Семинар
Эхлэл 18–23: Тойм


“Эхлэл 18–23: Тойм,”Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 18–23: Тойм,”Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Эхлэл 18–23

Эхлэл 18–23

Тойм

Абрахамын ач хүү Лот гэр бүлийнхээ хамт Канаан нутагт суурьшсаныхаа дараа ёс бус хот Содом руу нүүжээ. Их Эзэн Лотын гэр бүлд хотыг сүйрэхээс өмнө зугтахыг анхааруулав. Лотын эхнэр хот руу буцаж очоод, үхэв. Их Эзэн Исаакийг төрөх үед Абрахамд өгсөн үр удмын адислалын амлалтаа биелүүлжээ. Абрахамын итгэлийг сорихын тулд Их Эзэн Абрахамд Исаакийг тахил болгон өргөхийг тушаасан. Абрахамыг итгэлтэй байдлаа нотлон харуулах үед Их Эзэн Исаакийг чөлөөлж, оронд нь өргөх тахилаар хангажээ.

семинарын шигтгээ зураг

Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр. Багш нар хөрвүүлэх зарчмуудыг өөрсдийн үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад тусалснаар судрууд, бошиглогчдын үгсийн талаарх тэдний ойлголтыг гүнзгийрүүлж чадна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх жишээг 25-р хичээл: “Эхлэл 15–18, 21” дээрээс олох боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Аврагч хөрвөгдөж, итгэлтэй болгоход хөтөлдөг үнэнүүдийг заасан” (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 22) хэсгийг үзнэ үү.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Эхлэл 15–18, 21

Хичээлийн зорилго: Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Эхлэл 18:14: “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” гэсэн эхний мөрийг цээжилж, эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Та сударт, өөрсдийн амьдралд эсвэл бусдын амьдралд боломжгүй мэт санагдаж байсан зүйлсийг Их Эзэн гүйцэлдүүлж байсныг харсан үеэ бодоход суралцагчдыг урамшуулж болно.

  • Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд гарсан жишээнүүд ба хичээлийн төгсгөлд гарсан бичих үйл ажиллагааны зааврууд

  • Тараах материал:Абрахам, Сара хоёрт өгсөн Их Эзэний амлалт

Эхлэл 19

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бүрэн дагахын тулд өөрсдийн амьдралд буй муу нөлөөллөөс зайлсхийхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахад саад учруулдаг, амьдралд нь буй нөлөөлөл эсвэл учирч буй уруу таталтын талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Яагаад эдгээр саад бэрхшээлийг амьдралаасаа арилгах ёстой болон хэрхэн ийн үйлдэх талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Үзүүлэх контент: Хичээлийн төгсгөл дэх судлах тэмдэглэлийн заавар

Эхлэл 22

Хичээлийн зорилго: Суралцагчдыг гэх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд нь тэдэнд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг хайрладаг хайрыг ойлгоход тусалсан судрыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Үүнийг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.

  • Видео:Бурханы хайр” (19:43; цагийн код 9:33-аас 10:57 хүртэл үзнэ үү)

  • Зураг: Исаакаар тахил өргөх гэж буй Абрахам

Төгс эзэмших сургаалын дадлага 2

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан үнэнийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг ашиглаж сурахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Илүү сайн ойлгохыг хүсэж буй төгс эзэмших сургаалын хэсгүүдээ сонгоход суралцагчдыг урь. Дараа нь тухайн хэсгийг судалж, утгыг нь тунгаан бодож, заасан сургаал нь яагаад чухал болохыг бодоход суралцагчдыг урь.

  • Үзүүлэх контент: Төгс эзэмших сургаалын эхний зургаан эшлэл, судрын түлхүүр үг хэллэг; төгс эзэмших сургаалын хэсгийг судлах үйл ажиллагааны заавар; Андигийн тухай жишээ; сүнслэг мэдлэг олж авах зарчмууд, холбогдох асуултууд

  • Ашиглах материал: Товхимол, зурагт хуудас бүтээхэд нь зориулж суралцагчдад тараах цаас, зургийн хэрэгслүүд