Судрын түүхүүд
Бүлэг 1: Елизабет ба Захариа


Бүлэг 1

Елизабет ба Захариа

Zacharias and Elisabeth praying for a child - ch.1-1

Захариа болон түүний эхнэр Елизабет Иерусалимын ойролцоо амьдардаг еврей хүмүүс байв. Тэд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг байлаа. Тэд хүүхэдтэй болохын тулд олон жилийн турш залбирдаг байжээ. Тэд үр хүүхэдгүй хэвээр хөгшрөв.

Лук 1:5–7, 13

The angel Gabriel appearing to Zacharias in the temple. ch.1-2

Захариа бол ариун сүмийн прист хүн байлаа. Нэгэн өдөр Габриел гэгч тэнгэр элч түүн дээр ирэв. Бурхан Захариа, Елизабет нарын залбиралд хариулах болно гэж Габриел хэлэв. Тэд хүүхэдтэй болох болно. Тэд хүүхдээ Иохан хэмээн нэрлэх хэрэгтэйг Габриел хэлэв.

Лук 1:5–7, 13

The angel Gabriel talking to Zacharias in the temple. ch.1-3

Иохан бол Бурханы зөв шударга бошиглогч байх болно гэж Габриел хэллээ. Тэр хүмүүст Есүс Христийн талаар заах болно.

Лук 1:15–17

The angel Gabriel is speaking with Zacharias in the temple. ch.1-4

Захариа тэнгэр элчид итгэсэнгүй. Хүүхэдтэй болоход Елизабет хэтэрхий хөгшин байлаа. Бурханы амласан зүйлд итгээгүй учир Иоханыг мэндлэх хүртэл Захариа хэлгүй болох болно хэмээн Габриел хэлэв.

Лук 1:18–20