тань тусална:

  • Давидын ямар сонголт түүнийг нүгэлт зам руу улам их түлхсэн бэ? Тэр үүний оронд ямар зөв шударга сонголтыг хийж болох байсан бэ? (Gospel Library дахь “To Look Upon” видеог үзнэ үү.)

    4:15

    To Look Upon

    Видеонуудыг ашиглах Видеонууд танд судрын түүхүүдийг дүрсэлж, эдгээр нь танд ямар хамаатай болохыг авч үзэхэд тусалж чадна. Та заах болон суралцахуйгаа сайжруулахын тулд эдгээрийг хэрхэн ашиглаж болох талаар бодож үз. Жишээлбэл: “To Look Upon” (Gospel Library) видеог үзэж байхдаа энэ үйл ажиллагаанд санал болгосон зарим асуултын талаар тунгаан бодож, ярилцахын тулд видеог хаа нэгтээ түр зогсоох талаар бодож үз.

  • Дайсан таныг нүгэлт замаар удирдахаар хэрхэн хичээж байна вэ? Сүнслэг байдлын хувьд аюулгүй үлдэхийн тулд та одоо ямар ямар сонголтыг хийж болох вэ?

  • 2 Самуел 12:1–6 дээрх Натаны түүхэд Давид хэрхэн хандсаныг анхаар. Давидын хариу үйлдэл түүний өөртөө хэрхэн ханддаг байсан тухай юуг харуулж байна вэ? Их Эзэн өөрийгөө илүү сайн харахад тань туслахын тулд юу хийсэн бэ?

  • Та 2 Самуел 11–12-р бүлгийн үйл явдлуудыг нэг өгүүлбэрт багтсан сэрэмжлүүлгээр хэрхэн дүгнэх вэ?

Давидын муу сонголтуудын тухай унших нь порнограф болон бэлгийн харьцааны нүглийн аюулын талаар мэдэж авах боломж олгож болох юм. Үүнийг олж авах хамгийн сайн эх сурвалж бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дэх “Яг одоо юу хийх ёстой вэ”, “Таны бие ариун” (21–28-р хуудас) гэх мэт хэсгүүд юм. Та Давидад илүү сайн сонголт хийхэд туслах зөвлөгөөг энэ эх сурвалжаас хайж олж болох юм. Эсвэл та нар “Есүс Христ танд туслах болно” (х.6–9) гэсэн хэсгийг уншаад, Давидыг Их Эзэнд эргэн ирэхэд нь тусалж болох байсан ямар нэг зүйлийг хайж олж болно.

Та байнга хэрэгтэй” (Дуулал, х.48) гэх мэт дууллыг дуулж, уруу таталттай тулгарсан үед Аврагч таныг хэрхэн хүчирхэгжүүлсэн тухай тунгаан бод.

Мөн 2 Нифай 28:20–24; Үлиссэс Соарэсын “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл” захиасыг 2020 оны 10 сарын Ерөнхий чуулган, 89–91-ээс; Gospel Library дахь “Taking Charge of Technology” болон “Watch Your Step” видеог үзнэ үү.

2:36

Watch Your Step

1 Хаад 3:1–15

Ялган таних бэлэг нь зөв, бурууг ялгаж салгахад надад тусалдаг.

Хэрэв Их Эзэн танд “Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун” (1 Хаад 3:5) хэмээн хэлсэн бол та Түүнээс юу гуйх байсан бэ? Соломоны хүсэлтийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад “ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухаан” (9 -р шүлэг) үнэтэй бэлэг болох талаар тунгаан бод. Та энэ бэлгийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Мөн Моронай 7:12–19-ийг үзнэ үү.

1 Хаад 6–8; 9:1–9

Их Эзэн Түүний өргөөнд байгуулсан гэрээнүүдээр маань дамжуулан надтай хамт байдаг.

Та нар 1 Хаад 6–7-оос Соломоны Их Эзэнд зориулж барьсан ариун өргөөний дэлгэрэнгүй тайлбарыг олж мэдэх болно. Энэ дэлгэрэнгүй мэдээлэл нь эртний израилчуудад чухал байсан шигээ та нарт чухал биш байж болох юм. Гэвч энэ хэдэн бүлгийг унших нь Их Эзэний өргөөтэй байх нь тэдэнд хэчнээн чухал байсан гэсэн ойлголтыг танд өгч болох юм. Энэ нь танд яагаад чухал вэ?

Та нар Соломоны ариун сүмийн бусад хэсэг юу бэлгэдэж байгааг тунгаан бодож болно. Жишээлбэл: 1 Хаад 6:35 дээрх херубууд, мод болон цэцгүүд нь юуг төлөөлж байгааг авч үзье. (Мөн Эхлэл 3:24-ийг үзнэ үү.)

8-р бүлэгт Соломоны ариун сүмийг барьж дууссаны дараах залбирлыг цэдэглэсэн байдаг (22–61-р шүлгийг үзнэ үү). Соломоны хүссэн адислалуудыг жагсааж бичихийг бод. Эдгээр адислалын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? (1 Хаад 6:11–13; 9:1–9 дэх Их Эзэний амлалтуудыг мөн анхаарна уу.) Хэрэв та Их Эзэний өргөөнд очиж байсан бол тэнд шүтэн биширч байсан туршлагуудынхаа талаар бод. Ариун сүмийн гэрээнүүдийг сахих нь Их Эзэний адислалуудыг хүлээн авахад танд хэрхэн тусалсан бэ?

Мөн Сургаал ба Гэрээнүүд 109, Хэнри Б.Айрингийн “Би ариун сүм харах дуртай” хэмээх захиасыг 2021 оны 4 сарын Ерөнхий чуулган, 27–29-өөс үзнэ үү.

Колумбын Барранкилла ариун сүм

Колумбын Барранкилла ариун сүм

1 Хаад 8:61; 11:1–11

“Түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй.”

“Их Эзэнд зүрх сэтгэл[ээ] бүрэн зориулна” гэдэг нь юу гэсэн үг вэ? (1 Хаад 8:61). Энэ нь бидний үйлдэл төгс төгөлдөр байхаас ялгаатай юу? Тэгвэл хэр ялгаатай юм бэ? 1 Хаад 11:1–11-ийг уншаад Их Эзэн Соломоны зүрх сэтгэлийн талаар юу гэж хэлснийг анхаар. Та нар зүрх сэтгэлээ Их Эзэнээс холдуулж, “өөр бурхад” руу эргүүлж болох нөлөө амьдралд тань байгаа эсэхийг тунгаан бодож болно.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

2 Самуел 11

Уруу татагдах үед маань Их Эзэн надад тусалж чадна.

  • Хуучин Гэрээний түүхүүд дэх “Давид хаан” (117–120) нь 2 Самуел 11-р бүлгийн түүхийг хүүхдүүддээ ярихад тань тусална. Та хүүхдүүдээсээ Давидын хийсэн буруу сонголтуудыг олж тогтоогоод, оронд нь түүний хийж болох байсан зөв сонголтуудыг санал болгохыг хүсэж болно. Бид уруу татагдаж байхдаа бидэнд зөв сонголт хийхэд туслах ямар зүйлсийг хийж болох вэ?

    2:11

    King David

  • Давидын эмгэнэлт нүглийн талаар унших нь порнографын талаар ярилцах сайхан боломж байж болох юм. Gospel Library дахь “What Should I Do When I See Pornography?” видео нь тустай удирдамжийг агуулсан байдаг. Хүүхдүүдэд порнографтай тулгарах үед хэрхэх талаар төлөвлөгөө гаргахад нь тусал.

    5:46

    What should I do when I see pornography?

1 Хаад 8:22–61

Их Эзэний өргөөнд гэрээнүүд хийж, тэдгээрийг сахих нь Түүний арга замуудаар алхахад надад тусалдаг.

  • Та болон танай хүүхдүүд 1 Хаад 8-д ариун сүмийг онцгойлон адисалсныг олж мэдэх үедээ энэ долоо хоногийн тойм дахь ариун сүмийн зургуудыг хайж олж болно. Зургаас харсан зүйлсээ ярих боломжийг хүүхдүүддээ олго. Та 57–58-р шүлгийг онцлон хэлж болно. “[Их Эзэний] замаар алхах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (1 Хаад 8:58). Танай хүүхдүүд өгсөн хариулт болгондоо нэг алхам хийж болох юм.

  • Ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахих нь Их Эзэний замаар алхахад хэрхэн тусалдгийг хүүхдүүддээ хэл. Та эдгээр гэрээ нь юу болохыг тэдэнд хэлж өгч болно (Ерөнхий гарын авлага, 27.2, Gospel Library). Та нар бас “Би Ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт дууг хамтдаа дуулж болно.

Соломоны ариун сүм

Соломоны ариун сүмийг дүрсэлсэн зураг, Сэм Лоулор

1 Хаад 11:1–11

Би Их Эзэнийг амьдралдаа нэгдүгээрт тавьж чадна.

  • Соломоны эхнэрүүд түүнд хэрхэн нөлөөлсөн тухай унших нь “өөр бурхдын” жишээ буюу Их Эзэний оронд шүтэн биширч, хайрладаг зүйлсийн тухай яриа өрнүүлэхэд хүргэж болно. Бид Түүнийг амьдралынхаа бусад бүх зүйлээс илүү хайрладгаа хэрхэн харуулдаг вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Соломоны ариун сүм

Иерусалим дахь Соломоны ариун сүмийн онцгойлон адислал, Виллиам Хөүл

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Их Эзэний өргөөнд гэрээнүүд хийх нь Түүний замаар алхахад надад тусалдаг