“Иошуа 1–8; 23–24: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иошуа 1–8; 23–24: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иошуа 1–8; 23–24
Иошуа 1–8; 23–24
Тойм
Мосегийн дараа Иошуа Израилын дараагийн бошиглогч, мөн удирдагч болсон юм. Их Эзэн Иошуад Израилын хүүхдүүдийг амлагдсан нутаг тийш удирдахыг зарлиглажээ. Израилчууд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн тул Тэр тэднийг ер бусын байдлаар адисалсан юм. Их Эзэн израилчуудыг хуурай газраар гатлуулахын тулд Иордан голын урсгалыг зогсоожээ. Израилын цэргүүд Их Эзэнд дуулгавартай байсны төлөө Тэрээр тэднийг тулаанд ялахаар адисалсан юм. Иошуа Израилын овог нэг бүрд газар хуваарилан өвлүүлэн өгчээ. Нас барахынхаа өмнө Иошуа израилчуудад өөрсдийнх нь төлөө Их Эзэний хийсэн бүгдийг сануулав. Тэрээр хүмүүсийг Их Эзэнд үйлчлэхээр сонгохыг шавдуулсан юм.
Аврагчийг таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр суралцахад суралцагчдаа урамшуул. Судраас судлах нь бидэнд Аврагчийн дуу хоолойг сонсох боломжийг олгоно. Судруудыг уншихыг урих нь Есүс Христийг таньж мэдэхийг урьж буй явдал юм. Та судраас судлах талаар суралцагчдадаа заахдаа Аврагчийн тухай судруудад юу гэж заадгийг олж мэдэхээс гадна Түүнийг олохыг урамшуулан дэмж. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Аврагч Өөрийнх нь үгийг судлах замаар Өөрийг нь таньж мэдэхэд хүмүүсийг урамшуулсан” хэсгийг үз (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 25). Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 61-р хичээл: “Иошуа 1”-ээс олж үзэх боломжтой.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Иошуа 1
Хичээлийн зорилго: Суралцагчдын сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ зоригтой байхад Их Эзэн тусалж чадна гэсэн итгэлийг лавшруулах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхэнд тулгардаг зоригтой байхыг шаарддаг нөхцөл байдлуудын талаар бодоход суралцагчдыг урь. Суралцагчид гэр бүлийн хэн нэгнээсээ эсвэл найз нөхрөөсөө зориг шаардсан үйл явдлын талаар асууж болно.
-
Зураг: Мосе Иошуаг томилж байгаа нь
Иошуа 2–4
Хичээлийн зорилго: Хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд итгэх итгэлтэй байх гэдэг нь ямар утга санаа илэрхийлдгийг ойлгоход туслах нэг судрыг хайж олоход суралцагчдыг урь. Олж мэдсэн зүйлээ ангидаа хуваалцахад бэлдэж ирэхэд тэднийг урь. Шаардлагатай бол суралцагчид Судруудын удирдамж хэсгээс “Итгэл” гэснийг харж болно.
-
Видео: “Итгэлээр суралцахыг эрэлхийлэх нь” (33:35) цагийн код 3:15-аас 4:33 хүртэл; “Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь” (1:43)
-
Зураг: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь
-
Тараах материал: “Иошуа 2–4 дэх Есүс Христэд итгэх итгэлийн жишээнүүд”
-
Материал: Улаан утас, хос гутал, чулуу
Иошуа 23–24
Хичээлийн зорилго: Аливаа бусад нөлөөлөлд авталгүйгээр Их Эзэнд үйлчлэхийг сонгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас ангидаа жижиг чулуу авчрахыг хүс. Уг чулууг хичээлийн явцад гаргах төлөвлөгөөг тэдэнд эргэн сануулахад ашиглана.
-
Материал: Суралцагч нэг бүрд өгөх жижиг чулуу (зарим суралцагч авч ирээгүй байж болох тул); чулуун дээр бичихэд арилдаггүй маркер зэрэг бусад материал
Төгс эзэмших сургаалын дадлага 4
Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын хэсгүүдэд өгүүлсэн үнэнүүдийг болон сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг судалж хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ жил судалсан төгс эзэмших сургаалын хэсгүүдээс нэгийг сонгоход суралцагчдыг урь. Тухайн хэсэгт дурдсан сургаалуудыг хэрэгжүүлэх нь өсвөр насны хүүхдэд ямар ач тустайг эргэцүүлэн бодоход тэднийг урамшуулан дэмж. Энэ хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрээс олж үзэх боломжтой.
-
Зураг: Өсвөр насны олон хүүхэд таньж мэдэж болох боловч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа зүйлс; салаа замын уулзвар дээр зогсож буй нэгэн
-
Материал: Бүлэг нэг бүрд тарааж өгөх цаас
-
Харуулах контент: Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд