Ирээд, Намайг дага
6 сарын 29–7 сарын 5. “Хэрэв Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага”: 1 Хаад 12–13; 17–22


“6 сарын 29–7 сарын 5. ‘Хэрэв Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага’: 1 Хаад 12–13; 17–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“6 сарын 29–7 сарын 5. “Хэрэв Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Елиа шатаж буй тахилын ширээний өмнө

Елиа Баалын тахилчдын эсрэг тэмцсэн нь, Жэрри Харстон

6 сарын 29–7 сарын 5: “Хэрэв Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага”

1 Хаад 12–13; 17–22

Израилын гэрийн дунд эмх замбараагүй байдал ноёрхож байв. Хаант улс хуваагдаж, арван овог нь Умард Израилын хаант улс, хоёр овог нь Өмнөд Иудагийн хаант улсыг байгуулжээ. Гэвч хоёр хаант улс гэрээнээсээ салан тусгаарлагдсан нь өөр хоорондоо хуваагдсанаас ч долоон доор хэрэг байв. Ёс бус хаад хүмүүсийг Их Эзэнээс холдуулсан ба олон хүн итгэлдээ эргэлзэж байв.

Их Эзэн ийм нөхцөлд Елиаг бошиглогчоор дуудав. Хүнд хэцүү нөхцөлд ч хүн Их Эзэнд итгэх агуу итгэлтэй байж чадна гэдгийг тэр амьдралаараа харуулдаг. Заримдаа Их Эзэн ийм итгэлийн хариуг тэнгэрээс гал буулгах гэх мэт сүртэй гайхамшгаар дамжуулан олны нүдэн дээр өгдөг. Гэхдээ Тэр бас итгэлтэй бэлэвсэн эмэгтэй, түүний хүү хоёрыг тэжээх гэх мэт гайхамшгийг чимээгүйхэн, хувь хүнд зориулж үйлддэг. Их Эзэний гайхамшиг маш хувийн шинж чанартай байдаг тул зөвхөн нэг хүн л мэдээд өнгөрөх нь олонтоо. Жишээлбэл: Их Эзэн Өөрийгөө та нарт “намуухан хүнгэнэх дууг[аар]” (1 Хаад 19:12) илчилдэг.

Елиагийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж дахь “Елиа”-аас уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

1 Хаад 12:1–20

Христтэй адил удирдагчид удирдаж буй хүмүүстээ үйлчилдэг.

1 Хаад 12:1–14 дээр Соломоны хүү Рехобоам хааны гаргасан алдааг та хэрхэн дүрслэх вэ? Христийнхтэй адил ямар зан чанар Рехобоамд хаанчлалаа аврахад нь тусалж болох байсан бэ? (7-р шүлгийг; мөн Матай 20:25–28; Мозая 2:10–21-ийг үзнэ үү). Сүмийн дуудлагад ч бай, өөрийн амьдралд ч бай та эдгээр зан чанарыг удирдагчийн хувиар хэрхэн ашиглаж болох вэ?

1 Хаад 17:8–16; 19:19–21

семинарын дүрс зураг
Золиослох урилга бол Есүс Христэд итгэлээ хөгжүүлэх боломж юм.

Эш үзүүлэгч Елиа нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс өлссөн хүүтэйгээ хооллохоосоо өмнө өөрт нь идэх юм, ус авчирч өгөхийг хүсэв. Тэр яагаад ийн үйлдсэн юм бэ? Елиагийн хүсэлтийг энэ жижигхэн гэр бүлд зориулсан адислал гэж харж болно. Тэдэнд Их Эзэний адислал хэрэгтэй байсан ба золиос нь адислалыг, тэр дундаа илүү их итгэлийн адислалыг авчирдаг.

Та 1 Хаад 17:8–16-г уншихдаа өөрийгөө энэ бэлэвсэн эмэгтэй гэж төсөөл. Түүний юу танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та нар мөн Есүс Христэд итгэх итгэлийг шаарддаг сонголтуудыг жагсааж бичиж болно (Жишээ болгож Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022]-ыг үзнэ үү). Та нар итгэлээ хөгжүүлэх талаар энэ бэлэвсэн эмэгтэйгээс юу сурч мэдсэн бэ?

1 Хаад 19:19–21 дэх Елишагийн үйлдэл бэлэвсэн эмэгтэйн үйлдэлтэй юугаараа адилхан байна вэ?

Аврагчийг дагахын тулд хийж байсан золиослолуудынхаа талаар бод. 1 Хаад 17:8–16; 19:19–21 нь эдгээр золиослолын талаар та нарт юу зааж байна вэ? Аврагчийн талаарх мэдлэг тань Түүнийг биднээс золиос гаргахыг хүсэх үед танд хэрхэн тусалдаг вэ? Тэр таныг хэрхэн адисалсан бэ?

Матай 4:18–22; 6:25–33; Лук 4:24–26 болон “Elijah and the Widow of Zarephath” (видео)-г Gospel Library; “Итгэл байвал” дууллыг Дуулал, 61-ээс үзнэ үү.

10:13

Elijah and the Widow of Zarephath

1 Хаад 18

“Хэрэв Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага.”

Израилчууд шуурга, борооны бурхан гэгддэг Баалд мөргөх хүндтэй шалтгаантай гэж бодсон байж болох юм. Гурван жилийн ган гачгийн дараа тэдэнд бороо маш их хэрэгтэй байлаа. Баалыг шүтэх нь олонд зөвшөөрөгдсөн зүйл байсан ба хаан, хатан хоёр ч урамшуулан дэмжиж байв. Та нар 1 Хаад 18-ыг уншихдаа өнөө үеийн хүмүүс яагаад Их Эзэнийг дагахдаа шийдэмгий бус байгаа талаар бодож үз. Энэ бүлэгт Их Эзэн Өөрийнхөө тухай юу заах гэж хичээж байна гэж та бодож байна вэ? Танд Аврагчийг дагах амлалт өгөхөд ямар туршлагууд тусалж байсан бэ?

Мөн Gospel Library-аас Д.Тодд Кристоффэрсоны “Сонголт ба амлалт” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2020 оны 1 сарын 12) захиасыг үзнэ үү.

Елиа Хореб уулан дээр байгаа нь

Елиагийн зураг, Вилсон Онг

1 Хаад 19:1–18

Их Эзэн ихэвчлэн намуухан, энгийн арга замаар ярьдаг.

Харамсалтай нь Кармел уулан дээрх гайхамшиг Елиагийн даалгаврыг амар хялбар болгоогүй юм. Үнэндээ түүний амь насанд аюул заналхийлж, тэр цөлийн агуйд нуугдах хэрэгтэй болов. Тэр тэнд ганцаардаж, сэтгэлээр унасан ба Кармел уулан дээр болсноос тэс өөр үйл явдал Их Эзэн, тэр хоёрын хооронд болдог. 1 Хаад 19:1–18 дээрх Елиад тохиолдсон үйл явдал хэрэгтэй үед Их Эзэн тантай хэрхэн холбогддог талаар юу зааж байна вэ?

Их Эзэн тантай ярьж байгааг мэдэрсэн үеийнхээ талаар тунгаан бод. Түүний тантай харилцах арга замыг та хэрхэн дүрслэх вэ? “Намуухан,” “хүнгэнэх” гэдэг үг нь яагаад Сүнсний дуу хоолойг дүрслэхэд тохиромжтой үг вэ? Хиламан 5:30; Сургаал ба Гэрээнүүд 6:22–23; 11:12–14-өөс та өөр ямар үгсийг олж мэдсэн бэ? Их Эзэний удирдамжийг ойр ойрхон хүлээн авахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Мөн Дуулал 46:10-ыг үзнэ үү.

Суралцахуйгаа сайжруулахын тулд олон мэдрэхүйгээ ашигла. Бид бүгд таван мэдрэхүйгээрээ дамжуулан дэлхий ертөнцийн тухай суралцдаг. Эдгээр мэдрэхүйгээ ашиглах нь сайн мэдээнээс суралцах үйл явцыг сайжруулдаг. Жишээлбэл: Та 1 Хаад 19 дээрээс Их Эзэний дуу хоолойны талаар суралцах эсвэл заах үедээ “хүнгэнэх”, “намуухан” гэх мэт үгсийг дүрслэхэд ашиглаж болох зураг, дуу чимээний талаар бод.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

1 Хаад 17

Их Эзэнд итгэлтэй байвал Тэр намайг адисалдаг.

  • Хүүхдүүддээ 1 Хаад 17 дээрх итгэлийн түүхүүдийг сурч мэдэхэд нь туслахын тулд та тэдэнд шувуу, талх, хөвгүүн зэрэг түүхийг дүрслэх зураг эсвэл эд зүйлсийг үзүүлж болно. Та эдгээр түүхийг хүүхдүүддээ ярьж өгөхдөө түүхийг дагалдах зураг эсвэл эд зүйлийг олоход тэднийг урь. Эдгээр түүхийг ярьж өгөхөд “Бошиглогч Елиа” (Хуучин Гэрээний түүхүүд, 121–124) түүх танд тусална. Түүх бүр бидэнд Есүс Христэд итгэх итгэлээ харуулах талаар юу зааж байна вэ?

    1:58

    Elijah the Prophet

  • Есүс Христэд итгэх итгэлээ харуулж болох арга замуудын талаар бодоход нь хүүхдүүддээ тусал. Тэдэнтэй хамт итгэлийн тухай “I Have Faith in the Lord, Jesus Christ” (Gospel Library) зэрэг дууг дуулж, уг дуунаас итгэлийн тухай сурч мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалц.

Елиа, бэлэвсэн эмэгтэй ба түүний хүү

Елиа бэлэвсэн эмэгтэйн хүүг эдгээж буй зураг, Чарльз Эдманд Брок

1 Хаад 17:8–16

Их Эзэн надаас золиос гаргахыг хүсэхэд би итгэлтэйгээр дагаж чадна.

  • Их Эзэн бэлэвсэн эмэгтэйгээс Елиад юу өгөхийг хүссэнийг (1 Хаад 17:12–13-ыг үзнэ үү) мөн бэлэвсэн эмэгтэй хариуд нь юу хүлээн авсныг хүүхдүүд тань дүрслэн зурж болох юм (1 Хаад 17:15–16-г үзнэ үү). (Мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү.) Тэд бас ямар нэг зүйлийн төлөө хүссэн зүйлээ орхисон бусад хүний зургийг хайж олж болно. Сайн мэдээний зургийн цуглуулга эсвэл Ирээд, Намайг дага гарын авлагаас зургуудыг олоход хүүхдүүдийг урь. Их Эзэн биднээс юу золиослохыг хүсдэг вэ? Тэр биднийг хэрхэн адисалдаг вэ?

1 Хаад 18:17–39

Би Есүс Христийг дагахаар сонгож чадна.

  • Та нар 1 Хаад 18:17–39-ийг хамтдаа унших үед хүүхдүүд тань нэг шүлгийг сонгож аваад, уг шүлгийн дүрсэлж байгаа зүйлийг зурж болно. Тэд зурсан зургаа ашиглан уг түүхийг өөрийн үгээр ярьж болно. (Мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх Елиа ба Баалын тахилчид хэмээх түүхийг 125–128-аас үзнэ үү.)

    2:17

    Elijah and the Priests of Baal

  • Есүс Христийг дагах уу, үгүй юү гэдгээ шийдэх хэрэгцээ гарч болох нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүддээ тусал. Магадгүй тэд зөв сонголт хийж байгаа өөрсдийнхөө зургийг зурж болох юм. Яагаад Есүсийг дагахаар шийдсэнээ бие биетэйгээ хуваалц.

1 Хаад 19:9–12

Их Эзэн надтай Ариун Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг.

  • 1 Хаад 19:9–12-ыг нэгтгэн дүгнэхдээ хүчтэй салхи, газар хөдлөлт, галыг төлөөлж үйлдлүүд хийхийг хүүхдүүдээс хүс. Тэгээд хамтдаа намуухан дуу хоолойгоор “гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа” (12-р шүлэг) хэмээн хэлэх үедээ хөдлөхгүй суухад тэднийг урь. (Мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх Их Эзэн Елиад хандан ярив хэмээх түүхийг 129–131-ээс үзнэ үү.) Ариун Сүнсний намуухан, хүнгэнэх дууг мэдэрч байсан үеийнхээ талаар хүүхдүүдэд хэл.

    1:48

    The Lord Speaks to Elijah

  • Намуун зөөлөн дуу” (Хүүхдийн дууны ном, 148) гэх мэт Сүнсний тухай дууг намуухан дуул. Сүнсийг ялган танихад бидэнд юу саад болж болох вэ? Түүнийг сонсоход бидэнд юу тусалж чадах вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зарефатын бэлэвсэн эхнэр ба түүний хүү

Зарефатын бэлэвсэн эхнэр, Рөүз Дэток Долл

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Их Эзэн надаас золиос гаргахыг хүсэхэд би итгэлтэйгээр дагаж чадна