“Эхлэл 15–18; 21: ‘Эзэн айлдсан ёсоороо … үйлджээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 15–18; 21: ‘Эзэн айлдсан ёсоороо … үйлджээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 18–23: 25-р хичээл
Эхлэл 15–18; 21
“Эзэн айлдсан ёсоороо … үйлджээ”
Их Эзэн итгэлтэй хүмүүст гайхамшигтай амлалтуудыг өгсөн ч зарим үед амьдралын маань нөхцөл байдал эдгээр амлалт хэрхэн биеллээ олох бол гэсэн эргэлзээг бидэнд төрүүлдэг. Хөгширсөн хойно нь Сараг хүүхэдтэй болно гэж Их Эзэн амласан нь Абрахам, Сара хоёрыг ингэж бодоход хүргэсэн байж болох юм. Энэ хичээл Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдэгт илүү их итгэлтэй болоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Эхлэл 18:14: “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” гэсэн эхний мөрийг цээжилж, эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Та сударт, өөрсдийн амьдралд эсвэл бусдын амьдралд боломжгүй мэт санагдаж байсан зүйлсийг Их Эзэн гүйцэлдүүлж байсныг харсан үеэ бодоход суралцагчдыг урамшуулж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэний бидэнд өгсөн амлалтууд
Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдэгт хэн нэгэн хүн яагаад эргэлзэж болохыг дүрслэн харуулахын тулд дараах жишээнүүдийг үзүүл. Та мөн үүнтэй төстэй жишээг зохиоход суралцагчдыг урьж болно.
-
Нэгэн залуу эмэгтэй Их Эзэн өөрийг нь адисална гэдэгт итгэж, хичээлээ хийхдээ шударга байхаар шийдсэн байна. Тэр эмэгтэй хуулдаг бусад оюутнаас дүн нь муу байгааг анзаарчээ.
-
Нэгэн залуу эрэгтэй патриархын адислалаа хүлээн авсан ба адислалд нь түүнийг бүрэн цагийн номлолд үйлчилнэ гэсэн. Эрүүл мэндийн үзлэгийн үеэр эмч нар түүнийг бие махбодын хувьд номлолд үйлчлэх шаардлага хангахгүй өвчтэй гэдгийг олж тогтоожээ.
-
Нэгэн залуу эмэгтэй Мормоны Номыг уншиж, үнэн гэдгийг нь мэдэхээр залбирч, Моронайн өгсөн амлалтуудыг шалгаж үзсэн байна. Түүнд хариултаа олж аваагүй юм шиг санагдсан аж. Энэ залуучуудад Бурхан, Түүний амлалтуудын талаар ямар ямар асуулт байж болох вэ?
-
Энэ залуучуудад Бурхан, Түүний амлалтуудын талаар ямар ямар асуулт байж болох вэ?
-
Өөрсдөө эсвэл өөр нэг таньдаг хүн нь Их Эзэнийг амласан адислалуудаа биелүүлнэ гэж бодоход хэцүү үетэй тулгарч байсан нөхцөл байдлаа эргэн санахад суралцагчдыг урь. Судлах тэмдэглэлдээ эдгээр нөхцөл байдлын талаар бичихэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Тэд мөн өөрсдөдөө байгаа ямар ч асуултыг бичиж болно.
Суралцах үйл явцдаа Ариун Сүнсийг урихаар хичээж чармайхад суралцагчдыг урамшуул. Ингэж чадвал Ариун Сүнс асуултдаа хариулт авахад нь тэдэнд туслах бөгөөд Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдэгт илүү их итгэлтэй болоход нь тусална гэдгийг суралцагчдад гэрчил.
Их Эзэний Абрахам, Сара хоёрт өгсөн амлалт
Суралцагчдыг Абрахам, Сара хоёрын түүхийг судлах явцад холбогдох хам сэдвийн хүрээн дэх судруудыг унших дадлага хийхэд нь та тэдэнд тусалж болно. Дараах догол мөрд уг ур чадварын талаар суралцагчдад танилцуулна.
Судраас судлах үедээ хам сэдвийг (тухайн хэсгийг тойрсон нөхцөл байдал эсвэл түүх) мэдэх нь тустай. Хам сэдэв нь судрууд дээрх түүх эсвэл сургаалыг тодруулж, илүү гүн гүнзгий ойлголт өгдөг. Жишээлбэл: Абрахам, Сара хоёрын түүхийг судлах явцдаа, Абрахам амьдралынхаа ихэнх хугацаанд эцэг болохыг хүсэж байсан (Абрахам 1:2-ыг үзнэ үү) гэдгийг мэдэж байх нь тустай байж болно. Гэвч тэр болон түүний эхнэр Сара үр хүүхэд төрүүлж чадах наснаасаа өнгөрсөн бөгөөд мөнх бус амьдралдаа өөрсдийн гэсэн үр хүүхэдтэй болох амлагдсан адислалыг хүртэж чадахгүй нь харагдаж байсан.
“Их Эзэний Абрахам, Сара хоёрт өгсөн амлалт” гэсэн гарчигтай тараах материал нь судрууд дээрх уншиж буй зүйлээ илүү сайн ойлгохын тулд хам сэдвийг ашиглах дадлага хийхэд суралцагчдад тусална. Та Эхлэл 15:1–6-г ангиараа судалж, үүнийг үлгэрлэн харуулж болно. Дараа нь та бусад шүлгийг судлуулахаар суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж болно.
Суралцагчдыг судалж эхлэхийн өмнө та Абрам, Сараи хоёртой байгуулсан гэрээнийхээ нэг хэсэг болгож Их Эзэн тэдний нэрийг Абрахам болон Сара болгож өөрчилснийг тайлбарлаж болно (Эхлэл 17:5, 15-ыг үзнэ үү). Та мөн инээх гэсэн Эхлэл 17:17; 18:12; 21:6 дээр гардаг үг нь tzachak буюу “хөөрч баясах” (Joseph Smith Translation, Genesis 17:23-ыг үзнэ үү) гэсэн утгатай еврей үгээс гаралтайг тайлбарлаж болно.
Суралцагчдыг бүлгээрээ судалж, ярилцсаны дараа хариултаа сайн дураараа ангийнхандаа хуваалцах цөөн суралцагчийг урих талаар бодож үзээрэй. Та мөн дараах асуултуудыг тавьж болно.
-
Судалсан зүйлээ ойлгоход тань уг хам сэдэв хэр тус болсон гэж та бодож байна вэ?
-
Хэрэв та эдгээр шүлэгт гарч буй Абрахам, Сара хоёртой адил зүйлийг амссан бол танд ямар мэдрэмж төрөх байсан бол?
Их Эзэн амлалтаа биелүүлдэг
Эхлэл 21:1–6-г уншаад, Их Эзэн Абрахам, Сара хоёрт өгсөн амлалтаа хэрхэн биелүүлснийг олж мэд.
-
Та энэ түүхээс Их Эзэний талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?
Суралцагчид хөрвүүлэх зарчмуудыг өөрсдийн үгээр илэрхийлснээр судрууд, бошиглогчдын үгсийн талаарх тэдний ойлголт гүнзгийрэх болно. Зарим үед судрын хэсгээс үнэнийг олж тодорхойлох нь суралцагчдад хэцүү байж магадгүй. Дараахтай төстэй бошиглогчийн мэдэгдлээр хангах нь суралцаж буй зүйлсийг нь тодруулж, үнэнийг амжилттай олж тогтооход тэдэнд тусална. (Хөрвүүлэх зарчмуудыг олж тогтооход нь суралцагчдад туслах талаарх нэмэлт сургалтыг “Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар” дахь “Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр” хэсгээс үзнэ үү.)
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Бурханы амлалтуудын талаар олж авсан сургамжаа хуваалцжээ.
Бурханы амлалтууд үргэлж бидний хүссэн арга замаар ирдэггүй, тэдгээр нь хүссэн шиг маань хурдан ирдэггүй бөгөөд тэдгээр нь Түүний цагт, Түүний арга замаар ирдэг. (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69)
Их Эзэн Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар амлалтуудаа биелүүлдэг гэдэг нь суралцагчдын тодорхойлж болох нэг үнэн юм.
-
Бидний амьдралд Их Эзэний амлалтууд тэр даруй биеллээ олоогүй үеүд бидэнд хэрхэн сайнаар нөлөөлж болох вэ?
-
Их Эзэний амлалтууд биелэгдэхийг хүлээж байхад тань танд тусалж чадах Түүний талаар та юу мэдэх вэ?
Өмнөх асуултад хариулахад нь тэдэнд туслах Их Эзэний тухай судруудыг хайж олох нь суралцагчдад тустай байж болно. Үүнд Иохан 14:18; 1 Нифай 9:6; Мозая 24:14; Сургаал ба Гэрээ 24:8; 68:6 гэсэн судрын хэсгүүд багтаж болно.
Туршлага ба гэрчлэл
Уг мэдэгдэлтэй эсвэл видеотой хамааралтай өөрт тохиолдсон хувийн туршлагаа бодож үзэхэд суралцагчдыг урь.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Их Эзэний амласан адислалуудын талаар дараах ойлголтыг хуваалцжээ.
Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ. (“An High Priest of Good Things to Come,” Ensign, Nov. 1999 , 38)
-
Их Эзэн амлалтуудаа Өөрийн цаг хугацаанд Өөрийн арга замаар биелүүлнэ гэдэгт итгэхэд тусалсан ямар туршлага танд эсвэл бусдад тулгарч байсан бэ?
Олж мэдсэн, мэдэрсэн үнэнүүдээ гэрчлэхэд суралцагчдыг бэлтгэ. Та ингэхдээ дараах зааврыг харуулах байдлаар үүнийг хийж болно.
Судлах тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагаануудын нэгийг сонгож гүйцэтгэ.
-
Хичээлийн эхэнд хуваалцсан жишээнүүдийг эргэцүүлэн бод. Уг хүмүүсийн нэгэнд захиа бичээд, Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдэгт яагаад итгэж буйгаа дурд.
-
Тэмдэглэл дээрээ богино догол мөрүүдийг бич. Өнөөдөр Их Эзэний амлалтууд биелэгдэхийг хүлээж буй үед тань танд туслах олж мэдсэн, мэдэрсэн зүйлсээ багтаа.
Ангийнхандаа сайн дураараа бодол мэдрэмжээ хуваалцах цөөн суралцагчийг хуваалцахад урь. Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэсэн гэрчлэлээ хуваалцсанаар хичээлийг өндөрлөж болно.