Семинар
Дэд хууль 15: “Түүнд гараа сунга”


“Дэд хууль 15: ‘Түүнд гараа сунга,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дэд хууль 15: ‘Түүнд гараа сунга,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34: 60-р хичээл

Дэд хууль 15

“Түүнд гараа сунга”

Есүс мутраа дэлгэн байгаа нь

Дэд хууль дахь Аврагчийн израилчуудад өгсөн тушаалуудад өр авлагыг цуцлах, хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх, ядуу зүдүү хүмүүсийн ачаа дарамтыг хөнгөлөх зэрэг нь багтдаг. Түүний хүмүүсийн хувьд бид ч мөн ядуу зүдүү хүмүүсийн ачааг хөнгөлөхийн тулд Аврагчийн бидэнд өгсөн зүйлийг харамгүй хуваалцах гэрээт үүрэгтэй. Энэ хичээл нь Аврагчийн тэдэнд өгсөн зүйлийг хуваалцах зарлигийг дагах илүү их хүслийг мэдрэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Because I Have Been Given Much” (Hymns, no. 219) дууллыг залбирч байгаад дуулах эсвэл Maтай 25:31–40-ийг судлахад урь. Суралцагчид Тэнгэрлэг Эцэгээс өөрсдөд нь өгсөн зүйлийг бусадтай хуваалцах арга замыг олж харахад туслахыг хүсэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн жинхэнэ дагалдагчид

Хичээлээ эхлүүлэхдээ Есүс Христийн дуртай зургийг үзүүлэх талаар бодож үз. Та ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах дутуу мэдэгдлийг самбарт бичиж болно. Мэдэгдлийг олон зөв санаагаар гүйцээн бичиж болно гэдгийг та онцлохыг хүсэж болох юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Нэлсоны хөрөг

Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол явдал юм. (“Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98)

  • Бид ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг хэрхэн гүйцээж болох вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, тэдний өгсөн хариулт яагаад мэдэгдлийг гүйцээж байна гэж мэдэрч байгаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Та суралцагчдын хуваалцаж буй зүйлийг сайшаан магтаж, бататгаж болно. Дараа нь ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг бүрэн эхээр нь үзүүл.

Ерөнхийлөгч Нэлсоны хөрөг

Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм. (“Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98)

  • Яагаад энэ нь Есүс Христийн жинхэнэ дагалдагчдыг ялган таних сайн арга вэ?

  • Есүс Христийн шавь нар ямар ямар арга замаар хүмүүст энэрэнгүй хандаж болох вэ?

    Бусдад хэр сайн хандаж байгаагаа дүгнэхэд суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлүүдийн заримыг эсвэл бүгдийг хуваалцаад, мэдэгдэл бүр тэдэнд ямар хамаатайг тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Бусдад гаргаж буй хандлага маань Есүс Христийн дагалдагч гэдгийг минь харуулдаг.

  • Би бусдыг өрөвдөн хайрлаж, тэдэнд чадлынхаа хэрээр туслахыг хүсдэг.

  • Их Эзэний надад өгсөн зүйлсийг бусадтай хуваалцахад би бэлэн.

Өнөөдөр судалж байхдаа та бусдад хандаж буй хандлагаараа Аврагчийн зарлигийг дагаж мөрдөхийн ач холбогдлыг мэдрэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Суралцагчдыг дараах судрын хэсгийг уншихын өмнө, Дэд хуульд өгсөн заавруудын хүрээнд долоон жилд нэг удаа бүх өр авлагыг цуцал хэмээн Их Эзэний зарлигласныг тайлбарлаж болно.

Дэд хууль 15:7–11-ийг уншаад, Их Эзэн биднээс эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн хандаасай гэж хүсдэгийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

    Суралцагчдыг хуваалцах үед, Их Эзэн Өөрийн өгсөн адислалуудыг хуваалцахыг бидэнд зарлигласан зэрэг үнэнийг олж мэдэхэд тэдэнд тусал.

    “Гараа сунга” гэдэг нь ямар утгатайг ойлгоход суралцагчдад туслахын тулд энгийн үзүүлэнт хичээлийг ашиглах нь тустай байж болно (8 болон 11-р шүлэг). Үүний тулд та самбарын өмнө нэг аяга үр тариа, вандуй эсвэл жижиг чихэртэй аяга тавьж болно. Энэ үг хэллэгийг үйлдлээр харуулахад хоёр суралцагчийг урь. Нэг суралцагч нь тухайн зүйлээс атгаж аваад, атгаастай чигээр нөгөө суралцагчийнхаа гарны дээр гараа байрлуулж болно. Эхний суралцагчаас гараа “бага” “багаар” суллан нөгөө суралцагчийнхаа алган дээр асгах боломж олго. Эцэст нь суралцагчдыг 8-р шүлгийг дахин уншихад уриад, “гараа сунга” гэдэг нь юу болохыг үзүүлэхийг нэг суралцагчаас хүс.

  • Бид гараа сунган ядуу зүдүү хүмүүсийг халамжлах ёстой гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Бид Аврагчийн зарлигаас Түүний талаар юу мэдэж авч болох вэ? Тэр хэрхэн бидэнд мутраа сунгадаг вэ?

  • Ямар нөхцөлд бид ядуу зүдүү хүмүүст гар сунгахаас татгалзахад уруу татагдаж болох вэ?

Суралцагчдыг дараах судрын хэсгийг уншихаас өмнө, Их Эзэн долоон жилд нэг удаа, эрх чөлөөтэй болохыг хүссэн боолыг чөлөөлж явуулж байхыг зарлигласан гэдгийг тайлбарлаж болох юм.

Дэд хууль 15:12–15-ыг уншаад, Их Эзэн израилчуудад хэрхэн хандах ёстой талаар чөлөөлөгдөхийг хүссэн боолд юу гэж зарлигласныг олж мэд.

  • Израилчуудын талаар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэхэд, тэд бие махбод, сүнслэг байдлын хувьд хэрхэн боолчлогдсон байсан бэ? Өнөө үед хэн нэгэн хэрхэн сүнслэг байдлаар боолчлогдож болох вэ?

  • Аврагч биднийг сүнслэг байдлын болон бие махбодын боолчлолоос чөлөөлснийг санах нь хэрхэн бусадтай хандах хандлагад маань нөлөөлөх вэ?

“Бид бүгд гуйлгачид бус уу?”

Өсвөр үеийнхэнд мөнгө санхүү, сүнслэг байдал, бие махбод, сэтгэл санаа, нийгмийн хувьд “ядуу” байх гэдэг нь юу байж болохыг бодож үзэхэд суралцагчдыг урь.

  • Энэ тал дээр тусламж хэрэгтэй хүнд бид хэрхэн гараа сунгаж болох вэ?

Хэн нэгэнд ядуу зүдүү хүмүүсийг халамжлах Аврагчийн зарлигийг даган мөрдөхөд туслах судрын хэсэг эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн мэдэгдлийг судар судлах хэрэгслүүдийг ашиглан хайж ол.

Хэрэв нэмэлт тусламж хэрэгтэй бол Лук 6:30–38; Мозая 4:16–27; Сургаал ба Гэрээнүүд 104:15–18; Мосе 7:18 зэрэг судрын хэсгүүдийг суралцагчдад санал болгож болно. Суралцагчид мөн Gospel Library дээрээс “ядуу” гэх мэт үгсийг хайж болно.

Судар, мэдэгдлийг хайж олох цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа, олж мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалцахад тэднийг урь. Суралцагчид мөн дараах асуултын дагуу ярилцаж болно.

  • Санхүү, сүнслэг байдал, бие махбод, сэтгэл санаа, нийгмийн хүрээнд “ядуу зүдүү” нэгнийг халамжлахтай энэхүү судар, мэдэгдэл хэрхэн хамаатай вэ?

  • Та нар хэзээ бусдын өгөөмөр сэтгэлийн ачаар адислагдаж байсан бэ?

Бусдад өгөөмрөөр өгөх хүслээ нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор та Gospel Library дээрх “The Coat” (2:07) видеог суралцагчдад үзүүлж болно. Энэ түүхэд ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын хүүхэд насанд тохиолдсон үйл явдлыг дүрслэн харуулсан гэдгийг тайлбарлаж болно. Залуу Хибэр хүрэмгүй бяцхан хүүг анх олж харсан хэсэг гармагц видеог түр зогсоо. Дэд хууль 15:7–8-ыг дахин уншаад, хэрэв Хибэр “гараа сунгавал” хийж болох зүйлсийн талаар мөн өгөөмөр байсных нь төлөө Их Эзэн түүнийг хэрхэн адисалж болох талаар хуваалцахад суралцагчдыг урь. Дараа нь видеоны үлдсэн хэсгийг үзүүл.

2:8

Бусадтай хуваалцах хүслээ нэмэгдүүлэх

Maтай 25:31–40-ийг уншаад, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахын тулд бидний гаргаж буй хичээл зүтгэлийн талаар Аврагч ямар бодолтой байдгийг олж мэд.

Суралцагчдыг “Because I Have Been Given Much” дууллын угийг уншихад эсвэл дуулахад урих талаар бодож үз (Hymns, no. 219). Бусадтай өгөөмрөөр хуваалцах Аврагчийн зарлигийн ач холбогдлыг мэдрэхэд туслах үг, хэллэгүүдийг дууллын үгээс олж мэдэхэд тэднийг урь.

семинарын дүрс зураг Дараах асуултуудыг хуваалцахын өмнө та хичээлийн эхэнд хуваалцсан ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг суралцагчдад сануул. Суралцагчдад энэ мэдэгдлийг сануулах нь өнөөдөр сурч, мэдэрсэн үнэнээ бошиглогчдын үгстэй холбоход тэдэнд тусална. (Суралцагчдыг бошиглогчдын үгстэй холбоход туслах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа” хэсгээс үзнэ үү).

Суралцагчид дараах асуултуудын хариултыг судлах тэмдэглэлдээ бичиж болно.

  • Та өнөөдөр бусдад өгөөмрөөр өгөх замаар Есүс Христийн жинхэнэ дагалдагч болох хүслийг тань гүнзгийрүүлэхэд тусалсан юуг сурч, мэдэрсэн бэ?

  • Танд юу хий гэсэн мэдрэмж төрсөн бэ?

Есүс Христийн жинхэнэ дагалдагч болохыг эрэлхийлсэн хүмүүсийн өгөөмөр зангаар амьдрал тань адислагдаж байсан үеийн талаар хуваалцахыг бод. Та хэн нэгэнд үйлчлэх мөн хэрхэн үйлчлэхээ мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урьж болно.