“5-р сарын 18–24. ‘Тууштай бөгөөд зоригтой бай: Иошуа 1–8; 23–24,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“5-р сарын 18–24. ‘Тууштай бөгөөд зоригтой бай’,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Мосе Иошуаг томилсон нь, Даррелл Томас (дэлгэрэнгүй)
5-р сарын 18–24: “Тууштай бөгөөд зоригтой бай”
Иошуа 1–8; 23–24
Хэдэн үе өнгөрсөн ч Их Эзэний өгсөн амлалт биелэх гэж байлаа. Израилын хүүхдүүд эцэст нь амлагдсан нутгийг өвлөж авахаар зэхэж байв. Гэвч тэдний замд Иордан гол, Иерихогийн хэрэм мөн Их Эзэнийг эсэргүүцсэн мөртөө хүчирхэг хүмүүс зогсож байлаа (1 Нифай 17:35-ыг үзнэ үү). Тэд энэ бүхнийг хайрт удирдагч Мосегүйгээр даван туулах ёстой байв. Энэ нөхцөл байдал зарим израил хүнийг сэтгэлээр унагаж, айдаст автахад хүргэсэн байж болох ч Их Эзэн “Тууштай бөгөөд зоригтой бай” гэсэн байлаа. Тэд яагаад зоригтой байх ёстой байсан бэ? Тэд өөрсдийн эсвэл бүр Мосе, Иошуа нарын хүчинд ч биш, харин “Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно” (Иошуа 1:9) гэсэн тул ингэж чадах байв. Бидэнд өөрсдийн хүчээр туулах ёстой гол, нураах ёстой хэрэм байсан ч “ЭЗЭН [бидний] дунд гайхамшигт зүйлсийг хийх” (Иошуа 3:5) тул амьдралд маань гайхамшигт зүйлс тохиох боломжтой.
Иошуа номын тоймыг уншихын тулд Bible Dictionary дэх “Joshua, book of” хэсгийг уншина уу.
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Иoшуа 1:1–9
Хэрэв би Бурханд итгэлтэй байхыг хичээх юм бол Тэрээр надтай хамт байх болно.
Мосег орлуулахаар дуудахад Иошуад ямар байсныг төсөөлөн бод. Их Эзэн урамшуулан зоригжуулахын тулд Иошуа 1:1–9-д түүнд юу гэж хэлснийг анхаар. Өөрт тулгардаг хүнд бэрхшээлүүдийн талаар бод. Энэ шүлэгт хэлсэн ямар үг танд урам зориг өгч байна вэ?
Иошуа (еврей хэлээр Yehoshua эсвэл Yeshua) гэдэг нэр нь “Иехова авардаг” гэсэн утгатай. Мөн Есүс гэдэг нь Yeshua гэсэн үгнээс үүдэлтэй. Тиймээс Иошуагийн тухай уншихдаа тэр Израилын хүүхдүүдийг Иордан голыг гатлуулан, амласан газар руу удирдахад нь ямар үүрэг гүйцэтгэснийг бодоорой. Түүний даалгавар Христийн бидний төлөө хийдэг даалгавартай юугаараа адилхан байсан бэ?
Иошуа 1:8
Бурханы үг бидний замыг өөдлүүлж чадна.
Их Эзэн Иошуаг урамшуулахдаа Иошуа 1:8 дээр судруудын талаар буюу “хуулийн үгийн” талаар зөвлөсөн. Иошуагийн чухал үүргийг авч үзвэл энэ зөвлөгөө яагаад онцгой ач холбогдолтой байсан бэ?
Их Эзэн биднийг судруудыг уншихад урихдаа зүгээр уншихаас илүү үгсийг олонтаа хэрэглэдэг. Тэр бас агуу адислалуудыг амладаг. Энэ хүснэгт нь эдгээр урилга болон амлагдсан адислалуудыг олж мэдэхэд тань тусална.
|
Урилга |
Амлагдсан адислал | |
|---|---|---|
|
Иошуа 1:8 | Урилга Өдөр шөнөгүй бясалгах | Амлагдсан адислал
|
Урилга
| Амлагдсан адислал
| |
Урилга
| Амлагдсан адислал
| |
Урилга
| Амлагдсан адислал Нутагт өсөн дэгжих | |
Урилга
| Амлагдсан адислал
| |
Урилга
| Амлагдсан адислал
| |
|
Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110-р хуудасны эхний догол мөр | Урилга
| Амлагдсан адислал
|
Их Эзэн амьдралд тань эдгээр амлалтыг хэрхэн биелүүлж байсан бэ? Одоо судар судлах дадал хэвшилдээ дүгнэлт хийхэд тохиромжтой цаг байж болох юм. Юу сайн болж байна вэ? Бурханы үгнээс илүү утга учиртай туршлага хуримтлуулахын тулд та юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн гэж бодож байна вэ?
Мөн “Ариун судрыг судлах үед” хэмээх дууг Дуулал номын д. 147-оос үзнэ үү.
Иошуа 2
Итгэл, үйлс хоёрын аль аль нь авралд хэрэгтэй.
Шинэ Гэрээний эртний Христэд итгэгчид Рахабыг итгэл, үйлс хоёрын үлгэр жишээ хэмээн харж байсан (Еврей 11:31; Иаков 2:25-ыг үзнэ үү). Иошуа 2-ыг уншихдаа, Рахабын итгэл, үйлс нь өөрийг нь болон гэр бүлийг нь мөн Израилын туршуулуудыг аврагдахад ямар үүрэг гүйцэтгэсэн талаар бодож үз. Энэ нь Христэд итгэх итгэл, үйлс тань танд болон бусдад хэрхэн нөлөөлж болох талаар юу зааж байна вэ?
Рахаб цонхныхоо хажууд. Амлалт биелэхийг хүлээх нь, Элспэт Янг (дэлгэрэнгүй)
Иошуа 3–4
Би Есүс Христэд итгэн, Бурханы “гайхамшгуудыг” мэдэрч чадна.
Их Эзэн Өөрийн хүмүүсийг амлагдсан нутаг руу удирдахдаа гайхамшгийг үйлдсэн бөгөөд та нарын төлөө ч мөн адил зүйлийг хийж чадна. Иошуа 3–4-ийг судлахад тань чиглүүлэх хэдэн асуулт:
-
Израилчууд яагаад Иордан голыг гатлахын өмнө өөрсдийгөө ариусгах хэрэгтэй байсан бэ? (Иошуа 3:5-ыг үзнэ үү).
-
Гол мөрөн зөвхөн “тахилч нарын хөлийн ул … усны захад дүрэгдсэний” (Иошуа 3:13, 15) дараа хуваагдсаныг анхаар. Энэ нь яагаад чухал вэ?
-
Иордан голын дэргэд өөр хэдэн чухал үйл явдал болсон тухай 2 Хаад 2:6–15; 5:1–14 болон Марк 1:9–11-ээс үзнэ үү. Та эдгээр амлалтаас ямар ямар холбоо хамаарал харж байна вэ?
-
Их Эзэн “гайхамшгийг” таны амьдралд хэрхэн үйлдэж байсан бэ? (Иoшуа 3:5). Та тэдгээр гайхамшгийг хэрхэн ойр ойрхон мэдэрч, ялган таньж болох вэ? (жишээлбэл, Иошуа 3:17-г үзнэ үү).
Иошуа 6–8
Дуулгавартай байдал Бурханы хүчийг миний амьдралд урьдаг.
Иошуа 6–8-д Иерихогийн болон Аины газар нутгийн төлөөх дайн тулааны талаар өгүүлдэг. Эдгээр бүлгийг уншихдаа уруу таталттай хэрхэн тэмцдэгээ эргэцүүлэн бодно уу (жишээлбэл, Иошуа 7:10–13-ыг үзнэ үү). Бурхан танд хэрхэн тусалж чадах мөн Түүний хүчнээс авахын тулд юу хийж болох талаар та юу сурч мэдсэн бэ? Жишээлбэл, Иерихог эзлэн авах талаар өгсөн Их Эзэний зааврын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? (Иошуа 6:1–5-р шүлгийг үзнэ үү). Хэрэв амьдралд тань “хориг цээр болсон зүйлс” (Иошуа 7:13) байвал Иошуа 7 дахь түүх тэдгээрийг зайлуулах шийдвэр гаргахад таныг сүнслэгээр өдөөсөн байж болох юм.
Иошуа 23–24
“Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго.”
Иошуа 23–24 дээрх Иошуагийн израилчуудад хандсан сүүлчийн сургаалуудад чухал сэрэмжлүүлэг, зөвлөгөө, амлагдсан адислалууд орсон байдаг. Магадгүй та олсон зүйлийнхээ жагсаалтыг гаргаж болох юм. Израилчуудын туулсан зовлон бэрхшээлийг эргэцүүлэн бодоход, яагаад Иошуа энэ талаар насныхаа эцэст хэлэх болсон гэж та бодож байна вэ? Юу таныг “ЭЗЭНээс бат зуурахад” сүнслэгээр өдөөдөг вэ? (Иошуа 23:8).
Дэйл Г.Рэнландын “Өнөөдөр өөрсдөдөө сонго” хэмээх захиасыг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлийн 106–109-р хуудаснаас мөн үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Иошуа 1–4; 6
“Тууштай бөгөөд зоригтой бай.”
-
Есүс Христээр дамжуулан “тууштай бөгөөд зоригтой байхад” (Иошуа 1:6) хүүхдүүддээ туслах нэг арга бол тэднийг Иошуа 1:6, 9,, 18 дээр давтагдсан хэллэгийг олж, бичээд, цээжлэхэд урих явдал юм. Иошуагийн адилаар, энэ захиас тэдэнд хэрэгтэй байж болох нөхцөл байдлуудыг бодоход хүүхдүүддээ тусал. Та нар бас Иошуа 1–4; 6-р бүлгийн зарим түүхийг хамтдаа дүгнэж болно; (мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Иошуа”, “Рахаб ба туршуулууд”, 85–91-р хуудсыг үзнэ үү). Эдгээр түүхэд гарч байгаа хүмүүс Их Эзэнд хэрхэн зориг, хүч чадлаа харуулсан бэ?
2:59Joshua the Prophet
1:39Rahab and the Spies
Иошуа 1:8
Судруудыг судлах нь надад адислалууд авчирдаг.
-
Иошуа 1:8-ыг унших нь танай хүүхдүүдэд бие даан судраас уншихад нь сүнслэгээр нөлөөлж болох юм. Бид судруудыг хэрхэн, яагаад унших ёстойг тэдэнд заасан үгсийг энэ шүлгээс олоход нь тэдэнд тусал. Тэд 1 Нифай 15:23–24; 2 Нифай 31:20; 32:3; Иаков 4:6; Хиламан 3:29–30-ээс төстэй зүйлийг хайж олж болох юм. Та бас судруудыг унших төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд нь тэдэнд тусалж болно.
Иошуа 3–4
Би тэнгэрийн хаант улсад орохын тулд баптисм хүртэх ёстой.
-
Та Иордан голыг гаталж буй израилчуудын түүхийг цөлд байсан хуучин амьдралаа орхиж, Бурхантай гэрээт харилцаатай болж, шинэ амьдрал эхлүүлсэн баптисмын бэлгэдэл болгон ашиглаж болно. Тиймээс та нар Иошуа 3–4 (эсвэл Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Иошуа” (85–89) -г уншихдаа Есүсийн баптисм хүртэж байгаа зургийг харж, Есүс израилчуудын гаталсан тэр голд баптисм хүртсэн гэдгийг тайлбарлаж болно. Дараа нь та нар “Баптисм” (Хүүхдийн дууны ном, х.54) зэрэг дууг дуулж болно. Баптисм хүртэх нь Есүс Христийн хаант улсад амьдралаа шинээр эхлэхтэй юугаараа адилхан болохыг бие биетэйгээ хуваалц.
2:59Joshua the Prophet
Иошуа 24:15
Би Есүс Христэд үйлчлэхийг сонгож чадна.
-
Иошуа израилчуудыг Есүс Христийг дагахыг сонгож сурахад урьсан шиг та хүүхдүүддээ туслахын тулд юу хийж болох вэ? Та тэднийг дараах зүйлийг хийхэд урьж болох юм:
-
Иошуа 24:15-аас нэг богино хэллэг цээжил. Үүнийг хүүхдүүддээ хөгжилтэй болгохыг хичээ. Наснаас нь шалтгаалж хэдэн үг цээжлэхийг шийдэж болно.
-
Есүс Христэд үйлчлэхээр сонгосон хүмүүсийн тухай түүхүүдийг ол. Тэд Найз сэтгүүл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, Хуучин Гэрээний түүхүүд болон бусад судрын түүхийн номуудыг харж болно.
-
Аврагчийг дагаж мөн үйлчлэхийг сонгож болох нөхцөл байдлуудыг тэднээр жүжигчлэн тоглуул.
-
Олон төрлийн үйл ажиллагааг ашигла. “Бүх хүүхэд ялгаатай бөгөөд өсөж хөгжихийн хэрээр тэдний хэрэгцээ өөрчлөгддөг. Заах арга барилаа өөрчлөх нь тэдний олон талын хэрэгцээг хангахад тусална” (Аврагчийн арга барилаар заах нь,31).
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.