Семинар
Дэд хууль 6:6–25; 7:1–26; 8:1–20: “Чи Бурхан Эзэнээ санагтун”


“Дэд хууль 6:6–25; 7:1–26; 8:1–20: ‘Чи Бурхан Эзэнээ санагтун,’”Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Дэд хууль 6:6–25; 7:1–26; 8:1–20: ‘Чи Бурхан Эзэнээ санагтун,’”Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Дэд хууль 6:6–25; 7:1–26; 8:1–20: 59-р хичээл

Дэд хууль 6:6–25; 7:1–26; 8:1–20

“Чи Бурхан Эзэнээ санагтун”

A young man folds his arms and prays in his home in Brazil.

Израилчууд олон жилийн турш цөлөөр хэрэн хэсүүчлэхдээ Бурханаар удирдуулж, хамгаалуулж байсныхаа эцэст амлагдсан нутагтаа суурьших гэж байлаа. Шинэ газар нутагтаа ирэх нь хүсэн хүлээж байсан өөрчлөлт, тав тухыг өгөх байсан ч энэ нь мөн тэднийг Бурханыг умартахад хүргэж ч болох байлаа. Их Эзэн Мосегоор дамжуулан израилчуудын төлөө юу хийснийг санах нь тэдний хувьд хэчнээн чухлыг заасан. Энэ хичээл нь өөрсдийнх нь төлөө Бурхан юу хийснийг санах хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Өнгөрсөн долоо хоногт Их Эзэний тэдний төлөө хийсэн гэж бодож байгаа таван зүйлээ бодоход суралцагчдыг урь. Өөрсдийнх нь төлөө Их Эзэн юу хийж байгааг олж харах нь амьдралыг нь хэрхэн адисалдаг талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Их Эзэнийг умартах” амархан байж болно

Амьдралд бүх зүйл сайхан байхад Бурханыг умартах уруу таталтад ордог талаар ярилцаж хичээлийг эхлүүлэх талаар бодож үз. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол дараах зургуудыг үзүүлээд, доорх асуултуудыг асуух юм.

Friends at a beach socializing.  They are singing, talking, walking on the beach and just having fun together.
A missionary is lying on a hospital bed. He is sleeping.
House
House with roof damage, tree branches, and debris as result from tornado on Jan 22, 2017 in Albany, Georgia. (horiz)
  • Эдгээр нөхцөл байдлын алинд нь хүмүүс Бурханыг илүү санаж, найдах магадлалтай вэ? Яагаад?

  • Яагаад амьдрал сайхан байгаа үед Бурханыг санаж, Түүнд найдах нь илүү хэцүү байдаг вэ?

  • Ямар ч үед Бурханыг санах нь яагаад чухал вэ?

Судлах тэмдэглэлдээ дараах өгүүлбэрүүдийг гүйцээж бичихэд суралцагчдыг урь.

Нэн ялангуяа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа холбооныхоо талаар бодож үзээд дараах мэдэгдлийг гүйцээн бич.

Амьдралд минь бүх зүйл сайхан байхад би

Амьдралд минь бүх зүйл муу байхад би

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг санахын ач холбогдол, өөрсдийнх нь төлөө юу хийснийг илүү сайн ойлгоход туслах Сүнсийг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Их Эзэнийг санах

Дэд хууль номд израилчуудын амьдралд юу тохиолдож байсныг суралцагчдад ойлгуулахын тулд дараах догол мөрийг уншуулах эсвэл нэгтгэн дүгнүүлэх талаар бодож үз.

Их Эзэн Израилын хүүхдүүдийг 40 жилийн турш цөлд удирдсаныхаа дараа тэднийг Иордан голыг гатлуулан амлагдсан нутагт авчрахад бэлэн болов. Израилчууд Египетийг орхин гарснаасаа хойш идэх хоол, уух ус, хамгаалалтыг Их Эзэнээс авч байжээ. Израилчууд одоо хүчирхэг армитай болсон бөгөөд амлагдсан нутагт тэдний амьдралыг илүү ая тухтай болгох байгалийн баялаг их байв.

Дараах шүлгүүдийг уншаад, доорх асуултыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгүүд болж ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үз.

Дэд хууль 4:7–9; 6:10–13; 8:7–14-ийг уншаад, Мосегийн израилчуудад ахин дахин өгсөн анхааруулгын талаар олж мэд.

  • Мосе яагаад үүнд санаа зовсон гэж та нар бодож байна вэ?

  • Яагаад өнөө цаг үед ч гэсэн Аврагчийн Сүмийн гишүүдэд Мосегийн зөвлөгөө хэрэгтэй хэвээр байгаа гэж та нар бодож байна вэ?

Хэрэв шаардлагатай бол хөгжил цэцэглэлт нь израилчуудын хувьд Бурханыг мартуулах шалтгаан болох вий гэдэгт Мосе санаа зовж байсныг ойлгоход суралцагчдад тусал.

Суралцагчдыг тодоор бичсэн үнэнүүдийг тодорхойлж байх үед тэдэнд дараах мэдэгдлийг үзүүл.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Тэнгэрлэг Эцэг яагаад биднээс Өөрийг нь болон Түүний Хүүг санахыг хүсдэг талаар ийн тайлбарласан.

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Тэнгэрлэг Эцэг маань биднээс Өөрийнх нь болоод Хайрт Хүүгийнх нь сайн сайхныг дурсан санахыг хүсдэг бөгөөд энэ нь Өөрсдийнхөө хүслийг хангахын тулд биш, харин тэрхүү дурсамжийн бидэнд үзүүлдэг нөлөөний улмаас ийн хүсдэг. Тэдний сайхан сэтгэлийг тунгаан бодсоноор бидний алсын хараа, ойлголт өсөн нэмэгддэг. Тэдний нинжин сэтгэлийг эргэцүүлснээр бид илүү даруу төлөв, залбиралтай, тууштай болдог. …

Бид эдгээр бэлгийг ашиглаж, ач тусыг нь хүртэж, бүр бодох санах болгондоо эдгээрийг бэлэглэгчийн золиос, өгөөмөр нинжин сэтгэлийг эргэцүүлдэг байх хэрэгтэй. Тэдгээрийг бэлэглэгчдэд бишрэл хүндэтгэлтэй хандах нь биднийг зөвхөн талархдаг болгоод зогсохгүй, мөн өгсөн бэлгүүдийг эргэцүүлэн бодох нь биднийг өөрчилж чадна, өөрчлөх ч ёстой. (“Бурханы сайн сайхныг мөн агуу ихийг эргэцүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–51)

  • Ахлагч Дэйл Г.Рэнландын мэдэгдлээс юу нь та нарт онцгой санагдсан бэ?

    Юу нь чухал вэ гэдэгт үндэслэн дараах үгийг судлах тэмдэглэлдээ гүйцээн бичихэд суралцагчдыг урь.

    Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын сайн сайхныг санаснаар …

    Суралцагчид хэд хэдэн аргаар энэ мэдэгдлийг гүйцээн бичиж болно. Зарим жишээг оруулав. Үүнд:

    … бидний үзэл бодол, ойлголт өргөжин тэлнэ.

    … бид илүү даруу, залбиралтай, тууштай болдог.

    … бид өөрчлөгдөн хувирна.

    Та суралцагчдын хариултыг самбарт бичиж болно. Суралцагчид эдгээр адислалын утгыг ойлгосон байхад анхаар. Үүний тулд эдгээр адислалыг хүлээн авах нь ямар байхыг асуу. Жишээлбэл: Залбиралтай эсвэл илүү тууштай байх гэж ямар байхыг хэлэх вэ?

  • Их Эзэнийг санах нь яагаад ийм чухал адислалууд руу хөтөлдөг гэж та нар бодож байна вэ?

  • Та нар ахлагч Рэнландын хуваалцсан үнэнүүдийн аль нэгийг өөрсдийн биеэр туулж байсан уу?

Их Эзэнийг санах нь бэрхшээлийг даван туулахад надад тусалдаг

Израилчууд амлагдсан нутагт орохын тулд амаргүй давааг туулжээ. Их Эзэн тэдэнд илүү хүчирхэг үндэстнүүдийг буулгаж авах ёстой хэмээсэн (Дэд хууль 7:1). Үндэстнүүд нь өөрсдөөс нь илүү хүчирхэг гэдгийг мэдсэн израилчуудын олонх нь сандарч байсан биз ээ.

Судруудыг өөрсдийн амьдралтай холбож бодоход нь суралцагчдад туслах үүднээс Их Эзэний тусламж хэрэгтэй болж байсан эсвэл хэрэг болох нөхцөл байдлуудыг самбарт жагсаан бичихийг тэднээс хүсэх талаар бодож үз.

Ирээдүйд учрах сорилтуудыг даван туулахдаа Их Эзэн израилчуудаас юуг санахыг хүссэнийг олж харахын тулд Дэд хууль 7:17–21; 8:2–4, 15-ыг унш.

  • Их Эзэний өмнө нь хийсэн зүйлсийг санах нь ирээдүйд сорилт бэрхшээлтэй тулгарах мөчид тэдэнд хэрхэн туслах вэ?

Та Их Эзэн тэдэнд болон бусдад өмнө нь тусалсан гэдгийг мэдэж байгаа тохиолдлуудаа жагсаан бичихэд суралцагчдыг урьж болно. Хэрэв та суралцагчийг бэлтгэхэд урьсан бол өнгөрсөн долоо хоногт Их Эзэн тэдний төлөө юу хийснийг тэднээс асуухад тохиромжтой байж болох юм.

Их Эзэний өмнө нь хийж байсан зүйлийг санах нь одоо мөн ирээдүйд тулгарах сорилт бэрхшээлийг даван туулахад хэрхэн туслах талаар хуваалцахыг суралцагчдаас хүс.

Бид Их Эзэнийг хэрхэн санах вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг санахын ач холбогдлыг мэдэх, Тэднийг санахад туслах нэг арга замыг олж харахын тулд Gospel Library дээрх “Ай санагтун, санагтун” (1:28) видеог суралцагчдад үзүүлэх талаар бодож үз. Та Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Их Эзэний мутрыг олж харахын тулд юу хийснийг мөн дараах үр дүнг нь олж мэдэхэд суралцагчдыг урьж болно.

1:28
  • Өдөр тутмын амьдралдаа Бурханы мутрыг харах нь танд хэрхэн нөлөөлөх вэ?

Хичээлийн төгсгөлд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн санаж, Тэдний адислалыг амьдралдаа урин авчрах нэгээс хоёр арга замыг бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз.