Ирээд, Намайг дага
7-р сарын 13–19. “Тэрээр Израилын Бурхан Эзэнд итгэж байв”: 2 Хаад 16–25


“7-р сарынн 13–19. ‘Тэрээр Израилын Бурхан Эзэнд итгэж байв’: 2 Хаад 16–25,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“7-р сарынн 13–19. ‘Тэрээр Израилын Бурхан Эзэнд итгэж байв,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Вавилонд цөллөгөөр явсан иудейчүүдийн томоохон бүлэг

Хоригдлууд зугтсан нь, Жэймс Жакс Жосэф Тиссот ба бусад зураач

7-р сарынн 13–19: “Тэрээр Израилын Бурхан Эзэнд итгэж байв”

2 Хаад 16–25

Бошиглогч Елиша хүчирхгээр тохинуулсан ч Умард Израилын хаант улсын хүмүүс наманчлаагүй юм. Эцэст нь Ассирийн хаант улс Израилын арван овгийг эзлэн авч, тараав. Энэ үеэр Иудагийн Өмнөд хаант улс тэднээс тийм ч их дээрдэх зүйлгүй байв. Мөн садар самуун явдал өргөн тархсан байжээ.

Энэ бүх сүнслэг ялзрал дундуур тухайн үед Их Эзэнд хүмүүсээ эргүүлэн авчирсан зөв шударга хоёр хааны талаар судруудад цэдэглэсэн байдаг. Тэдний нэг нь Хезекиа байв. Түүний хаанчлалын үед ассиричууд Иудагийн ихэнх хэсгийг эзлэн авчээ. Гэвч Хезекиа ба түүний ард түмэн Их Эзэнд итгэх итгэлээ харуулсан бөгөөд Их Эзэн гайхамшигтайгаар Иерусалимыг дайсны гараас аварсан юм. Хожим нь дахин нэг урвалтын үе болж өнгөрсний дараа Иосиа хаан болов. Иосиа Мосегийн хуулийн номыг олсон нь ард олныхоо шашны амьдралыг сэргээсэн шинэчлэлтийг авчрахад нөлөөлсөн юм.

Израил, Иуда хоёртой адил бид бүгдээрээ сайн, муу аль алиныг нь сонгодог. Бид амьдралаа шинэчлэх хэрэгтэй гэдгийг ойлгосноор Иудагийн түүхийн харанхуй он жилүүдийн энэ хоёр гэрэл гэгээтэй цаг үеэс урам зориг авч чадна. Хезекиа, Иосиа хоёрын жишээ биднийг “Эзэн Бурхандаа найдахад” (2 Хаад 18:22) сүнслэгээр нөлөөлж болох юм.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

2 Хаад 18–19

семинарын дүрс зураг
Итгэл минь соригдох үед би Их Эзэнд үнэнч байж чадна.

Бидний ихэнх нь итгэлийг маань сорьсон тохиолдлуудтай тулгарч байсан. Ассирийн цэргүүд Иерусалимд тулж ирэхэд Хезекиа болон түүний хүмүүсийн хувьд сорилтын цаг үе ирсэн юм. 2 Хаад 18–19-ийг уншихдаа, өөрийгөө тэр үед Иерусалимд амьдарч байгаагаар төсөөл. Жишээлбэл: 2 Хаад 18:28–37; 19:10–13 дахь ассиричуудын хорон муу үгийг сонсоход танд ямар санагдах байсан бэ? Та нар ийм үед юу хийх байсан бэ? Израилчуудыг Их Эзэнд итгүүлэхгүй байх ассиричуудын шалтгааныг өнөө үед биднийг итгэлдээ эргэлзэхэд хүргэх Сатаны шалтгаантай харьцуул. Та Их Эзэнд итгэх болсон шалтгаанаа ассиричуудынхтай харьцуулж болно.

Энэ нөхцөл байдалд Хезекиагийн хийсэн зүйлээс та юу мэдэж авсан бэ? (2 Хаад 19:1–7, 14–19-ийг үзнэ үү). Их Эзэн хэрхэн хариулсан бэ? (2 Хаад 19:35–37-г үзнэ үү). Хезекиа яагаад үнэнч хэвээрээ байсан гэж та бодож байна вэ? (2 Хаад 18:5–7-г үзнэ үү). Хүнд хэцүү үед Их Эзэн таныг хэрхэн дэмжин тусалж байсныг тунгаан бодоорой. Та Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын “Бүү ай, гагцхүү итгэ!” хэмээх захиас (Лиахона, 2022 оны 5 сар, 34–36) айдас, эргэлзээтэй үед тус болох зөвлөгөө агуулсан байдаг. “Тэмүүлж урагшилцгаая” (Дуулал, 127) гэх зэрэг дуулал нь бас урам хайрласан захиас агуулсан байж болно. Танд туслах юуг та эдгээр эх сурвалжаас олж мэдсэн бэ?

Мөн 2 Шастир 31–32; 3 Нифай 3–4-ийг; Ёорг Клэбингатын “Хожмын үеийн эрэлхэг шавь байх” хэмээх захиасыг Лиахона, 2022 оны 5 сараас үзнэ үү.

Судраас судлахад туслах материалуудыг ашигла. Сүм судруудыг ойлгоход тань туслах олон эх сурвалжаар хангадаг. Жишээлбэл: Та Gospel Library-аас Судруудын удирдамж, Сэдэв ба асуулт, мөн Сүмийн сэтгүүлүүд-ийг олж болно. Түүнээс гадна, Та Хуучин Гэрээг уншсанаар Ирээд, Намайг дага гарын авлагын “Санах зүйлүүд” хэсгээс тус болох хам сэдэв, ойлголтуудыг олж авч чадна. “Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ” гэсэн гарчигтай нийтлэл нь 2 Хаад 16–25-ыг судлахад тань тусална.

хамтдаа судраас суралцаж буй гэр бүл

2 Хаад 19:20–37

Бүх зүйл Их Эзэний мутарт байдаг.

Ассирийн хаан Сеннахериб цэргүүд нь Иерусалимыг эзэлнэ гэдэгт итгэлтэй байв (2 Хаад 17; 18:33–34; 19:11–13-ыг үзнэ үү). Гэвч Их Эзэн бошиглогч Исаиагаар дамжуулан Сеннахерибийн талаарх захиасыг өгсөн юм. Энэ нь 2 Хаад 19:20–34-д цэдэглэгдсэн байдаг. Та Их Эзэний захиаснаас Их Эзэнд болон Түүний төлөвлөгөөнд итгэхэд туслах ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

2 Хаад 21–23

Судрууд миний зүрх сэтгэлийг Их Эзэнд хандуулж чадна.

Сүнслэг байдлын хувьд ямар нэгэн зүйл дутагдаж байгаа мэт мэдрэмж танд төрж байсан уу? Магадгүй танд Бурхантай харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэсэн бодол төрж байсан байж болох юм. Түүнд эргэн очиход танд юу тусалсан бэ? Иудагийн хаант улс хэрхэн Манассе хааны хаанчлал доор Их Эзэнээс нүүр буруулсныг (2 Хаад 21-ийг үзнэ үү) болон Иосиа хаан хүмүүсээ Түүнд эргэн ирэхэд нь хэрхэн тусалсан (2 Хаад 22–23-ыг үзнэ үү) тухай дүрсэлдэг 2 Хаад 21–23-ыг уншиж байхдаа дээрх асуултуудыг тунгаан бод. Иосиа болон түүний хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн бэ? (2 Хаад 22:8–11; 23:1–6, 21, 24-ийг үзнэ үү.)

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Иосиа хааны түүхийг “бүх судар дахь хамгийн шилдэг түүхүүдийн нэг” хэмээн нэрлэсэн байдаг (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 62). Ерөнхийлөгч Кимбалл Иосиа хааны талаар юу гэснийг уншина уу (62-64-р хуудас). Магадгүй та нар судрын хэсэг өөрт тань “хүчтэй нөлөөлж” байсан үеийг бодож болох юм. Та ийм олон туршлага олж авахын тулд юу хийж болох вэ?

Мөн Алма 31:5-ыг үзнэ үү; Gospel Library-аас “Josiah and the Book of the Law” видеог үзнэ үү.

12:25

Josiah and the Book of the Law

2 Хаад 23:1–25

Гэрээ бол Их Эзэн, бид хоёрын хоорондох чин сэтгэлийн амлалт юм.

2 Хаад 23:3 дээрх Иосиагийн хийсэн гэрээний юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Та нар 23-р бүлгийг үргэлжлүүлж уншихдаа Иосиа Их Эзэнд үнэнч гэдгээ харуулахын тулд юу хийснийг анхаар (мөн энэ тоймын төгсгөлд байгаа зургийг үзнэ үү). Та Түүнд үнэнч гэдгээ хэрхэн харуулж болох вэ?

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

2 Хаад 18:3–6; 19:14–19

Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэж чадна.

  • 2 Хаад 18:3, 5–6-д Хезекиаг юу сайн хаан болгосныг ойлгоход нь хүүхдүүддээ тусал. Дараа нь та нар 2 Хаад 19:14–19-ийг хамтдаа уншихдаа тэр Их Эзэнд хэрхэн найдвараа тавьсныг олж мэдэж болно. Та нар Есүсийн зургийг хараад, бид яагаад Түүнд итгэж болох талаар ярилцаж болно. Бид Их Эзэнд найддаг болохоо хэрхэн үзүүлж чадах вэ?

2 Хаад 22:1–7

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад итгэж болно.

  • 2 Хаад 22:1 дээр Иосиа хаан болохдоо хэдэн настай байсныг олж мэдэхэд нь хүүхдүүддээ тусал. Бид 2-р шүлгээс Иосиагийн талаар юу мэдэж авдаг вэ? Их Эзэнийг дагаж, “зүүн тийш ч, баруун тийш ч” хазайсангүй гэснийг харуулж болох үйл ажиллагааны талаар бодож үз.

  • 2 Хаад 22:3–7-д дурдсан ажилчид “шударгаар ханддаг тул” (7-р шүлэг) ариун сүмийг дахин барихад хэрэглэх мөнгийг тэдэнд итгэмжилсэн байв. Эдгээр шүлгийг уншсаны дараа та хүүхдүүдтэйгээ итгэж найддаг зүйлсийнхээ талаар ярилцаж болно. Бид хэрхэн эдгээр шүлэгт дурдсан хүмүүстэй адил шударга болж чадах вэ?

Иосиа хаан ба бичээч

Иосиа хаанд хуйлмал судар авчирч буй бичээч, Робэрт Т.Баррэтт

2 Хаад 22:8–11; 23:2–3

Судрууд Есүс Христийг дагахыг надад заадаг.

  • 2 Хаад 22–23 дахь Иосиа хааны түүхийг танилцуулахын тулд та судрыг өрөөний хаа нэгтээ нууж болно. Үүнийг олоход хүүхдүүдийг урь. Дараа нь та Иосиагийн тахилчдын нэг ариун сүм дотор судар олох үед юу тохиолдсоныг хуваалцаж болно (2 Хаад 22:8–11; мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх Иосиа хаан, 148–149-ийг үзнэ үү). Бидэнд судрууд байгаагүй бол юу тохиолдож болох вэ? Өнөөдөр бидэнд судар байгаад яагаад баяртай байдаг талаар бие биетэйгээ хуваалц.

    1:36

    King Josiah

  • Та хүүхдүүдтэйгээ хамт 2 Хаад 23:2–3-ыг уншаад, “Эзэнтэй хамт явахад” (3-р шүлэг) сүнслэгээр нөлөөлсөн судруудын тухай ярьж болно. Та мөн судруудын тухай “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) гэх мэт дууг хамтдаа дуулж болно.

2 Хаад 23:1–3

Би Бурхантай байгуулсан гэрээгээ сахина.

  • Иосиа болон түүний ард түмэн Бурханы зарлигуудад суралцаад, тэдгээрийн дагуу амьдрахаар гэрээ байгуулсан. Та хүүхдүүдтэйгээ энэ тухай 2 Хаад 23:1–3-аас уншаад, Их Эзэний зарлигуудын талаар хүмүүс юу гэж бодсоныг харуулах үг хэллэгийг олоход нь тэдэнд тусал. Магадгүй танай хүүхдүүд “гэрээний [төлөө зогсоно]” гэдэг нь юу гэсэн үг болохыг босож зогсоод, ярьж болно. Дараа нь тэд доороо алхалж, “Их Эзэнийг дагах” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох талаар ярьж болно. Дараа нь тэд зүрхэн тус газраа гараа тавьж, бидэнд гэрээгээ “бүх сэтгэлээрээ” дагаж болох арга замуудыг санал болгож болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хөшөөг олсоор буулгаж буй хүмүүс

Иосиагийн хүмүүс хиймэл шүтээнүүдийг хотоос зайлуулж байгаа нь, зургийг Виллиам Хөүл

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Судрууд Есүс Христийг дагахыг надад заадаг