Семинар
Эхлэл 42–50: Тойм


“Эхлэл 42–50: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 42–50: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Эхлэл 42–50

Эхлэл 42–50

Тойм

Египетийн Иосефын бошиглосон өлсгөлөнгийн долоон жилийн хугацаанд түүний ах нар Египетээс хоол хүнс худалдаж авахаар Канаан нутгаас иржээ. Иосефын ах нар түүнийг таниагүй ч тэр ах нарыгаа танив. Иосеф тэднийг тагнуулууд гэж буруутгаад, Симеоныг шоронд хорьж, отгон дүү Бенжаминтайгаа хамт буцаж ир гэж хэлжээ. Иосеф тэдэнд хоол хүнс өгч, тэдний төлсөн мөнгийг хайрцагтай хүнсэнд хийв. Хожим нь тэднийг Бенжаминтай хамт буцаж ирэхэд Иосеф ах нартаа өөрийгөө илчлэн, тэднийг өршөөжээ. Эцэст нь Иосефын эцэг Иаков гэр бүлийнхэнтэйгээ хамт Египетэд амьдрахаар ирсэн юм. Египетийн Иосеф амьдралынхаа төгсгөлд хожмын өдрүүдэд Их Эзэн хүмүүсийг харанхуйгаас гаргах бошиглогчийг томилох болно хэмээн бошиглосон. Энэ бошиглогч бол Иосеф Смит байв.

семинарын дүрсХайраа илэрхийлэх тохиромжтой арга замуудыг олоорой. Таны зааж байгаа хүмүүс хайрыг тань мэдэрснээр, таныг зааж байхад тэд Аврагчийн тэднийг хайрлах хайрыг илүү их мэдрэх боломжтой. Аврагч зааж байсан хүмүүстээ Өөрийнх нь хайрыг мэдрэхэд туслах өвөрмөц, хувь хүнд тохирсон арга замуудыг үргэлж эрэлхийлдэг байсан. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 14–15) дээрх “Аврагч заадаг хүмүүстээ хайраа илэрхийлдэг байсан” хэсгийг үзнэ үү.

Энэ долоо хоногт суралцагчдадаа хайраа зөв зохистой илэрхийлэх боломжийг эрэлхийл. Ийн үйлдэх боломжтой нэг арга зам бол хэдэн суралцагчийн эцэг эхэд хүүхдийнх нь талаар анзаарсан эерэг зүйлсийг бичсэн зурвас илгээх явдал юм. (Нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлэх ур чадвар дахь “Хайраа илэрхийлэх тохиромжтой арга замуудыг ол” хэсгээс үзнэ үү.)

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл танд хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.

Эхлэл 42–45

Хичээлийн зорилго: Аврагчийн үлгэр жишээг дагаж, илүү өршөөнгүй болоход нь суралцагчдад туслах.

Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50

Хичээлийн зорилго: Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэх гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд илүү ойртоход тусалсан бошиглогч Иосеф Смитийн хийсэн зүйлсийг жагсаан бичихийг суралцагчдад санал болго. Тэд гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг хүсэж болно.

  • Үзүүлэх контент: Нэг багана нь “Иосеф Смитийн тухай бошиглол,” нөгөө багана нь “Энэ бошиглолыг биелүүлэх арга зам” гэсэн хоёр баганатай хүснэгт

  • Зураг: Египет дэх Иосеф; Мосе; Иосеф Смит; Есүс Христ

  • Видео:Иосеф Смит” (14:49) цагийн код 11:44-ээс 12:48 хүртэл

Суралцахуйгаа үнэлэх нь 2

Хичээлийн зорилго: Эхлэл 12–50 болон Абрахам 1–2 хүртэлх бүлгүүдийг судалж байхдаа тавьсан зорилго, олж авсан өсөлт хөгжлийнхөө талаар эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээ болон Агуу Үнэт Сувдыг судалснаар сүнслэг байдлаар өсөж хөгжсөн арга замуудаасаа хуваалцах бэлтгэлтэй ирэхийг суралцагчдаас хүс. Та тэдэнд өсөж хөгжин, сурч мэдсэн зүйлээ олж харахад нь туслах үүднээс судлах тэмдэглэлээ эсвэл судар дээр тэмдэглэсэн зүйлээ эргэн харахыг санал болгож болно.

  • Үзүүлэх контент: Залуу болон ургаж гүйцсэн модны зураг; 29-р хичээлд ашигласан ариун сүмийн зураг: “Эхлэл 24”; суралцагчдын Израилыг цуглуулах төлөвлөгөөний тухай зураг

  • Зураг: Иаковын зүүд