Семинар
Төгс эзэмших сургаалын дадлага 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын дадлага 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын дадлага 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иошуа 1–8; 23–24: 64-р хичээл

Төгс эзэмших сургаалын дадлага 4

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

Woman at a crossroads

Төгс эзэмших сургаал нь Есүс Христ дээр, мөн Түүний сайн мэдээн дээр амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын хэсгүүд дэх үнэнийг хэрэгжүүлэх, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг суралцах, мөн хэрэгжүүлэх зэрэгт нь суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Энэ жил судалсан төгс эзэмших сургаалын хэсгүүдээс нэгийг сонгоход суралцагчдыг урь. Тухайн хэсэгт дурдсан сургаалуудыг хэрэгжүүлэх нь өсвөр насны хүүхдэд ямар ач тустайг эргэцүүлэн бодоход тэднийг урамшуулан дэмж. Энэ хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрээс олж үзэх боломжтой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Хэрэгжүүлэх

Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцаж эхлэхдээ өсвөр насны олон хүүхдийн харж байсан боловч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа эд зүйлсийг авчрах эсвэл зургийг нь үзүүлэх талаар бодож үз. Боломжтой жишээнүүдийг доор харуулав. Эдгээр эд зүйлийн нэг бүрийг юу гэдгийг мөн хэрхэн ашигладгийг мэддэг эсэхийг суралцагчдаас асуу.

Woman sewing on sewing machine
A woman holding a camera
Close up of hand on manual gear shift knob
Male hand turning retro radio button. Listen to music or news with old classic radio receiver. Vintage lifestyle
  • Ямар нэг зүйлийг яаж хэрэглэхийг мэдэж байх нь яагаад чухал вэ?

  • Энэ зарчмыг төгс эзэмших сургаалын хэсгүүдийг судлахад хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Өнөөдөр та нар төгс эзэмших сургаалын хэсгүүдийг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан бодит амьдрал дээр дадлага хийх болно. Эдгээр сургаалын хэсэг, мөн зарчмыг сурч, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд Ариун Сүнснээс сүнслэг удирдамж эрэлхийл.

Энэ жил судалсан төгс эзэмших сургаалын хэсгүүд мөн судрын гол үг хэллэгүүдийг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ыг үзнэ үү.

Суралцагчдыг жижиг бүлгүүд болгон хуваарилаад, бүлэг бүрд нэг хуудас цаас тарааж өг. Бүлгүүдэд төгс эзэмших сургаалын нэг хэсгийг оноож өг эсвэл сонгоход урь. Сонгосон хэсэг дэх сургаалыг хэрэгжүүлснээр ашиг тус хүртэх жишээ хувилбар (нөхцөл байдал)-ыг зохион бичихийг тэднээс хүс. Жишээлбэл: Иошуа 24:15-ыг сонгосон суралцагчид “Үдэшлэг дээр нэгэн охин бусдын хийж байгаа зүйлд уруу татагдсан ч Их Эзэн зөвшөөрөхгүй гэдгийг тэр мэдэж байгаа” гэх зэргээр бичиж болно. Тухайн судрын эшлэлийг цаасан дээр бичихгүй, харин уг эшлэлийг дараа нь хуваалцахад бэлэн байхад суралцагчдыг урамшуулан дэмж.

Цааснуудыг хурааж ав. Та тэдгээр жишээг ангийнханд уншиж эсвэл өөр бүлгүүдэд тарааж өгч болно.

Тухайн жишээн дээр дурдагдсан хүнд тус болох төгс эзэмших сургаалын хэсгийг хуваалцахад суралцагчдыг урь. Жишээ тус бүрд нэгээс олон хэсэг хамаарч болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Суралцагчид тухайн хэсэгт заасан сургаалыг хэрэгжүүлэх нь уг хүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа лавшруулахад хэр тустай талаар ярилцаж болно. Шаардлагатай гэж үзвэл тухайн жишээг бичсэн бүлэг сонгон авсан судрын эшлэлээ хуваалцаад, энэ эшлэл тэдний сонгосон нөхцөл байдалд хэр тустай гэдгийг тайлбарлаж өгч болно.

Доорх “Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх” үйл ажиллагаанд зориулж 20–30 минут үлдээ.

Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан нэмэлт санаанууд бий.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэг холбогдох хувилбар дээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслахад чиглэнэ. Та эхлээд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг лавлан харж болно. Санал болгосон давтах үйл ажиллагаанууд “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад бий. Зарчмуудын тайлбарыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөрөөс олж харж болно.

Суралцагчдынхаа хэрэгцээг тунгаан бодоод, дараах хувилбараас аль нэгийг нь сонгох юм уу тохируулах эсвэл өөрийн хувилбарыг зохиоход Их Эзэний тусламжийг эрэлхийл.

Хоёр жишээ хувилбар хоёулаа гүйцэд биш байна. Сонгон авсан жишээний хоосон зайг тохиромжтой бөгөөд утга учиртай бөглөхөд суралцагчдад тусал.

  • [Өсвөр насны хүүхдийн нэр] гэдэг залуу эрэгтэй Их Эзэний [өсвөр насны хүүхэд бодитойгоор уруу татагдаж зөрчих магадлалтай зарлиг] зарлигийг зөрчих дарамт шахалтыг [хүн эсвэл бүлэг]-ээс мэдэрч байна. Энэ зарлигийг зөрчих нь тийм ч ноцтой зүйл биш гэж түүнд олонтоо хэлдэг. Учир нь [хэн нэгний энэ зарлигийг зөрчих нь хэвийн зүйл гэж бодож болох шалтгаан]. [Өсвөр насны хүүхдийн нэр] эргэлзэн тээнэгэлзэж, яах ёстой учраа мэдэхгүй байна.

  • [Өсвөр насны хүүхдийн нэр] гэдэг залуу эмэгтэй эцэг эхийнхээ гэрээс тусдаа гарч, бие даан амьдрах насанд хүрсэндээ сэтгэл нь ихэд догдолж байна. Тэрээр эцэг эхийнхээ гэрт [өсвөр насны хүүхэд бодит байдал дээрээ дагахыг хүсэхгүй байж болох зарлиг] дагах ёстой. Тэр сайн хүн болохыг хүсдэг ч гэрээ орхин явсныхаа дараа энэ зарлигийг үргэлжлүүлэн сахих эсэхээ мэдэхгүй байна. Яагаад гэвэл [хэн нэгний энэ зарлигийг дагахыг хүсэхгүй байж болох шалтгаан].

    Суралцагчид сонгож авсан хувилбарт дурдагдсан хүнд туслах үүднээс одоо сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлнэ. Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан ажиллаж болно.

    Сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмыг дэлгэцэд үзүүл:

    • Итгэлээр үйлд.

    • Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

    • Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

    Дараах асуултуудыг авч хэлэлцэхэд суралцагчдыг урь.

  • Та нарын бодлоор сүнслэг мэдлэг олж авах аль зарчим нь уг жишээнд дурдагдсан хүнд хамгийн ихээр тустай вэ? Яагаад?

  • Та нарын бодлоор энэ хүнд төгс эзэмших сургаалын аль хэсэг эсвэл судрын бусад хэсэг тус болох вэ? Яагаад?

Хангалттай хугацаа өгсний дараа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Хичээлийн эхэнд харуулсан зургийг дэлгэцэн үзүүл. Дараах үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил.

Жишээнд дурдагдсан хүн Аврагчийн сургаалыг үл тоомсорлож байна гэж төсөөл. Тэдэнд юу тохиолдож болохыг тодорхойл. Дараа нь тэд энэхүү сургаал болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаар үйлдэхийг сонговол юу тохиолдохыг тодорхойл.

Ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа санал бодлоо бусадтайгаа хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдыг хуваалцаж байх үед хичээлийн ач холбогдолтой ярилцлагыг удирдан чиглүүлэх зорилгоор дараахтай адил төстэй нэмэлт асуултуудыг тавих талаар бодож үз. Үүнд:

  • Та нар ангийнхаа суралцагчийн хуваалцсан зүйл дээр өөр юу нэмж хэлэх вэ?

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь энэ жишээнд дурдагдсан хүнд Есүс Христийг дагах сонголт хийхэд нь өөр байдлаар хэрхэн тусалж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийн талаар энэ хүний хувьд санаж явууштай юуг та нар мэдэх вэ?

Төгс эзэмших сургаалын хэсгүүд эсвэл сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь хувь хүний шийдвэрт хэрхэн тусалсан талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Та бодол санаагаа бичих эсвэл хуваалцахад суралцагчдыг урьж болно.