Ирээд, Намайг дага
8-р сарын 24–30. “Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье”: Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86


“8-р сарын 24–30. ‘Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье’: Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“8-р сарын 24–30. ‘Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Шөнө дэнлүү барьж буй Есүс

Алдагдсан байсныг аврах, Майкл Молм

8-р сарын 24–30: “Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье”

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86

Дуулал номын бичээчид хувийн гүн гүнзгий мэдрэмжээ яруу найргаараа хуваалцжээ. Тэд урам нь хугарч, айж, гэмшиж байгаагаа бичсэн. Заримдаа бүр Бурханд хаягдсан мэт тэдэнд санагдаж, зарим дуулал бухимдал, цөхрөлийн өнгө аястай байдаг. Хэрэв танд ийм мэдрэмж өмнө нь төрж байсан бол Дуулал номыг унших нь та ганцаар биш юм байна гэдгээ мэдэхэд тусална. Гэхдээ дуулалын бичээчид Их Эзэнийг сайн сайхныг магтан алдаршуулж, хүч чадлыг нь гайхан биширч, нигүүлсэлд нь баясаж байсан тул ийм мэдрэмж төрөх үед таныг урамшуулан зоригжуулах дууллуудыг та мөн олох болно. Бид хилэнцэд автаж, нүгэлд дарагдсан байсан ч Их Эзэн “сайн бөгөөд уучлахад бэлэн” (Дуулал 86:5) гэдгийг тэд мэддэг байв. Их Эзэнд итгэлтэй байлаа гээд хэзээ ч сэтгэлийн түгшүүр, нүгэл, айдас тулгарахгүй гэсэн үг биш гэдгийг мөн тэд ойлгодог байсан. Энэ нь ийм зүйл тохиолдоход та хэнд хандахаа мэддэг гэсэн үг юм.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Дуулал 49; 62:5–12

Гэтэлгэл зөвхөн Есүс Христээр дамжиж ирнэ.

Дуулал 49-д “баян ядуу аль алинд нь” (2-р шүлэг) зориулсан захиас бий. Тэр захиас нь юу байсан гэж та бодож байна вэ? Дуулал 62:5–12 нь захиас дээр юу нэмж байна та бодож байна вэ?

Эдгээр дууллыг унших нь гэтэлгэгдэхийн тулд Бурханаас өөр зүйлд найдаж болох арга замуудын талаар тунгаан бодоход таныг хүргэж магад (Дуулал 49:6–7-г үзнэ үү). “Бурхан амийг [тань] үхэгсдийн орны гараас золино” гэх таны гэрчлэл тань таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? (Дуулал 49:15).

Дуулал 51; 85–86

семинарын дүрс зураг
Аврагчийн нигүүлслийн ачаар би өршөөгдөх боломжтой.

Хаан Давид бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйл болох өршөөл уучлал өөрт нь хэрэгтэй гэдгийг ухаан ойлгосныхоо дараа Дуулал 51-ийг бичжээ. Ямар шүлэг танд төрсөн тэрхүү мэдрэмжийг дүрсэлж байна вэ? Энэ дууллын юу нь танд өршөөгдөнө гэсэн найдварыг өгдөг вэ?

Мөн та наманчлах гэдэг нь ямар утгатайг Дуулал 51-ээс олж мэдэж болно. Олж мэдсэн зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Жагсаалт дээрээ нэмэхийг хүсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80) захиасыг үзнэ үү.

Христээр дамжуулан өршөөгдөх нь ямар байдгийг та хэрхэн дүрслэн хэлэх вэ? Хэрэв танд мэдрэмжээ дүрслэхэд тусламж хэрэгтэй бол Дуулал 51:1–2, 7–12; 85:2–9-ийг үзэж болно. Зарим хүн мэдрэмжээ зураг зурж эсвэл олох замаар илэрхийлэх дуртай байдаг. Та ч туршаад үзээрэй. Та мөн Аврагчийн тухай “Би гайхширна” (Дуулал, д.98) гэх зэрэг дууллыг дуулж эсвэл сонсож болно.

Бид наманчлахын тулд Есүс Христ биднийг цэвэршүүлж чадахаас гэхээс гадна цэвэршүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Та Дуулал 86:5, 13, 15-аас Аврагч өршөөж чадна, мөн өршөөхөд бэлэн гэдгийг мэдэхэд тусалдаг юуг олж мэдсэн бэ?

Мөн Алма 36; Пийтр Ф.Мөрс, “Тэр намайг эдгээж чадна!,” Лиахона, 2023 оны 5-р сар, 39–41-ийг үзнэ үү.

Дуулал 51:13–15; 66:5–20; 71:15–24

Есүс Христийн талаарх миний гэрчлэл бусдыг Түүнд ирэхэд нь тусалж болно.

Есүс Христ, Түүний цагаатгагч хүчний талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо тунгаан бод. Дараа нь Дуулал 51:13–15; 66:5–20; 71:15–24-ийг судлахдаа бусдыг хэрхэн “ирээд, Бурханы үйлсийг үз[эхэд]” (Дуулал 66:5) урьж болохоо бод. Хэрэв та нар “[та нарын] сүнсний төлөө [Их Эзэн] юу үйлдсэнийг өгүүлэх” (Дуулал 66:16) бол юу гэх вэ?

“Хэл минь ч өдөржин [Түүний] зөвт байдлыг өгүүлнэ” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? (Дуулал 71:24).

Мөн Алма 26-г үзнэ үү.

залуу эрэгтэй бусадтай судар хуваалцаж байгаа нь

“Ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө [Бурханы] юу үйлдсэнийг би өгүүлье” (Дуулал 66:16).

Дуулал 63; 69; 77–78

Тусламж хэрэгтэй үед Их Эзэн надад тусална.

Хэд хэдэн дуулалд Бурханаас хол байх ямар гэдгийг мөн Түүний тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг дүрсэлсэн байдаг (Дуулал 63:1, 8; 69:1–8, 18–21; 77:1–9-ийг үзнэ үү). Дуулал 6369; 77–78-аас таны олж мэдсэнээр дууллыг бичсэн хүмүүст санаа зовох хэрэггүй гэдгийг юу ойлгуулсан бэ?

Сэтгэл санаагаар унах үед “ЭЗЭНий үйлсийг” мөн Түүний “эрт үеийн гайхамшгуудыг” санах нь танд хэрхэн тусалдаг вэ? (Дуулал 77:11.) Тэдгээр гайхамшгийн заримыг Дуулал 78-д дүрсэлжээ. Тэдгээрийн талаарх уншихдаа “Бурханд итгэлээ тави[хад]” (7-р шүлэг) юу танд тусалдаг талаар тунгаан бод.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Энэ ням гараг нь сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ амьдралынхаа туршид Бурханы гэрээний зам дээр зогсоход нь бэлтгэх” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.

Дуулал 51; 86:5, 13, 15

Намайг буруу сонголт хийсэн үед Есүс Христ өөрчлөгдөхөд минь тусалж чадна.

  • Дуулал 51-ээс наманчлалын тухай үнэнийг мэдэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд та том зүрх зур. Дараа нь та Сатаны биднээр хийлгэхээр уруу татдаг муу зүйлсийг зүрхэн дотор бичихэд нь хүүхдүүддээ туслаарай. Бид тэдгээрийг хэрхэн зүрх сэтгэлээсээ гаргаж болох вэ? Хүүхдүүдээс Дуулал 51:10, 17 дээрээс “зүрх” гэдэг үгийг олохыг хүс. Эдгээр шүлэг наманчлалын талаар юу зааж байгаа талаар ярилц. Хүүхдүүдээрээ зүрхэн доторх үгсийг арилгуулаад, биднийг наманчлах үед Есүс биднийг өөрчилж чадах арга замуудыг дүрсэлсэн шинэ үгсийг бичүүл.

  • Та “эмтэрсэн, гэмшсэн зүрхтэй” (Дуулал 51:17) байна гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхэд хүүхдүүддээ тусалж болох юм . Жишээлбэл: Тэд өндөг, самар гэх мэт хатуу гадартай ямар нэгэн зүйлийг ээлжлэн хагалах гэж үзэж болно. Хальс нь Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд саад болдог зүйлстэй харьцуулахад тусалж болно. Бид Түүнд хэрхэн зүрх сэтгэлээ нээж болох вэ?

  • Та нар бас Аврагчийн зургийг хамтдаа хараад, Түүнийг дүрслэхдээ ямар үг ашиглаж болохыг хүүхдүүдээсээ асууж болно. Түүнийг дүрссэн үгсийг Дуулал 86:5, 13, 15 дээрээ-аас олохыг хүс. Түүний талаар энэ бүхнийг мэдэх нь яагаад чухал вэ?

Дуулал 61:2–3

Есүс Христ бол миний хад.

  • Хүүхдүүдэд тань Дуулал 61:2–3-т буй бэлгэдлүүдийг зурах таалагдаж болох юм. Есүс Христийг хэрхэн өндөр “хад” (2-р шүлэг), “хоргодох газар,” “бат бэх цамхаг” (3-р шүлэг) шиг бэ?

чулуугаар барьсан харуулын цамхаг

“Та надад хоргодох газар, бат бэх цамхаг билээ” (Дуулал 61:3).

Дуулал 66:16; 77:11; 78:6–7

“ЭЗЭНий үйлсийг би санана.”

  • Судрын дуртай түүхүүдээсээ хуваалцахыг хүүхдүүдээсээ хүс (Сайн мэдээний зургийн цуглуулга-аас авсан зургууд тусалж болно). Эдгээр түүх Их Эзэний талаар бидэнд юу заадаг вэ? Та Дуулал 66:16-г хамтдаа уншаад, “Миний сүнсний төлөө Их Эзэн юу хийсэн бэ?” гэсэн асуултад ээлжлэн хариулж болно.

  • Дуулал 77:11; 78:6–7-г хамтдаа уншаад, таны амьдралд үйлдсэн гээд “Эзэний ажлуудыг сана[хыг]” (Дуулал 77:11) хэрхэн хичээдгээ бие биетэйгээ хуваалцаж болно. Ариун ёслол бидэнд хэрхэн “үргэлж санахад” тусалдаг вэ? (Моронай 4:3; 5:2).

Дуулал 71:8

Би Есүс Христийн тухай бусдад ярьж чадна.

  • Хүүхдүүдтэйгээ хамт Дуулал 71:8-ыг уншсаны дараа том ам зурахыг тэднээс хүсээрэй. Есүс Христийн талаар бусдад хэлж болох зүйлсийг төлөөлсөн зураг, үгсээр энэ амыг “дүүргэхэд” туслахыг тэднээс хүс.

  • Есүс Христийн зургийг тойруулан дамжуулж болно. Зураг барьж байгаа хүн нь Түүний тухай мэддэг нэг зүйлээ хэлнэ. Бид бусдад эдгээр зүйлийн талаар мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Хүүхдүүдэд хуваалцах зүйл их байдаг. “Хүүхэд ямар нэгэн шинэ зүйл сурсан л бол сурсан зүйлээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудыг бие биедээ, гэр бүлийнхээ гишүүдэд, найз нөхдөдөө заах боломжийг олгох замаар тэдний энэ хүслийг урамшуулан дэмж. Түүнээс гадна таны зааж байгаа зарчимтай холбоотой бодол санаа, мэдрэмж, туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүсэж болно. Та тэдний бодол санаа энгийн, цэвэр ариун, хүчтэй болохыг мэдэж авна” (Аврагчийн арга барилаар заах нь32).

Дуулал 86:7

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

  • Дууллын олон ном Бурханд хандсан залбирал мэт бичигдсэн байдаг. Дуулал номыг хүүхдүүдтэйгээ уншихдаа хол газар амьдардаг хүмүүстэй холбогдохын тулд ашиглаж болох утас, захидал зэргийг үзүүлж болно. Тэгээд Дуулал 86:7-г унш. Бид Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн “дууддаг” вэ? Тэр бидэнд хэрхэн хариулдаг вэ?

  • Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6; мөн Сюзан Х.Портэрын “Тэр байдаг учир залбир,” Лиахона, 2024 оны 5-р сар, 77–79-ийг үзнэ үү) зэрэг залбирлын тухай дууг хамт дуулж болно. Бурхан таны залбиралд хариулж байсан үеийнхээ талаар яриарай.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүсийн хөрөг

Христэд ирэгтүн, Кэйси Чайлдс

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Намайг буруу сонголт хийх үед Есүс Христ өөрчлөгдөхөд минь тусалж чадна