“Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг: Мосе 1–5; Абрахам 1–3; Эхлэл 37; 39; 41,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг: Мосе 1–5; Абрахам 1–3; Эхлэл 37; 39; 41,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хавсралт
Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг
Мосе 1–5; Абрахам 1–3; Эхлэл 37; 39; 41
Сүнслэг суралцахуйгаа эргэн харж үнэлэх нь бидэнд Аврагчид ойртоход тусална. Энэ үнэлгээ нь Мосе 1–5; Абрахам 1–3; мөн Эхлэл 37; 39; 41-ийг судалсан туршлага тань сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалсан талаар эргэн санаж, үнэлж дүгнэхэд тань тусална. Зарим хариултаа найзууд эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах боломжийг эрэлхийл.
Жич: Энэ даалгаврыг гүйцэтгэхийн өмнө та уншвал зохих Мосе 1–5; Абрахам 1–3; Эхлэл 37; 39; 41-ийг уншиж дуусгаагүй бол уншиж дууссан байхад анхаар.
Та юу сурч байгаа вэ? Та хэрхэн өсөж хөгжиж байна вэ?
Үр ургаж цэцэг болох үйл явцын талаар бод.
-
Үр бүрэн гүйцэж ургамал болохын тулд юу юу шаардлагатай вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох үйл явц нь үр цэцэг болох үйл явцтай юугаараа төстэй вэ?
Хуучин Гэрээг судалснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болж өсөхөд ямар ахиц гаргаж байгаагаа судлах тэмдэглэлдээ бич. Үүнийг бичиж байх үед Ариун Сүнс танд мэдэж авсан үнэнүүдээ санахад тусална. Түүнчлэн сүнслэг байдлаар хэрхэн өсөж хөгжиж байгаагаа таньж мэдэхэд тань Сүнс тусалж чадна.
Уналтын үр нөлөөг болон бидний Гэтэлгэгчийн хувьд гүйцэтгэдэг Есүс Христийн үүргийг тайлбарлах
Уналтыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг, мөн Уналтын үр дагавруудаас бидний Гэтэлгэгчийн хувьд гүйцэтгэдэг Есүс Христийн үүргийг ойлгох нь чухал юм. Доорх сэдвүүдийн аль нэгийг сонгоно уу. Мосе 4:6–13; 22–25; 5:5–12-ыг давтаад, сонгосон сэдвээ хэрхэн тайлбарлахаа бод.
-
Уналтад хүргэсэн Адам, Ева хоёрын сонголт
-
Адам, Ева хоёрт болон Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Уналтаас ирсэн үр дагаврууд
-
Аврагч биднийг Уналтын үр дагавруудаас хэрхэн гэтэлгэдэг тухай
Та сонгосон сэдвээ хэрхэн тайлбарлахаа судлах тэмдэглэлдээ бичиж, эдгээр сэдвийг гэр бүлийнхээ гишүүн, найз, семинарын багшдаа тайлбарлах дадлага хий.
Тэнгэрлэг мөн чанар, зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх
Та өөрийгөө төлөөлүүлэн хүний дүрс зур. Хуучин Гэрээнээс олж мэдсэн өөрийн тэнгэрлэг мөн чанарын тухай үнэнийг энэхүү дүрс дотроо эсвэл түүний ойролцоо бич. Хэрэв боломжтой бол “намайг” эсвэл “би” гэх үгнүүдийг ашиглан эдгээр өгүүлбэрийг өөрийн болго. Ингэхдээ саяхан судалсан дараах судруудаас заримыг эсвэл бүгдийг нь ашиглах талаар бодож үз:
Эхлэл 1:26–27
Дараа нь доорх үйл ажиллагаануудаас нэгийг сонгож гүйцэтгэ.
А сонголт: Эдгээр үнэнийг мэдсэнээр хэн нэгэнд хэрэг болж болох цөөн хэдэн нөхцөл байдлыг дүрсэл. Эдгээр үнэн нь нөхцөл байдал тус бүрд хэрхэн тус болж болохыг тайлбарла.
Б сонголт: Дараах хэллэгүүдийг гүйцээ. Үүнд:
Эдгээр үнэнийг мэдэх нь надад дараах тохиолдлуудад тус болно.
-
… учраас би өөрийнхөө тухай боддог.
-
… учраас би уруу таталттай тулгардаг.
-
… учраас би бусадтай харилцдаг.
-
… учраас би шийдвэр гаргадаг.
Израилыг цуглуулах ажилд гар бие оролцох
Бид Хуучин Гэрээнээс Абрахамын Гэрээ гэгдэх Израилын угсаанд өгсөн Их Эзэний амлалтын талаар суралцдаг. Уг гэрээ нь юу болохыг эргэн харахын тулд Абрахам 2:8–11-ийг унш. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн өсвөр үеийнхнийг Их Эзэнтэй энэхүү гэрээнд ороход бусдад туслахыг уриалсан. Үүнийг Израилын цугларалт гэдэг. Бид энэ ажилд хэрхэн оролцож болох тухай ерөнхийлөгч Нэлсон ийн хуваалцсан юм.
Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102).
Та судлах тэмдэглэлдээ дараахтай адил бүдүүвч зураг зурж, Израилын цугларалтад хэрхэн идэвхтэй оролцож болох тухай бодоорой. Тойрог бүрд санал бодлоо бич.
Израилын цугларалтад оролцох арга замуудыг мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг үргэлжлүүлэн эрэлхийл. Та Израилыг цуглуулахад тийм ч их зүйл хийгээгүй байж болох ч одооноос эхэлж болно. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үед Их Эзэн таныг болон бусдыг адислах болно.