“Гэтлэл 20:1–11: Арван зарлиг: Бурханыг хайрлаж, түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавих,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 20:1–11: Арван зарлиг: Бурханыг хайрлаж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавих,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 19–20; 24; 31–34: 49-р хичээл
Гэтлэл 20:1–11
Арван зарлиг: Бурханыг хайрлаж, түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавих
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг бөгөөд амьдралдаа Өөрсдийг нь эн тэргүүнд сонгоосой гэж хүсдэг. Их Эзэн израилчуудыг Египетээс чөлөөлсний дараа тэдэнтэй гэрээ байгуулахаар Синаи уул руу авчирчээ. Тэнд Тэрээр Өөрийг нь бүхнээс илүү хайрлахад тэдэнд туслах Арван зарлигийг илчилсэн. Энэ хичээл нь Бурханыг бүхнээс илүү хайрлаж, хүндлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Бурханы зарим зарлигийг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Жагсаан бичсэн зарлигууд нь Бурханд хайраа харуулж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавихад хэрхэн тусалж болох талаар гэр бүлийнхээ гишүүн эсвэл найзтайгаа ярилцахад тэднийг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хамгийн агуу зарлиг
Жич: Энэ хичээл эхний дөрвөн зарлиг дээр төвлөрнө. 50-р хичээл: “Гэтлэл 20:12–17” нь сүүлийн зургаа дээр төвлөрнө.
Та Бурханы бүх зарлигаас аль зарлигийг хамгийн чухал гэж бодож байгаагаа бодож үзэхийг суралцагчдаас хүсэн хичээлээ эхлүүлж болно. Дараа нь дараах хураангуйг хуваалц.
Мөнх бус амьдралынхаа тохинууллын үеэр Аврагчаас аль зарлиг нь хамгийн агуу эсвэл хамгийн чухал болохыг асуужээ (Maтай 22:36-г үзнэ үү).
Maтай 22:37–39-ийг уншаад, (мөн Леви 19:18-ыг үзнэ үү; Дэд хууль 6:5) Аврагчийн хариултыг хайж ол.
-
Эдгээрийг яагаад агуу хоёр зарлиг хэмээдэг гэж та бодож байна вэ?
Та энэ болон бусад хичээлээр Арван зарлигийг судлахдаа, эдгээр зарлиг яагаад бидэнд Бурханыг болон хөршөө хайрлахад тусалдгийг олж мэд. Энэ хичээлээр та Бурханыг хайрлаж, хүндлэхэд бидэнд тусалдаг Арван зарлигийн заримыг судална.
Гэтлэл 20:1–11-ийг уншаад, Их Эзэний израилчуудад өгсөн эхний дөрвөн зарлигийг хайж ол.
Гэтлэл 20:3–17 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.
-
Та нар эдгээр зарлиг болон Матай 22:37–38 дээрх агуу тушаалуудын хооронд ямар ижил төстэй зүйл байгааг харж байна вэ?
Суралцагчдын хуваалцаж буй үнэнүүдийг самбарт нэгтгэн дүгнэж болно. Энэ нь Бурхан Өөрийг нь хайрлаж, амьдралдаа нэгдүгээрт тавихыг бидэнд зарлигладаг гэсэн үнэн байж болно.
Та Гэтлэл 20:3–17-г Матай 22:36–39-тэй холбогдох эшлэл болгоход эсвэл холбоход суралцагчдыг урьж болно.
-
Таны хувьд Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавина гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энэ үнэнийг яг одоо хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж байгаагаа бодоход суралцагчдад тусал. Та тэднийг дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг хийж гүйцэтгэхэд урьж болно.
Дараах асуултуудад өгсөн хариултаа тунгаан бод. Өөрт төрсөн зарим бодол санааг судлах тэмдэглэлдээ бичиж болох юм.
-
Бурханыг хайрлах хайр маань миний амьдралд хамгийн ихээр нөлөөлдөг үү?
-
Бурханыг хайрлаж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавихад юу надад саад болж болох вэ?
Бурханыг хайрлаж, Түүнийг нэгдүгээрт тавихад бидэнд тусалдаг зарлигууд
Дагалдах тараах материал нь Гэтлэл 20:3–11 дээрх зарлигууд хэрхэн бидэнд Бурханыг хайрлаж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавихад тусалж болохыг ойлгоход бидэнд тусална. Та тараах материалыг олон янзаар ашиглаж болно.
Хуваалцах нь сурч байгаа зүйлээ илүү сайн ухааран ойлгоход суралцагчдад тусална. Тараах материалаас олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Суралцагчид жижиг бүлгүүдээр эсвэл ангиараа хуваалцаж болно.
Боломжтой бол хариулах хүсэлтэй суралцагчдыг хариулсны дараа дараах асуултад өөрийн туршлагад суурилан хариулахыг бод.
-
Бурханыг нэгдүгээрт тавьснаар та эсвэл таны таньдаг хүн ямар адислал хүртсэн бэ?
Бурханыг нэгдүгээрт тавих
Дараах үйл ажиллагаа нь Бурханыг хайрлах, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавих төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусална. 1 гэдэг тоо нь Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавихыг хэлж байгаа гэдгийг суралцагчдад сануул.
Судлах тэмдэглэлдээ эсвэл өөр цаасан дээр 1 гэсэн тоог томоор бич. Дотор нь бичих хангалттай зайтай байхаар том бич эсвэл хажууд нь бичих зай үлдээ.
Амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавихын тулд юу хийхээ шийдэхдээ Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийл. 1 гэсэн тооны дотор эсвэл хажууд юу хийхээ бич. Доор нь дараах асуултуудад хариулж бич.
-
Энэ нь танд Бурханыг хайрлаж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавихад хэрхэн тусалж болох вэ?
-
Нэгдүгээрт тавьсны тань төлөө Их Эзэн таныг хэрхэн адисалж болох вэ?
-
Нэгдүгээрт тавьснаар танд ямар сорилт бэрхшээл тулгарч болох вэ? Та эдгээр сорилт бэрхшээлийг даван туулахын тулд юу хийж болох вэ?
Өөрт төрсөн сүнслэг удирдамжийн дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. 67-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 4” гэсэн хичээл дээр ахиц дэвшил хэр байгаагаа эргэж харах боломжийг суралцагчдад олгоно.
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Гэтлэл 20:3–17-ийн судрын түлхүүр үг хэллэг бол “Арван зарлиг” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.