“6. Номлолоо дуусгах,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид (2025)
“Номлолоо дуусгах,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид
6
Номлолоо дуусгах
6.0
Оршил
Та чөлөөлөгдсөнийхөө дараа Есүс Христийн шавь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүний хувиар үргэлжлүүлэн амьдрахад одооноос өөрийгөө бэлтгэ. Хэдийгээр таны номлол дууссан байх хэдий ч та Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих амьдралынхаа зорилгыг биелүүлэх эрэлхийллээ үргэлжлүүлэх болно.
6.1
“Миний төлөвлөгөө”
Номлол тань дуусах цаг ойртох үед үйлчлэлийн номлогчийн зөвлөхүүдийнхээ дэмжлэгтэйгээр Миний төлөвлөгөө-г бөглө. Дуусаад үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ хуваалц. Таны номлолын дараа танд “Миний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд тань тусалж, дэмжлэг үзүүлэх зөвлөгчийг томилж өгөх болно.
6.2
Номлолоо гүйцэтгэж дуусгах
Гадасны ерөнхийлөгч таныг чөлөөлөх хүртэл та номлогч хэвээрээ байх учраас тэр мөчийг хүртэл номлогчийн бүх жишгийг дагаж байх ёстой.
6.3
Номлолынхоо дараа үйлчлэх ба өсөж хөгжих
Номлолоо дуусгасныхаа дараа та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байхад тань туслах зөв дадал зуршлуудыг үргэлжлүүлэн баримталж, сайн мэдээний дагуу амьдар. Бусдыг хүчирхэгжүүлж, Бурханы хаант улсыг байгуулахын тулд өөрийн хөгжүүлсэн авьяас, чадваруудыг ашигла. Анхаарлаа хандуулах зүйлс:
-
Бусадтай номлолын туршлагаа хуваалц.
-
Өөрийнхөө “Миний төлөвлөгөө”-г дагаж, амьдралынхаа турш зорилго тасралтгүй тавь.
-
Өдөр бүр залбирч, сайн мэдээг судал.
-
Гэрийнхээ тойрогт эсвэл ганц бие залуучуудын тойрогт явж, бишопоосоо дуудлага өгөхийг хүс.
-
Хэрэв ойрхон байдаг бол ариун сүмд үйлчлэх боломжийг эрэлхийл.
-
Бусдад үйлчлэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийл.
-
Институтэд эсвэл шашны боловсролын бусад ангид хамрагд.
-
Боловсрол эзэмших, сургалтад хамрагдах, хөдөлмөр эрхлэх боломжуудыг эрэлхийл.
Бага Алмагийн амьдралынхаа сүүл хэсэгт хамт үйлчилсэн номлогчидтойгоо уулзахдаа мэдэрсэн, Мормоны Номд дүрсэлдэг баяр баясгаланг мэдрэхийн тулд та тийнхүү амьдар.
“Алма Гидеоны нутгаас урагш Мантай нутгийн зүг аялж байх зуураа, болгоогтун, түүний гайхширлыг төрүүлсэн нь, тэрээр Зарахемла нутгийн зүг аялан яваа Мозаягийн хөвгүүдтэй дайралдав. …
… Тиймийн тул Алма ах дүүсээ хараад үлэмж баярлав; мөн түүний баяр хөөрийг илүүгээр нэмсэн нь, тэд Их Эзэний хувьд түүний ах дүүс хэвээрээ байсны учир болой; тийм ээ, мөн тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; өөрөөр хэлбэл тэд зөв ойлголттой хүмүүс болж мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.
Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтад зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билиг, мөн илчлэлийн суу билиг байлаа, мөн тэд заахдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр заадаг байв” (Алма 17:1–3).