Ирээд, Намайг дага
4-р сарын 27–5-р сарын 3. “Эзэнд ариун”: Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19


“4-р сарын 27–5-р сарын 3. ‘Эзэнд ариун: Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“4-р сарын 27–5-р сарын 3. ‘Эзэнд ариун,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Бразилын Рио-Де-Жанэйро ариун сүм

Бразилын Рио-Де-Жанэйро ариун сүм

4-р сарын 27–5-р сарын 3: “Эзэнд ариун”

Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19

Египетийг орхин явсан нь чухал үйл явдал байсан ч Израилын хүүхдүүдэд зориулсан Бурханы зорилгыг бүрэн гүйцэлдүүлээгүй юм. Тэр ч байтугай амлагдсан нутагт тав тухтай амьдрах нь тэдэнд зориулсан Бурханы эцсийн зорилго байгаагүй. Эдгээр нь зөвхөн “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун” (Леви 19:2) хэмээн Бурханы Өөрийн хүмүүст хүссэн зүйлд хүргэх алхам байв. Бурхан Өөрийн хүмүүсийг үе удмаараа боолчлолд амьдарсны дараа тэднийг хэрхэн ариун болгохоор төлөвлөсөн бэ? Тэрээр тэдэнд цөлд ариун газар буюу асар барихыг зарлиглажээ. Тэрээр тэдэнд үйлдэл, мөн зүрх сэтгэлийг нь өөрчлөх гэрээ болон хуулиудыг өгсөн. Мөн Тэр тэдэнд нүглүүдийнх нь төлөөх цагаатгалын тухай заахын тулд амьтнаар тахил өргөхийг тушаасан. Энэ бүхэн тэдний оюун ухаан, зүрх сэтгэл, амьдралыг Аврагч руу хандуулах зорилготой байв. Тэрээр израилчуудыг болон биднийг ариун байдалд хүргэх жинхэнэ зам юм. Хэсэг хугацаанд бид бүгдээрээ нүгэлд боолчлогдож байсан бөгөөд бид бүхнийг нүгэл үйлдэхээ больж, “Бибээр та нарыг ариун болгох чадвартай” (Сургаал ба Гэрээнүүд 60:7) хэмээн амласан Есүс Христийг дагахад урьсан.

Леви номын тоймыг Судруудын удирдамжийн “Леви”-ээс уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Гэтлэл 35–40; Леви 19

семинарын дүрс зураг
Их Эзэн намайг ариун байгаасай хэмээн хүсдэг.

Гэтлэл 35–40 нь израилчуудын асар барих хүчин чармайлтыг дүрсэлдэг бөгөөд тэндэх ариун ёслолууд хүмүүсийг ариун болоход тусалдаг байв. Эдгээр бүлгийг уншихдаа Их Эзэн Өөрийн хүмүүсийг асарт юу байрлуулахыг хүссэнийг олж мэд. Эдгээр зүйл юуг төлөөлж болох вэ? Эдгээр нь ариун байдал өсөн нэмэгддэг талаар танд юуг санал болгож байна вэ? Ялангуяа уг эд юмс таны оюун ухааныг Аврагч руу хэрхэн хандуулах талаар бодож үз. Дараахтай адил хүснэгт танд тусалж болох юм.

Та ямар эд зүйл олсон бэ?

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

Та ямар эд зүйл олсон бэ?

Гэрчлэлийн авдар (Гэтлэл 37:1–9; 40:20–21)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

(Гэтлэл 25:20–22 болон Судруудын удирдамжаас “Гэрээний авдар”-ыг үзнэ үү)

Та ямар эд зүйл олсон бэ?

Анхилуун утлагын ширээ (Гэтлэл 40:26–27; мөн Гэтлэл 30:1, 6–8-ыг үзнэ үү)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

(Илчлэл 8:3–4-ийг үзнэ үү)

Та ямар эд зүйл олсон бэ?

Дэнлүүний буюу гэрлийн суурь (Гэтлэл 37:17–24)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

(Матай 5:14–16; Иохан 8:12-ыг үзнэ үү)

Та ямар эд зүйл олсон бэ?

Тахилын ширээ (Гэтлэл 38:1–7-г мөн Гэтлэл 27:1; 29:10–14-ийг үзнэ үү)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

Судруудын удирдамж, “Золиос”-ыг үзнэ үү.

Та ямар эд зүйл олсон бэ?

Угаалгын сав (сан) (Гэтлэл 30:17–21)

Энэ нь юуг төлөөлж байна вэ?

(2 Шастир 4:6; Исаиа 1:16; Иеремиа 33:8-ыг үзнэ үү)

Зүгээр л ариун газар байх нь биднийг ариун болгохгүй. Леви 19 нь ариун байдлаа өсгөн нэмэгдүүлэхэд израилчуудад туслах Их Эзэний өгсөн хууль, зарлигуудын талаар өгүүлсэн байдаг. Их Эзэнээс ариуныг эрэлхийлэхэд туслах юуг та эдгээр зарлигаас олж мэдсэн бэ? Та эдгээр зарчмын дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Түүнчлэн Хэнри Б.Айрингийн “Ариун байдал ба аз жаргалын төлөвлөгөө“ хэмээх захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114–117; мөн Gospel Library дахь “The Tabernacle” видеог тус тус үзнэ үү.

7:19

The Tabernacle

Ариун нандин дуу хөгжим ашигла. Дуулал нь Сүнсний нөлөөг урьж, Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх агуу хүчтэй юм. Дууллын захиас ихэвчлэн судруудын сургаалыг бататгадаг. Жишээлбэл: “Илүү ариун байлгаач” (Дуулал, 66) зэрэг дууллыг дуулах нь Леви 19-д заасан зарим захиасыг бататгаж чадна. Энэ нь танд Аврагчтай илүү адилхан ариун болно гэдэг нь юу гэсэн үг болохыг мөн Тэр таныг ариун байдлаар өсөхөд хэрхэн тусалж байгааг тунгаан бодоход тусалж чадна.

Гэтлэл 35:4–35; 36:1–7

Их Эзэн өргөлөө чин сэтгэлээсээ өгөхийг надаас хүсдэг.

Египетээс гарч явсны дараах жил Израилын хүүхдүүд болон Иеховагийн хоорондын харилцаа шулуун дардан байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Гэтлэл 35:4–35, 36:1–7-г уншихдаа, асар барих зарлигийг израилчууд хэрхэн хүлээн авсныг анхаарна уу. Их Эзэнд илүү сайн үйлчлэхэд туслах ямар зүйлийг та израилчуудаас сурч мэдсэн бэ?

Тэр танаас асарт зориулах үнэт металл, маалинга, мод гуйхгүй байж болно. Их Эзэн танд юу өгсөн бэ? Тэр таныг юу өргөл болгохыг хүсэж байна вэ? Хэзээ “зүрх [тань] хөдөлж, ажилд ирж” байсан бэ?

Израилчууд асарт тахилууд цуглуулж байгаа нь

Израилын хүүхдүүд “зүрхнээсээ хүс[эн]” (Гэтлэл 35:5) асар барих хандиваа өгч байсан. Зургийг Корбэрт Готье, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Гэтлэл 40:12–14

Ариун сүмийн ёслолууд эрт дээр үеэс өгөгдсөн.

Гэтлэл 40:12–14 дээр өнөө үед Их Эзэний өргөөнд гүйцэтгэгдэж байгаа эртний ёслолуудыг дурдсан байдаг. Дараах хэдэн шүлэг эдгээр ёслол Есүс Христийг хэрхэн гэрчилдэг тухай олж мэдэхэд тань тусална:

  • Угаалга: Дуулал 51:2; Езекиел 36:25–27

  • Ариун хувцсаар хувцаслах: Исаиа 61:10; Матай 22:11–14; Илчлэл 19:7–8

  • Тосолгоо: Лук 4:18–19; Үйлс 10:38

Леви 1:1–9; 416

Би Есүс Христийн золиослолын ачаар өршөөгдөх боломжтой.

Амьтнаар өргөх тахил, цус болон ус орсон зан үйл мөн амьдралын нарийн ширийнийг заасан хууль гэх мэт Леви номын ихэнх хэсэг бидэнд хачирхалтай санагдаж болох юм. Гэхдээ тэдгээр зан үйл, хууль нь наманчлал, ариун байдал, Аврагчийн Цагаатгал зэрэг бидний мэдэх зарчмуудыг заах зорилготой байсан. Та Леви 1:1–9; 416-г уншихдаа эдгээр зарчмыг олохын тулд дараах асуултуудыг авч үзнэ үү:

  • Надад Есүс Христийг болон Түүний цагаатгагч золиослолыг санагдуулдаг ямар үг, хэллэгийг би олж мэдсэн бэ?

  • Бид эдгээр золиослолоос Аврагчийн золиослолын тухай юу сурч мэдсэн бэ?

  • Би эдгээр золиослолыг хийсэн хүмүүстэй юугаараа адилхан бэ?

Их Эзэн дахин амьтнаар тахил өргөхийг шаардахгүй. Гэхдээ золиослол бол сайн мэдээний чухал зарчим мөн. Их Эзэн ямар золиослол шаарддагийг олж мэдэхийн тулд 3 Нифай 9:19–20; Сургаал ба Гэрээнүүд 64:34-ийг үзнэ үү. Та иймэрхүү золиослолуудыг хэрхэн хийдэг вэ? Мосе 5:7 золиослолыг хэрхэн харах талаар танд юу зааж байна вэ?

Санах зүйлс: Асар ба тахил-ыг үзнэ үү.”

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Гэтлэл 35:20–29; 36:1

Бурхан надад Өөрийнх нь ажилд туслах бэлгийг өгсөн.

  • Энэ тоймын төгсгөлд израилчуудын цөл дэх асрын зураг байгаа. Та зургийг хүүхдүүдтэйгээ хамт хараад, асар барихад ямар материал шаардлагатай байсныг асууж болно. Дараа нь та эдгээр материалыг хэрхэн хангаж байсныг мэдэхийн тулд Гэтлэл 35:20–29-ийг хамтдаа уншиж болно. Их Эзэн хэрхэн биднийг Өөрийнх нь хаант улсыг байгуулахад хувь нэмрээ оруулахад урьсан бэ?

  • Их Эзэн асрыг барихад туслахын тулд Безалел, Охолиаб хоёрт юу өгснийг мэдэхийн тулд Гэтлэл 36:1-ийг тэдэнтэй хамт унших талаар бодож үз. Дараа нь та Их Эзэн Өөрийнх нь хаант улсыг байгуулахад туслахын тулд тэдэнд юу өгсөн гэж бодож байгаагаа хүүхдүүдтэйгээ ярилцаж болно. Бид эдгээр зүйлийг бусдыг адислахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?

Италийн Ром ариун сүм

Италийн Ром ариун сүм

Гэтлэл 40:17–34

Би ариун газруудад Их Эзэний оршихуйг мэдэрч чадна.

  • Гэтлэл 40:17–34-т израилчуудын асрын хэсгүүдийг жагсаасан байдаг. Та болон таны хүүхдүүд эдгээрийг энэ хэдэн шүлгээс болон энэ тоймын төгсгөлд байгаа асрын зургаас олж болох юм. Асрын хэсэг бүр нь Аврагч эсвэл Тэнгэрлэг Эцэгийн талаар хэрхэн зааж болох тухай ярилц. Жишээлбэл: Гэрчлэлийн авдар нь Бурханы зарлигуудыг сануулдаг бол тахилын ширээ нь Есүс Христийн золиослолын тухай гэх мэт зүйлсийг бидэнд сануулдаг.

  • Есүс Христэд илүү ойртоход бидэнд тусалдаг ямар ямар ариун газар байдаг вэ? Та энэ яриаг өрнүүлж Gospel Library дахь “Temples” видеог хамтдаа үзэж болно. Та бас Gospel Library дахь “Holy Places” гэх мэт дууг дуулж болно. Ариун сүмтэй адил ариун газруудын талаар юу гэж боддогоо бие биетэйгээ хуваалц.

5:41

What Is a Temple?

Леви 1:1–4

Би Есүс Христийн Цагаатгалын ачаар өршөөгдөх боломжтой.

  • Хуучин Гэрээний үед дүрслэгдэж байсан амьтны тахилууд нь Есүс Христээр дамжуулан өршөөгдөх тухай израилын хүүхдүүдэд заах зорилготой байв. Эдгээр тахилын тухай унших нь хүүхдүүдэд тань ямар ач тустайг бодож үзээрэй. Та Леви 1:1–4-ийг хүүхдүүдтэй хамт уншихдаа Гетсемани дахь болон загалмай дээрх Есүс Христийн зургуудыг үзүүлж болно (Сайн мэдээний зургийн цуглуулга, 56, 57-г үзнэ үү). Тэдэнд Есүс Христийн золиослолыг сануулах үг, хэллэгүүдийг олоход тусал.

  • Та бас амьтдын оронд юуг өргөл болгохыг бидэнд зарлиг болгодгийг мэдэхийн тулд 3 Нифай 9:19–20-ийг хамтдаа уншиж болно. Их Эзэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ асуултад хариулахад туслахын тулд Судруудын удирдамж дээрх “Харууссан зүрх” (Gospel Library) хэсгийг үзнэ үү.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Эртний асар

Эртний асар, Брадлий Кларк

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би ариун газруудад Бурханы оршихуйг мэдэрч чадна