Үйлчлэлийн номлогч
5. Санваарын эрх мэдэл ба ёслолууд


“5. Санваарын эрх мэдэл ба ёслолууд,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид (2025)

“Санваарын эрх мэдэл ба ёслолууд,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид

Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээв

5

Санваарын эрх мэдэл ба ёслолууд

5.0

Оршил

Санваар нь бүгдийг адисалж, бүгдэд аврал авчрахын тулд Бурханы хүүхдүүддээ өгсөн эрх мэдэл, хүч юм. Энэ эрх мэдэл нь сайн мэдээний ёслолуудыг зааж, удирдан явуулахад шаардлагатай. Санваарын түлхүүрүүдийг хүлээн авч, хэрэгжүүлдэг санваарын удирдагчид санваарын эрх мэдэлтэй бөгөөд энэхүү эрх мэдлийг бусдад өгч чадна.

Сүмд санваарын бүх эрх мэдлийг санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлага доор ашигладаг. … Сүмийн бүх гишүүн Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар онцгойлон адислагдаж, томилогдсоноор өөрсдөд нь итгэмжлэн хүлээлгэсэн эрх мэдлийг ашиглаж болно (Ерөнхий гарын авлагын 3.4).

Эмэгтэй хүн номлогчоор онцгойлон адислагдсанаар санваарын эрх мэдлийн доор санваарын үүргийг гүйцэтгэхээр томилогддог. Санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс дуудлага хүлээн авсан хэн бүхэн томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ өөрт олгогдсон санваарын эрх мэдлийг ашигладаг.

Хэрэв та Мелкизедек санваар атгагч бол санваарын ёслол, адислалуудад оролцох боломж танд олдоно.

Санваарын ёслолуудыг гүйцэтгэх болон адислалуудыг өгөхдөө Ерөнхий гарын авлагын 18-р бүлэг дээрх удирдамжуудыг дага. Түүнчлэн санваарын эрх мэдэл, хүч чадлын талаар Ерөнхий гарын авлагын 3.4,3.5-ыг үзнэ үү.