Бүлэг 30
Амьдралын талх
Дараагийн өдөр нь олон хүн Есүсийг хайж байв. Тэд Капернаум уруу завиар дагаж явлаа.
Иохан 6:22, 24
Тэд дахин хооллох хүсэлтэй байгааг Есүс мэдэж байлаа.
Иохан 6:26
Есүс тэдэнд талх тэднийг зөвхөн богино хугацаанд л амьд байлгаж чадна гэдгийг заав. Тэдний хайх ёстой өөр нэгэн талхбол Амьдралын Талх гэдгийг хэлэв. Есүс бол Амьдралын Талх юм гэдгээ хэлэв.
Иохан 6:27, 32–35
Есүс тэдний төлөө амьдралаа золиослох болно гэдгээ заав. Хэрэв тэд Түүнийг дагаж, Түүнд итгэх юм бол мөнхөд үргэлжлэх амьдралыг олж авах болно гэж Есүс хэлэв.
Иохан 6:47–51