Семинар
Гэтлэл 24; 32–34: Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан


“Гэтлэл 24; 32–34: Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Гэтлэл 24; 32–34: Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Гэтлэл 19–20; 24; 31–34: 51-р хичээл

Гэтлэл 24; 32–34

Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан

Mural depicting prophets and events from the Old Testament and the Book of Mormon.  This part of the mural depicts Moses holding the stones of the Ten Commandments.  The Israelites can be seen in the background with the golden calf.

Аврагч шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан байдаг нь хэрхэн та нарын амьдралыг адисалсан бэ? Мосе Их Эзэний оршихуйгаас эргэн ирэхдээ, израилчуудыг байгуулсан гэрээнүүдээ зөрчиж алтан тугал бүтээж, шүтэн мөргөж байгааг олж мэджээ. Израилчууд энэ нүглийнхээ үр дагаврыг амссан ч Их Эзэн наманчилж, Түүнд эргэн ирсэн хүмүүст шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгээ харуулдаг. Энэхүү хичээл нь Их Эзэн бол шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн шударга, бусдыг хайрладаг, уурлахдаа удаан гэдгийг (тэвчээртэй) амьдралдаа хэрхэн харснаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Та тэднийг гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа уулзахад мөн Их Эзэний шударга, нигүүлсэнгүй байдал хэрхэн Түүний бүх хүүхдийг адислахад хамтран ажилладаг талаар ярихад урьж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан

Аврагчийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Дараах асуултын дагуу ярилц.

  • Та Аврагчийн зан чанарыг ямар үгээр дүрслэх вэ?

Хариултаа самбарт бичихэд суралцагчдыг урь. Хоёр жишээг сонгоод, үгс бичсэн суралцагчдаас яагаад Аврагчийн тэрхүү зан чанарыг сонгосноо тайлбарлахад тэднийг урих талаар бодож үз.

Их Эзэн Израилын хүүхдүүдэд Өөрийг нь ойлгоход туслахын тулд зан чанарынхаа зарим нэн чухал шинжийг илчилсэн.

Гэтлэл 34:6–7-г уншаад, Аврагчийн зан чанаруудыг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Суралцагчдын тодорхойлж болох зан чанаруудын дотроос Их Эзэн бол шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдэг үнэнийг онцол. “Уурлахдаа удаан” (6-р шүлэг) гэдэг нь Их Эзэний бидэнд тэвчээртэй ханддагийг дүрсэлснийг ойлгоход нь суралцагчдад тусалж болно.

Израилын хүүхдүүд Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийг хэрхэн мэдсэнийг судална гэдгийг суралцагчидтай хуваалцаж болно. Түүнчлэн Их Эзэний талаар эдгээр үнэнийг ойлгох нь бидэнд яагаад чухал байдгийг судална.

Израилчууд бол Их Эзэний гэрээт хүмүүс

Дараах жишээг израилчуудын түүх өнөөгийн өсвөр үеийнхэнд хэрхэн хамаатайг ойлгуулахад суралцагчдад туслахын тулд хичээлийн туршид ашиглана. Энэ жишээнд “Кайли” гэдэг нэр гарах ч та суралцагчдыг нэрээ сонгож, уг түүхийг баяжуулж эсвэл өөрчлөхөд урьж болно.

Танай сургуульд явдаг Кайли гэх охин Аврагчийн сайн мэдээнээс суралцаж байгаа бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэхэд шаардлагатай өөрчлөлтүүдийг гаргахаар шийджээ. Тэрээр Бурхантай Түүний зарлигуудыг сахих гэрээ байгуулахыг хүсэв.

Их Эзэн Израилын хүүхдүүдийг Египетээс чөлөөлсний дараа, гэрээ байгуулахаар тэднийг Синаи ууланд авчирсан гэдгийг эргэн санахад суралцагчдад тусал.

Гэтлэл 24:3–8-ыг уншаад, израилчуудад яагаад Кайлид төрж байсантай адил мэдрэмж төрж байсныг олж мэд.

  • Та нарт юу нь онцгой санагдсан бэ?

Тахилын ширээ болон хүмүүсийн дээгүүр цус сүрчих нь (Гэтлэл 24:6, 8 шүлгийг үзнэ үү) нь израилчууд Их Эзэний гэрээт хүмүүс болоход бэлэн байсныг бодитоор харуулсан бэлгэдэл байсныг тайлбарлах нь суралцагчдад тустай байж болно.

Их Эзэн Израилын хүүхдүүдийг Мелкизедек санваарын ёслолуудаар адислахыг хүссэн (Сургаал ба Гэрээнүүд 84:19–23-ыг үзнэ үү). Мосе Их Эзэний тэдгээр ёслолыг үйлдэх заавар, асрын төлөвлөгөөг хүлээн авахаар Синаи ууланд буцаж очжээ.

Гэрээнүүдээ зөрчих болон үүний үр дагаврууд

Гэтлэл 32:1–8-ыг уншаад, Мосег Бурханаас удирдамж авч, ууланд байх хойгуур израилчууд юу хийснийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Composite of images of Moses, the golden calf and the Israelites in the wilderness.
  • Яагаад алтан тугал барьж, бишрэн шүтэх нь тийм ноцтой нүгэл байсан гэж та нар бодож байна вэ? (Гэтлэл 20:2–7-г үзнэ үү.)

Израилчууд Их Эзэнтэй дөнгөж байгуулсан гэрээгээ зөрчсөн гэдгийг суралцагчид ойлгосон байхад анхаар.

Та нар Израилын хүүхдүүдэд тохиолдсонтой адил төстэй, өсвөр үеийнхэнд илүү хамаатай өөр жишээний хэсгээс хуваалцаж болно. Кайли баптисм хүртэхдээ байгуулсан Бурханы зарлигуудад дуулгавартай байх гэрээгээ зөрчих юу хийсэн байж болох жишээг суралцагчдад өгч болно.

Кайли баптисм хүртсэнийхээ дараа хуучин найзуудтайгаа цагийг өнгөрүүлж эхэлсэн нь түүнийг хуучин муу зуршилдаа эргэн ороход хүргэсэн ажээ. Эхэндээ гаргасан алдаа нь түүнд өчүүхэн зүйл мэт санагддаг байв. Гэвч төд удалгүй сурсан дассан буруу замаараа явах болж. Тэрээр баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ зөрчих болов.

  • Кайлигийн шийдвэрт юу нөлөөлсөн байж болох вэ?

Их Эзэний шударга ёсны хууль

Гэтлэл 32:15–20-ийг уншаад, өөрсдийн нүглийн улмаас Израилын үүрсэн үр дагавруудыг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

    Хэдийгээр бид нүгэл үйлдэхэд сонгох эрхээ ашиглаж болох ч Их Эзэн шударга учир бид нүглийнхээ үр дагавраас зугтаж үл чадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Мосе Мелкизедек санваарын ёслолуудын заавар бүхий хавтангуудаа хагалан буталсан гэдгийг тайлбарлах нь тустай байж болно (Гэтлэл 32:15–19; Иосеф Смитийн Орчуулга, Гэтлэл 34:1–2 [Библийн хавсралт]-ыг үзнэ үү). Шийдвэрийнхээ улмаас Израилын хүүхдүүд эдгээр адислалыг Их Эзэнээс хүлээн авах нь зохисгүй байсан. Мосе Их Эзэний оршихуйд буцаж ирэв. Их Эзэн Мосед Аароны санваарын ёслолуудыг өгөхийг зарлиглажээ (Сургаал ба Гэрээнүүд 84:24–26-г үзнэ үү). Та мөн Мосе асрыг хуарангийн гадна байрлуулсан нь (Гэтлэл 33:7-г үзнэ үү) израилчууд Их Эзэний оршихуйг алдсаныг бэлгэдсэн гэдгийг дурдаж болно.

  • Кайли баптисмын гэрээгээ зөрчсөнөөр ямар сүнслэг болон материаллаг үр дагавартай тулгарч болох вэ?

  • Үр дагавар нь Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийг хэрхэн харуулж байна вэ?

Кайли израилчуудын нэгэн адил санваарын ёслолуудаас ирдэг адислалуудыг хүртэхгүй байж эрсдэлд орж болох юм гэдгийг онцолж болно. Тэр мөн Их Эзэний Сүнстэй байнга нөхөрлөх боломжоо алдаж болох юм.

Их Эзэний шударга ёсны хууль

Их Эзэн израилчуудад Өөрийнх нь хүмүүс хэвээр байгааг батлан хэлсэн гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (Гэтлэл 33:12–19-ийг үзнэ үү).

Гэтлэл 34:6–7-г дахин уншаад, Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгээ Израилын хүүхдүүдэд сануулах нь яагаад Түүнд чухал байсан талаар бод.

  • Их Эзэн Израилын хүүхдүүдэд нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгээ хэрхэн харуулсан бэ?

  • Кайли амьдралдаа хэрхэн Их Эзэн нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийг олж харж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк Аврагчийн нигүүлсэл хэрхэн шударга ёсны хуулийг хангадгийг ийн тайлбарласан.

13:53
Official portrait of Elder Quentin L. Cook.  Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Аврагч Цагаатгал үйлдээгүй байсан бол шударга ёсны мөнхийн зарчим нь шийтгэлийг шаардах байсан. Аврагчийн Цагаатгалын ачаар, наманчилсан хүмүүст нигүүлсэл хүртээмжтэй болж, Бурханы оршихуйд эргэн ирэх боломжийг олгодог. Энэхүү гайхамшигт сургаалыг тунгаан бодох нь бидэнд тустай байх болно.

Хэн ч гагцхүү өөрийн сайн үйлсээр Бурханд буцан очиж чадахгүй ба бид бүгдэд Аврагчийн золиослолын ач тус шаардлагатай. Бүгд нүгэл үйлддэг ба зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар л нигүүлслийг хүртэж, Бурхантай хамт амьдарч чадна. (“Бурханд болон Түүний ажилд үнэнч бай,Лиахона, 2022 оны 11-р сар, 119)

  • Энэ мэдэгдлийн аль хэсгийг та Кайлитай хуваалцаж болох вэ?

    семинарын дүрс зурагИх Эзэн хайр, хүч, нигүүлслээ тэдний амьдралд хэрхэн харуулдгийг ойлгоход нь туслах асуултуудыг суралцагчдад тавих нь Түүнтэй харилцах харилцаа холбоог нь сайжруулж болох юм. Суралцагчдыг дараах асуултад хариулахад урих нь ийн үйлдэх нэг арга зам юм.

    Нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар товхимлын “Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал” хэсгээс үзнэ үү.

  • Та нар Аврагч шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийн баталгааг өөрсдийн эсвэл таньдаг хүнийхээ амьдралаас харж байсан уу?

Ойлголтоо харуул

Энэ үйл ажиллагаа нь өнөөдөр сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд суралцагчдад тусална. Та тэднийг Кайлигийн түүхийг гүйцээж бичихэд урьж болно. Гүйцээж бичих дараах хэсгүүдийг суралцагчдад үзүүлэх талаар бодож үз.

  • Өөртөө тохиолдсон үйл явдлын улмаас Кайли Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр … гэдгийг мэдсэн байж болох юм.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн зүйлийнхээ ачаар Кайли … шийдсэн.

Хүсвэл Кайлигийн түүхийг хэрхэн гүйцээн бичихээ ангийнхантайгаа хуваалцахад хэдэн суралцагчийг урих талаар бодож үз. Суралцагчдад хариултаа хуваалцах боломж олгосны дараа та Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийг амьдралдаа хэрхэн олж харсан түүхээ хуваалцаж болно.