Семинар
Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50: “Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно”


“Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50: ‘Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50: ‘Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

36-р хичээл: Эхлэл 42–50

Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50

“Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно”

Joseph of Egypt having a vision of Joseph Smith receiving the gold plates from the Angel Moroni.

Египетийн Иосеф нас барахынхаа өмнөхөн хожмын өдрүүдэд Их Эзэн Өөрийн ажлыг хийлгүүлэхээр Иосеф Смитийг тодруулах болно гэж бошиглосон. Бид Иосеф Смит бол Их Эзэний үйлчлэгч байсан гэдэг өөрсдийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Энэ хичээл нь Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдэг гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд илүү ойртоход тусалсан бошиглогч Иосеф Смитийн хийсэн зүйлсийг жагсаан бичихийг суралцагчдад санал болго. Тэд гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг хүсэж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэний хүмүүсийг чөлөөлсөн нь

Иосеф, Мосе хоёрын Египетэд байгаа зургийг харуул. Их Эзэн энэ хоёр хүнийг хэрхэн чөлөөлөгч (бусдыг авардаг хүн) болгон ашигласныг тодорхойлохыг суралцагчдаас хүс. Дараа нь Иосеф Смитийн зургийг үзүүлээд, Их Эзэн түүнийг хэрхэн чөлөөлөгч болгон ашигласныг суралцагчдаас асуу. Сүүлд нь Чөлөөлөгч Есүс Христийн зургийг үзүүлж, Есүс Христийн биднийг чөлөөлдөг арга замуудыг ярилц.

Illustration depicting Joseph of Egypt making himself known to his brothers.
The Old Testament prophet Moses standing with his arm extended toward the Red Sea. Moses is commanding the Red Sea to part to allow the Israelites to escape the Pharoah of Egypt.
Portrait of Joseph Smith Jr. standing and holding a copy of the Book of Mormon.
A fine art painting of Jesus Christ

Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа зургуудыг болон доорх догол мөрийг ашиглаж Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50 дахь үйл явдал, бошиглолуудыг товч хураангуйл.

Египетийн Иосеф амьдралынхаа төгсгөлд Их Эзэн Өөрийн хүмүүсийг боолчлолоос чөлөөлөхөд туслуулахын тулд Иаковын удмын хоёр бошиглогчийг тодруулах болно гэж бошиглосон. Мосе израилчуудыг Египет дэх бие махбодын боолчлолоос чөлөөлөхөөр ирэх болно (ИСО, Эхлэл 50:24, 29-ийг үзнэ үү). Дараа нь хожмын өдрүүдэд Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн хүмүүсийг сүнслэг байдлын харанхуйгаас чөлөөлөх болно.

Иосеф Смитийн талаар мэддэг, итгэдэг зүйлээ үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичихэд урь.

  • Бошиглогч Иосеф Смитийн талаар бодох үед та нарт ямар бодол эсвэл мэдрэмж төрдөг вэ?

  • Их Эзэн түүнийг бошиглогчоор дуудсан гэдэг гэрчлэл тань одоо ямар түвшинд байгаа гэж та хэлэх вэ?

Та нар өнөөдөр энэ хичээлийг судлах явцдаа Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдгийг батлах Сүнснээс хүлээн авах мэдрэмжээ сонс. Тэнгэрлэг Эцэг та нарын судалж буй зүйл үнэн гэдгийг Ариун Сүнсээр дамжуулан оюун санаанд тань бодол эсвэл сэтгэл зүрхэнд тань мэдрэмж илгээн хэлж болно.

Египетийн Иосеф Иосеф Смитийг бошиглосон нь

Судлах тэмдэглэлдээ доорхтой адил хоосон хүснэгт зурахад суралцагчдыг урь. Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлэг болж хүснэгтийг бөглөж болох юм. Та үүнийг хэрхэн хийхийг харуулахын тулд хүснэгтэд өгсөн мэдээллийг ашиглаж болох ба шаардлагатай бол хариултыг олоход нь суралцагчдад тусал.

Та Иосеф Смитийн Орчуулгын хавсралт-ыг Gospel Library дээрх Судлах тусламж дотроос эсвэл судрууд дээрээсээ олоход нь суралцагчдад тусалж болох юм.

Та мөн үзмэрч гэдэг бол илчлэгч бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг бошиглогч юм гэдгийг (Мозая 8:17-г үзнэ үү), “хэвлийн чинь үрс” (ИСО, Эхлэл 50:27) гэдэг нь Египетийн Иосефын үр удам ба хойч үеийг хэлж байгааг, Иосефын үр удмын бичиглэл гэдэг нь Мормоны Номыг, Иудагийн үр удмын бичиглэл гэдэг нь Библийг (ИСО, Эхлэл 50:31-ийг үзнэ үү) хэлж байгааг суралцагчдад сануулж болно.

Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50:26–33-ыг уншаад, дараах хүснэгтийг бөглө.

Иосеф Смитийн тухай бошиглол (шүлгийг оролцуулаад):

Энэ бошиглол биелсэн боломжит арга замууд:

Иосеф Смитийн тухай бошиглол (шүлгийг оролцуулаад):

“Тэрбээр ихэд хүндлэгдэх болно” (27-р шүлэг)

Энэ бошиглол биелсэн боломжит арга замууд:

Олон сая итгэгч Иосеф Смитийг Сэргээлтийн бошиглогч гэж үздэг.

Иосеф Смитийн тухай бошиглол (шүлгийг оролцуулаад):

“Тэрээр чиний эцгүүдтэй миний хийсэн гэрээний тухай мэдлэгүүдэд тэднийг авчрах болно” (28-р шүлэг)

Энэ бошиглол биелсэн боломжит арга замууд:

Сэргээгдсэн санваараар дамжуулан бид баптисмын болон бусад ёслолоор Бурхантай гэрээ байгуулж чадна.

Мормоны Номын нэг зорилго бол Их Эзэний гэрээнүүдийн мэдлэгт Израилын угсааг авчрах явдал юм.

Иосеф Смитийн тухай бошиглол (шүлгийг оролцуулаад):

“Миний үгийг урагш авчрах хүчийг би түүнд өгөх болно” (30-р шүлэг)

Энэ бошиглол биелсэн боломжит арга замууд:

Их Эзэн Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Иосеф Смитийн Орчуулга, бусад бурханлагаар нөлөөлсөн бичиглэлийг Иосеф Смитээр дамжуулан илчилсэн.

Иосеф Смитийн тухай бошиглол (шүлгийг оролцуулаад):

“Тэрээр сул доройгоос хүчирхэг болгогдох болно” (32-р шүлэг)

Энэ бошиглол биелсэн боломжит арга замууд:

Даруухан эхлэл, багахан албан боловсролоос Иосеф Смит аугаа бошиглогч болсон.

Иосеф Смитийн тухай бошиглол (шүлгийг оролцуулаад):

“Түүнийг устгахыг эрэлхийлэх тэд шившиглэгдэх болно” (33-р шүлэг)

Энэ бошиглол биелсэн боломжит арга замууд:

Иосеф Смитийг болон түүний ажлын нэр хүндийг гутаахыг эрэлхийлэх хүмүүс бүтэлгүйтэх болно.

Ярилцлагынхаа нэг хэсэг болгон та эдгээр шүлэгт “өсгөн бойжуулах” гэсэн үг хэллэг долоон удаа гардаг гэдгийг онцолж болно. Энэ үг хэллэгийн зарим боломжит утга нь Их Эзэний хүмүүсийг авралд авчрах ажлыг хийхээр дуудагдсан, сонгогдсон эсвэл бэлтгэгдсэн (33-р шүлэг) зэрэг юм. Та мөн “би өсгөн бойжуулах болно” (27-р шүлэг) эсвэл “би хүчийг өгнө” (30-р шүлэг) гэх мэт Их Эзэний үйлдэл хийж буй үе бүрийг цохон тэмдэглэх замаар өөр хэв маягийг олж тодорхойлоход суралцагчдыг урьж болно.

  • Эдгээр шүлгээс ямар бошиглол нь та нарт онцгой санагдсан бэ? Яагаад?

    Суралцагчдын олж тодорхойлох боломжтой үнэнүүдийн дотроос, Их Эзэн Иосеф Смитийг Мормоны Номыг авчруулахын тулд сонгож, бэлтгэсэн гэснийг онцлон тэмдэглэ. 30–33-р шүлэг-ийн дэргэд энэ үнэнийг бичихэд суралцагчдыг урь.

  • Та нар Иосеф Смитийн талаар судалсан зүйлээсээ Их Эзэний тухай ямар ямар үнэнийг олж тодорхойлж чадах вэ?

  • Та нар Мормоны Ном хэрхэн Их Эзэний хүмүүсийг авралд авчирдаг гэж бодож байна вэ?

  • Мормоны Ном та нарын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Бошиглогч Иосеф Смитийн тухай сүнслэг гэрчлэл олж авах

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Итгэгч бүр бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэрэг, зан чанарын талаарх сүнслэг баталгааг авах ёстой. Энэ нь бүх үеийн, бүх насны хүмүүст хамаатай. (“Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33)

  • Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэргийн тухай Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг баталгааг хүлээн авах нь бидний хүн нэг бүрийн хувьд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Ахлагч Андэрсэны дараах мэдэгдлийг хуваалц эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Joseph Smith” видеог цагийн код 11:44-өөс 12:48 хүртэл үзүүл.

14:49

Ахлагч Андэрсэн бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ олж авах эсвэл хүчирхэгжүүлэх хоёр арга замыг хуваалцжээ.

Former Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.   Replaced September 2019.

Өнөөдөр бидний үгийг сонсож байгаа эсвэл хэдэн өдрийн хойно унших өсвөр үеийнхэндээ хандаж хэлэхэд, би бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болцгоогоорой гэсэн онцгой нэгэн даалгаврыг өгөх гэсэн юм. Бошиглогчийн талаар сайнаар дурсагдах болно гэсэн Моронайн бошиглолын үгс биелэхэд та нарын дуу хоолой туслах болтугай. Би та нарт үүнийг хэрэгжүүлэхэд тань туслах хоёр зүйлийг санал болгоё. Нэгд, та нар гарцаагүй үнэн гэдгийг мэдэрсэн, мэддэг судрынхаа хэсгийг Мормоны Номоос ол. Дараа нь түүнийгээ гэр бүлийн үдэш, семинар, Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн хичээл дээр хуваалцаж, Иосеф нь Бурханы мутар дахь зэмсэг байсан гэдгийг хүлээн зөвшөөр. Хоёрт, Агуу Үнэт Сувд судраас бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг олж унш. … Энэ нь яг ямар үйл явдал болсон талаарх Иосефын өөрийнх нь бичсэн гэрчлэл юм. Үүнийг байнга уншиж байгаарай. (“Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)

Энэ мэдэгдлийг хуваалцсаны дараа Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдэг хувийн гэрчлэлээ хүчирхэгжүүлэх ахлагч Андэрсэны зөвлөмжүүдийн аль нэгийг сонгоход суралцагчдыг урь.

Сонголт 1: Мормоны Номоос өөрт утга учиртай нэг юм уу хэд хэдэн судрыг ол. Өөрийн сонголтыг онцолсон зураг зур эсвэл догол мөр бич. Мормоны Ном, үүний сургаалууд нь Аврагчийн тухай сурч мэдэж, түүнийг хайрлахад хэрхэн тусалдаг тухай бодол, мэдрэмжээ багтаа. Мөн энэ нь Иосеф Бурханы мутарт зэмсэг байсан гэдгийг батлахад хэрхэн тусалдгийг багтаа.

Сонголт 2: Иосеф Смитийн түүх 1:15–20-д болон Сургаал ба Гэрээ 135:3-т цэдэглэсэн Иосеф Смитийн гэрчлэлийг тус тус унш. Аврагч Иосеф Смитийг Сэргээлтийн бошиглогч болгохоор хэрхэн сонгож, бэлтгэсэн талаар юу сурч, мэдэрсэн тухай зураг зур эсвэл догол мөр бич.

Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэл

Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгах үед хийсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь.

Дараа нь та Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан тухай гэрчлэх хүсэлтэй цөөн суралцагчийг урьж болно. Дараах асуултууд тусалж чадна.

  • Иосеф Смитийн тухай гэрчлэлийг чинь хүчирхэгжүүлсэн юуг та нар өнөөдөр сурч мэдсэн бэ?

  • Иосеф Смитийн тухай гэрчлэлтэй байх нь Есүс Христийн талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?

Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан хийсэн ажлын талаарх гэрчлэлээ хуваалцсанаар өндөрлө. Их Эзэн Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдгийг өөрсдөө олж мэдэх Сүнснээс хүлээн авах мэдрэмжээ үргэлжлүүлэн сонсоход суралцагчдыг урь.