“Гэтлэл 19–20; 24; 31–34: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 19–20; 24; 31–34: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 19–20; 24; 31–34
Гэтлэл 19–20; 24; 31–34
Тойм
Ехова израилчуудыг Египетээс чөлөөлснийхөө дараа Синаи ууланд авчирсан. Тэнд Тэрээр “ариун үндэстэн” (Гэтлэл 19:6) болохын тулд Өөртэй нь гэрээ байгуулахад тэднийг урив. Мосе хүмүүсийн өмнөөс Их Эзэний үгийг хүлээн авахаар уул өөд явжээ. Их Эзэн тэнд Арван зарлигийг илчилсэн бөгөөд хүмүүс тэдгээрийг дагахаа амлав. Мосе дахиад заавар авахаар уул руу буцаж очив. Түүнийг уулан дээр байхад израилчуудын зарим нь алтан тугал хийж, түүнд мөргөснөөр Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөрчжээ. Мосе эргэж ирээд, ёс бус байдал гаргасных нь төлөө хүмүүсийг зэмлэв. Гэрээгээ зөрчсөний үр дагаврыг амссаных нь дараа Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгээ израилчуудад сануулсан.
Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал. Бид Аврагчийн хайр, хүч, нигүүлслийн талаар мэдэхээс гадна үүнийг бас мэдрэх ёстой. Зааж байхдаа Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг олж харахад нь суралцагчдад туслах боломжуудыг эрж ол. Судрууд дахь жишээнүүд болон өөрсдийн амьдрал дахь туршлагуудыг олж харахад нь тэдэнд тусал. Их Эзэний хайр, хүч, нигүүлсэлд суралцагчдын анхаарлыг хандуулах нь Их Эзэн хэрхэн тэднийг адисалж, тусалж чадахыг ойлгож, мэдрэхэд тэдэнд тусална. Үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг 51-р хичээл: “Египетээс гарсан нь 24; 31–34”-өөс олж болно. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа олж харахад нь тусал”-ыг үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 8).
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг танд өгнө.
Гэтлэл 19
Хичээлийн зорилго: Өөрсөдтэй нь гэрээний харилцаанд орох Бурханы хүслийг мэдрэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Харилцааг юу утга учиртай эсвэл чухал болгодог талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэд ойр дотно харилцаатай нэг хүнийхээ талаар бодож, уг хүнийхээ зургийг хичээлийн эхэнд үзүүлэхээр авчирч болно.
-
Үзүүлэх зүйлс: Гэр бүлийн гишүүн эсвэл багш зэрэг тантай ойр дотно харилцаатай хүний зураг
Гэтлэл 20:1–11
Хичээлийн зорилго: Бурханыг бүхнээс илүү хайрлаж, хүндлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурханы зарим зарлигийг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Жагсаан бичсэн зарлигууд нь Бурханд хайраа харуулж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавихад хэрхэн тусалж болох талаар гэр бүлийнхээ гишүүн эсвэл найзтайгаа ярилцахад тэднийг урь.
-
Тараах материал: “Бурханыг хайрлаж, Түүнийг нэгдүгээрт тавихад бидэнд тусалдаг зарлигууд”
Гэтлэл 20:12–17
Хичээлийн зорилго: Бурханыг болон хөршөө хайрлахад туслах зарлигуудыг дагах арга замыг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Арван зарлигийн тухай мэдлэгээ шалгахад суралцагчдыг урь. Тэд тэдгээрийг дэс дараатай жагсаан бичиж эсвэл цээжээр хэлж болно.
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)-ийн хуулбар
-
Тараах материал: “Хөршөө хайрлахад бидэнд тусалдаг зарлигууд”
Гэтлэл 24; 32–34
Хичээлийн зорилго: Их Эзэн шударга, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн шударга, бусдыг хайрладаг, уурлахдаа удаан гэдгийг (тэвчээртэй) амьдралдаа хэрхэн харснаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Та тэднийг гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа уулзахад мөн Их Эзэний шударга, нигүүлсэнгүй байдал хэрхэн Түүний бүх хүүхдийг адислахад хамтран ажилладаг талаар ярихад урьж болно.
-
Зураг: Аврагчийн зураг
-
Видео: “Бурханд болон Түүний ажилд үнэнч байгтун,” (13:53) цагийн код 11:05-аас 11:42 хүртэл