“Гэтлэл 20:12–17: Арван зарлиг Бурханыг болон хөршөө хайрлахад бидэнд тусалдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 20:12–17: Арван зарлиг Бурханыг болон хөршөө хайрлахад бидэнд тусалдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 19–20; 24; 31–34; 50-р хичээл
Гэтлэл 20:12–17
Арван зарлиг Бурханыг болон хөршөө хайрлахад бидэнд тусалдаг
Израилын хүүхдүүдийг Синаи ууланд буудаллах үед Их Эзэн Арван зарлигийг тэдэнд илчилсэн. Арван зарлигийг дагаснаар бид Бурханд болон хөршдөө хайраа харуулдаг. Биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн адил бусдыг хайрлахыг хичээхэд Тэднийг гэх бидний хайр ч бас нэмэгддэг. Энэхүү хичээл нь Бурханыг болон хөршөө хайрлахад туслах зарлигуудыг дагах арга замыг ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Арван зарлигийн тухай мэдлэгээ шалгахад суралцагчдыг урь. Тэд тэдгээрийг дэс дараатай жагсаан бичиж эсвэл цээжээр хэлж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Зарлигуудын талаарх судалгаа
Гэтлэл 20:3–17 эсвэл 2022 оны Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын 39-р хуудас дээрээс Арван зарлигийн талаар олж уншихад суралцагчдыг урь. Суралцагчид дараах асуултуудад хариулж эсвэл энэхүү судалгаан дээрээ үндэслэн Арван зарлигийг 1 (хамгийн сайн сахидаг)-ээс 10 (хамгийн их зөрчдөг) хүртэл эрэмбэлж болно.
-
Арван зарлигийн алиныг нь хүмүүс хамгийн сайн сахидаг гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Арван зарлигийн алиныг нь хүмүүс хамгийн их зөрчдөг гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Бурханд хандах бидний хандлага Түүний зарлигуудыг дагах бидний хандлагаар хэрхэн илэрдэг гэж та боддог вэ?
Арван зарлиг Бурханыг болон хөршөө хайрлахад бидэнд тусалдаг
Суралцагчид 49-р хичээл: “Гэтлэл 20:1–11” дээр Арван зарлигийг судалсан байх. Матай 22:36–40-ийг унших юм уу эргэн хараад, Есүсийн заасан хоёр агуу зарлигийг олж мэдэхийг суралцагчдаас хүсэж болно. Суралцагчид Гэтлэл 20:3–17 дахь Арван зарлиг нь хэрхэн энэ хоёр агуу зарлигтай хамаатай болохыг авч үзэж болно. Сүүлийн зургаан тушаал хөршөө хайрлахад хэрхэн төвлөрдгийг олж харахад нь суралцагчдад тусал.
Гэтлэл 20:12–17 дахь Арван зарлигийн сүүлийн зургааг унш. Бид амьдралдаа Арван зарлигийг сахиснаар Бурханд болон хөршдөө хайраа харуулдаг гэдгийг эдгээр шүлэг хэрхэн зааж байгааг олж мэд.
Судлах үедээ Ариун Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авахад бэлэн бай. Арван зарлигийг сахих замаар Бурханыг болон хөршөө хайрлахын тулд юу хийж чадахаа тунгаан бод.
Хөршөө хайрлах зарлигууд
Суралцагчдад суралцах үйл явцдаа хариуцлагатай хандахад нь туслах үүднээс “Хөршөө хайрлахад бидэнд тусалдаг зарлигууд” тараах материалыг ашиглах талаар бодож үз. Аль нэгэн зарлигийг судлаад, энэ талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлтгэхэд тэднийг урь. Суралцагчид аль зарлигийг судлахаа сонгож болно эсвэл та суралцагч нэг бүрд нэг зарлигийг оноож болно. Тэд ганцаараа, хосоороо эсвэл жижиг бүлгээр ажиллаж болох юм. Судалж байгаа зарлигт нь тохирсон тараах материалыг суралцагчдын дунд тарааж өг. Судлах тодорхой хугацааг суралцагчдад гаргаж өг. Хичээлийн төгсгөлд үйл ажиллагааг хуваалцах хангалттай хугацаа үлдээ.
Суралцагч хуваалцах
Суралцагчдад шаргуу ажилласанд нь талархаад, гаргасан хичээл зүтгэлийг нь сайшаа. Сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болох арга замыг бодож үз. Жишээлбэл: Та суралцагчдыг хоёр эгнээ болгон өөд өөдөөс нь харуулан суулгаж болно. Тэдэнд өөдөөс нь харж суугаа суралцагчдаа судалсан зүйлээ хуваалцах тодорхой цаг гаргаж өг. Хоёр суралцагчийг хуваалцаж дуусмагц нэг эгнээний суралцагчдыг нэг суудал ахиулан суухад урь. Одоо суралцагчид өөр хамтрагчтай болсон байна. Хүссэнээрээ хэдэн ч удаа давтаж болно.
Дараа нь суралцагчид ангиараа эсвэл өөдөөс нь харан суугаа хамтрагчтайгаа дараах асуултыг ярилцаж болно.
Судалсан тодорхой зарлигаа сонгоод, дараах асуултуудад хариул.
-
Бурханыг болон хөршөө хайрлах та нарын хайр хэрхэн энэ зарлигийг сахихад тусалдаг вэ?
-
Та нар энэ зарлигийг дагаснаар ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх нь Бурханыг болон бусдыг илүү ихээр хайрлахад хэрхэн бидэнд тусалдаг талаар хуваалцахыг бод. Та Арван зарлигийг сахихыг үргэлжлүүлэн хичээхэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.