Бүлэг 2
Мариа ба Тэнгэр элч
Мариа, Иосеф хоёр Назар хотод амьдардаг байлаа. Тэд маш сайн хүмүүс байв. Тэд бие биедээ хайртай бөгөөд удахгүй гэрлэх гэж байжээ.
Лук 1:26–27
Нэгэн өдөр Тэнгэр элч Габриел Мариа дээр иржээ. Бурхан Мариаг адислах тухай тэр хэлэв.
Лук 1:26, 28–30
Мариа бол Бурханы Хүүгийн эх байх болно хэмээн Габриел хэллээ. Түүний нэр нь Есүс бөгөөд Тэрээр бүх зөв шударга хүмүүсийн Хаан байх болно.
Лук 1:31–33
Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагаж Есүсийн эх болно гэдгээ Мариа хэлэв.
Лук 1:34–35, 38; 1 Нифай 11:18–21