“Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын захиас,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид (2025)
“Тэргүүн зөвлөлийн захиас,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид
Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын захиас
Эрхэм хүндэт номлогч оо,
Мормоны Номд “Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдад үйлчилж байгаа үедээ зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17) гэж заадаг. Үйлчлэлээр дамжуулан Израилыг цуглуулахад туслуулахаар Бурхан таныг үйлчлэлийн номлогчоор дуудсан билээ. Бид танд бусдадаа үйлчилснээр дамжуулан Бурханд үйлчлэх хүсэлтэй байгаад талархаж байна.
Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд үйлчлэх нь амьдралдаа болон Түүний сайн мэдээнд талархаж буй таны талархлын чухал илэрхийлэл болдог. Энэ нь Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахина хэмээх таны хүслийг харуулдаг. Та Христийн цэвэр хайраар дүүргэгдэж болохын тулд “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирахыг” бид танд урамшуулж байна. Энэ хайрыг Есүс Христийн “үнэн дагалдагчид” (Moронай 7:47–48) хүлээн авдаг. Өөрийнх нь нэрээр бусдад үйлчлэх үед тань Тэр таныг баяр баясгалангаар дүүргэх болно.
Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас таны үйлчлэлийг чиглүүлэх зорилгоор Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид гарын авлагыг гаргасан. Бид танд үүнийг судалж, доторх жишгүүдийнх нь дагуу амьдрахыг зөвлөж байна. Эдгээр жишиг нь танд бие махбод, сүнслэг байдал болон сэтгэл санааны хувьд өөрийгөө хамгаалахад тусална. Эдгээр нь танд Есүс Христийн илүү итгэлтэй шавь болж, Түүнтэй илүү адилхан болоход туслах болно.
Бид таныг Их Эзэн Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчилж жинхэнэ амар амгалан, баяр баясгаланг олоосой хэмээн залбирч байна.
Хайраар талархан мэндчилсэн,
Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм