Бүлэг 58
Симон ба Санваар
Самарид олон хүн сайн мэдээг сонсоод итгэв. Тэд баптисм хүртсэн боловч тэдэнд Ариун Сүнс байсангүй.
Үйлс 8:5, 12–16
Петр, Иохан хоёр Самари уруу явав. Тэд хүмүүсийн толгой дээр гараа тавьж тэдэнд Ариун Сүнсийг өгчээ.
Үйлс 8:14–17
Симон гэдэг хүн Петр, Иохан хоёрыг хүмүүст Ариун Сүнсний бэлэг өгөхийг харжээ. Хоёр Төлөөлөгч санваартай байсан учраас хүмүүст Ариун Сүнсний бэлэг өгч чадаж байгааг тэр мэдэж байлаа. Тэр ч санваартай болохыг хүсэж байв.
Үйлс 8:9, 18–19
Тэр Петр, Иохан хоёрт мөнгө өгч санваартай болохыг оролдов. Петр Симонд хэн ч санваарыг худалдан авч чадахгүй гэж хэлэв. Зөв шударга хүнд Бурхан үүнийг өгдөг юм. Симон бол зөв шударга хүн биш гэдгийг Петр мэдэж байв. Тэр түүнд наманчлах хэрэгтэй гэв.
Үйлс 8:18–24