Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг: Исаиа 1–2; 6; 9; 11–12; 29; 49; 53; 58; 61; Дуулал 23–24; Даниел 1–3; 6; Малахи 3


“Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг: Исаиа 1–2; 6; 9; 11–12; 29; 49; 53; 58; 61; Дуулал 23–24; Даниел 1–3; 6; Малахи 3,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг: Исаиа 1–2; 6; 9; 11–12; 29; 49; 53; 58; 61; Дуулал 23–24; Даниел 1–3; 6; Малахи 3,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Хавсралт

Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг

Исаиа 1–2; 6; 9; 11–12; 29; 49; 53; 58; 61; Дуулал 23–24; Даниел 1–3; 6; Малахи 3

Сайжирч, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих нь бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа бэхжүүлж, гэрээний зам дээрээ үлдэхийг урамшуулдгийг олж харахад туслах цаг юм. Энэ хичээл нь Исаиа 1–2; 6; 9; 11–12; 29; 49; 53; 58; 61; Дуулал 23–24; Даниел 1–3; 6; Малахи 3-ыг судалснаар сүнслэг байдлын хувьд хэрхэн өсөж хөгжсөнөө үнэлж дүгнэхэд тань тусална. Зарим хариултаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах боломжийг эрэлхийл.

Жич: Энэхүү үнэлгээг хийхийн өмнө уншиж дуусаагүй бол шаардлагатай судруудаа уншсан байхад анхаар: Исаиа 1–2; 6; 9; 11–12; 29; 49; 53; 58; 61; Дуулал 23–24; Даниел 1–3; 6; Малахи 3.

Ганц хувь сайжруулах

Bike Race in Albany, GA

Зуу гаруй жилийн турш Их Британийн үндэсний дугуйн шигшээ баг олигтой амжилт гаргаагүй бөгөөд олимпын тэмцээнүүдээс хэдхэн медаль авчээ. Гэвч 2003 онд багийн дасгалжуулагч багаа сайжруулахын тулд анзааралгүй орхисон, санаанд оромгүй талууд дээрээ ажиллаж 1 хувь сайжруулж болохыг олж мэдсэн байна. Үүний үр дүнд 2003 оноос хойш Британийн дугуйчид Тур дэ Францад зургаан удаа түрүүлжээ. Тэд мөн 2020 оны зуны олимпоос дугуйн төрөлд хамгийн олон алтан медаль хүртсэн (Майкл О.Данн, “Ганц хувь сайжруулах,” Лиахона, 2021 оны 11-р сарыг үзнэ үү).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Их Эзэний биднээс хийгээсэй хэмээн хүсдэг алхмууд бол сүнслэг байдлын жижиг, тогтвортой, өсөн нэмэгдэх байдлаар сайжруулах арга зам юм. (“Clean Hands and a Pure Heart,” Liahona, Nov. 2007, 82)

Та дараах асуултуудын хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж эсвэл найзтайгаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцаж болно.

  • Та Ариун Сүнснээс сүүлд ямар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ? Та түүний дагуу хэрхэн үйлдсэн бэ?

  • Та Есүс Христийн шавийн хувьд сүнслэг байдлаа сайжруулах ямар ямар жижиг алхмыг хийсэн бэ?

  • Сүнслэг байдлын хувьд та аль тал дээрээ бага багаар ажиллан сайжруулах хэрэгтэй байж болох вэ?

Есүс Христийн алдар цол, үүргийг тайлбарлах

Бид Хуучин Гэрээн дэх Их Эзэний үгийг судлах явцдаа Түүний алдар цол, үүргүүдийн талаар ихийг сурч мэддэг. Энэ бүдүүвч зургийг ашиглан дараах зүйлсийг хий.

2026 Old Testament Seminary Teacher Materials
  1. Тойргийн дунд “Есүс Христ” гэж бичээрэй.

  2. Бусад тойрогт Хуучин Гэрээнээс судалсан Есүс Христийн зарим цол ба үүргийг мөн тэдгээрийг олж болох судрын эшлэлийг бич. Олсон цол бүрдээ нэмж тойрог зурж болно. Исаиа 9:6–7; 53:3–5-ыг унших нь тустай байж болно. (Та бусад цол болон үүргийг Исаиа 7:14; 33:22; 40:28; 43:3; 48:17; Иеремиа 17:13; Езекиел 34:11–13-аас олж болох юм. Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс Христийн нэрс гэж бичиж хайж болно.)

Есүс Христийн цол ба үүрэг Түүний тухай бидэнд юу заадгийг эргэцүүлэн бодохдоо онцгой санагдсан нэг цол эсвэл үүргийг сонго. Дараах асуултуудын аль нэгэнд нь хариулахдаа тухайн цол эсвэл үүрэг дээр анхаарлаа төвлөрүүл.

  • Энэ нэр цол ба үүрэг Есүс Христийн тухай танд юу зааж байна вэ?

  • Есүс Христийн энэхүү алдар цол эсвэл үүргийг санаж явах нь таны амьдралд ямар нөхцөл байдалд ашиг тустай байж болох вэ?

  • Аврагч энэ цол ба үүргээ та нарын мөн бусдын амьдралд өнөөдөр хэрхэн биелүүлж байгааг та харж байна вэ?

Хожмын өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний Сэргээлттэй холбоотой Хуучин Гэрээний бошиглолуудыг тайлбарлах

Танд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн найз байна гэж төсөөл. Та найздаа Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар Библи дээр заадаг гэдгийг үзүүлэхийг хүсэж байна. Та найзтайгаа юу хуваалцаж болох талаар бод. Дараа нь дараах төгс эзэмших сургаалын хэсгүүдийг үз. Хуучин Гэрээн дэх Сэргээлтийн талаарх бошиглолын талаар найзтайгаа хуваалцаж болох нэг ойлголтыг тодорхойл.

Исаиа 29:13–14

Езекиел 37:15–17

Даниел 2:44–45

  • Та найздаа Хуучин Гэрээний энэ бошиглолыг хэрхэн тайлбарлах вэ?

  • Энэ бошиглол Аврагчийн тухай болон Түүний Сүмийн талаар танд юу зааж байна вэ?

Хариултуудаа судлах тэмдэглэлдээ бич эсвэл найз, гэр бүлийн гишүүн, багшдаа уг бошиглолыг тайлбарлах дадлага хий.

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийг даван туулах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх

Бид Цагаатгалаар нь дамжуулан нүглийг даван гарах үед Аврагч бидний амьдралд юу хийж чадахыг бидэнд ойлгуулахын тулд Их Эзэн Исаиа 1:18-д дүрслэлийг ашигласан. Танаас Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийг даван туулах тухай 3–5 минутын үг хэлэхийг хүссэн гэж төсөөл. Дараах гурван агуулгыг багтаан хэлэх үгээ тоймлон бич. Үүнд:

  1. Хуучин Гэрээнээс сурч мэдсэн зүйл. Жишээлбэл: Исаиа 1:18, Исаиа 53:3–5 гэх зэрэг байж болно.

  2. Сүнс танд Аврагчийн тухай мөн наманчлалын талаар юу зааж байсан бэ?

  3. Нүглээс цэвэрших боломжийг олгодог Есүс Христ ба Түүний золиослолын талаарх таны мэдрэмж.