Семинар
Нөхөх ажилд зориулсан суралцахуйгаа үнэлэх хичээл


“Нөхөх ажилд зориулсан суралцахуйгаа үнэлэх хичээл,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Нөхөх ажилд зориулсан суралцахуйгаа үнэлэх хичээл,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Нөхөх ажилд зориулсан суралцахуйгаа үнэлэх хичээл

Сургалтын кредит авахын тулд суралцагчид хичээлийн жилийн хагас жил бүр доод тал нь нэг удаа Суралцахуйгаа үнэлэх хичээлд оролцох ёстой. Хэрэв суралцагчид хичээлийн хагас жилийн дотор Суралцахуйгаа үнэлэх бүх хичээлийг тасалсан бол дараах Суралцахуйгаа үнэлэх нь тараах материалын аль нэгийг хийж гүйцэтгэн сургалтын кредитээ нөхөн авч болно. (Шаардлагатай бол хоёулыг нь гүйцэтгэж болно.) Эсвэл та тэднийг Gospel Library аппликэйшн дээрх ижил эх сурвалжууд руу чиглүүлж болно. Хичээлийн хагас жил бүр дор хаяж Суралцахуйгаа үнэлэх нэг хичээлд оролцсон суралцагч хичээл нөхөж авах шаардлагагүй.

Хэрэв суралцагч хичээлийн жилийн эхний хагасыг үнэлж дуусгах хэрэгтэй бол түүнд “Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг” гарчигтай тараах материалыг өг. Хэрэв суралцагч хичээлийн жилийн хоёр дахь хагасыг үнэлж дуусгах хэрэгтэй бол түүнд “Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг” гарчигтай тараах материалыг өг. Үнэлгээгээ дуусгахын өмнө уншсан байвал зохих материалуудаа уншиж дуусгасан байхад суралцагчдыг урамшуул. Тэд үнэлгээгээ дуусгаад танд мэдэгдэх ёстой. Тэднийг мэдэгдсэний дараа уг туршлагаас сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.