Судрын түүхүүд
Бүлэг 42: Баян залуу эр


Бүлэг 42

Баян залуу эр

A rich young man asks Jesus what he needs to do to inherit eternal life - ch.42-1

Нэгэн өдөр баян залуу Есүс дээр иржээ. Тэр Есүсээс тэнгэрт амьдрахын тулд юу хийх хэрэгтэйг асуулаа.

Марк 10:17

The Savior tells the young man to keep the commandments - ch.42-2

Аврагч түүнд “хүн бүү ал, бүү худал хэл, бүү хулгайл, эцэг эхээ хүндлэн хайрла” гэж хэлэв. Баян залуу эр үргэлж Бурханы зарлигуудыг дуулгавартай дагасаар ирсэн гэв.

Марк 10:19–20

Jesus tells the young man that he needs to sell all that he has and give the money to the poor and follow Him - ch.42-3

Залуу эр ахин нэг зүйл хийх хэрэгтэй гэж Есүс хэлэв. Тэр өөрт байгаа бүхий л зүйлсийг зарж ядууст өгөх хэрэгтэй гэв. Тэгээд залуу эр Түүнийг дагах ёстой байв.

Марк 10:21

The rich young man is unhappy about selling all that he has and leaves - ch.42-4

Баян залуу эр өөрт байгаа бүхнийг өгөхийг хүссэнгүй. Тэр өөрийн эд хөрөнгөнд Бурханаас илүү хайртай байлаа. Залуу эр гунигтайгаар явж одов.

Марк 10:22

Jesus tells His disciples that it is hard for those who love riches to go to heaven - ch.42-5

Эд баялагийг хайрлагч хүмүүс тэнгэрт очиход хэцүү гэж Есүс шавь нартаа хэлэв. Шавь нар нь сайн ойлгосонгүй. Тэд хэн Бурхантай амьдарч болох тухай асуув. Бурханд итгэж найддаг, Түүнийг юунаас ч илүү ихээр хайрладаг хүмүүс л Түүнтэй хамт тэнгэрт амьдарч чадна гэж Есүс хэлэв.

Марк 10:23–30