Ирээд, Намайг дага
7-р сарын 27–8-р сарын 2. “Би агуу ажил хийж байгаа”: Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8


“7-р сарын 27–8-р сарын 2. ‘Би агуу ажил хийж байгаа’: Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8,” Ирээд, Намайг дага— Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“7-р сарын 27–8-р сарын 2. ‘Би агуу ажил хийж байгаа,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Иерусалимын хэрмийг сэргээн босгож байна

Надад хийх агуу ажил байна, Тайсон Снөү

7-р сарын 27–8-р сарын 2: “Би агуу ажил хийж байгаа”

Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8

Еврейчүүд Вавилонд боолчлогдоод бараг 70 жил болсон байв. Тэд Иерусалимыг болон ариун сүмээ алдаж, олон хүн Бурханы хуулийг үнэнчээр дагахаа мартжээ. Гэвч Бурхан тэднийг мартсангүй. Үнэндээ, Тэрээр Өөрийн бошиглогчоор дамжуулан “Та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ” (Иеремиа 29:10) хэмээн тунхагласан. Энэ бошиглолын дагуу Их Эзэн Өөрийн хүмүүст Иерусалим руу мөн хамгийн чухал нь гэрээнүүддээ эргэж очих замыг өгсөн. Мөн Тэрээр “агуу ажил[ыг]” (Нехемиа 6:3) гүйцэлдүүлсэн үйлчлэгчдийг өсгөн өндийлгөсөн бөгөөд тэдгээрийн дотор Их Эзэний өргөөг дахин барих ажлыг хариуцсан захирагч Зеруббабел гэгч байв. Тахилч, бичээч Езра Их Эзэний хуульд зүрх сэтгэлээ эргэн хандуулахад нь хүмүүст тусалсан. Нехемиа Иерусалимын эргэн тойронд хамгаалалтын хэрмийг сэргээн босгох ажлыг удирдав. Тэд эсэргүүцэлтэй тулгарсан ч санаанд оромгүй эх сурвалжаас тусламж авчээ. Бид ч мөн агуу ажил гүйцэлдүүлж байгаа тул энэ үйл явдал биднийг сүнслэгээр өдөөж болох юм. Бидний ажил ч гэсэн тэднийхтэй адил Их Эзэний өргөө, Түүний хууль, Түүнээс авдаг сүнслэг хамгаалалттай холбоотой.

Езра, Нехемиа номуудын тоймыг Судруудын удирдамж дахь “Езра,” “Нехемиа” хэсгүүдээс уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Езра 1

Их Эзэн Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд хүмүүсийг сүнслэгээр өдөөдөг.

Вавилоныг эзэлсний дараа Персийн хаан Кореш Их Эзэнээр өдөөгдөн, ариун сүмийг дахин бариулахаар хэсэг еврей хүнийг Иерусалим руу илгээсэн. Езра 1-ийг уншихдаа Кореш еврейчүүдийн энэхүү чухал ажилд туслахад бэлэн байсныг анхаараарай. Их Эзэн хэрхэн таны эргэн тойроны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр, тэр дундаа Сүмийнх нь гишүүн бус хүмүүсээр дамжуулан ажилладаг талаар та юу гэж бодож байна вэ? Энэ нь Их Эзэний тухай, мөн Түүний ажлын талаар юу өгүүлж байна вэ?

Мөн Исаиа 44:24–28-ыг үзнэ үү.

Езра 3:8–13; 6:16–22

Их Эзэний өргөө бол баяр баясгалангийн өргөө юм.

Вавилончууд Иерусалимыг эзлэхдээ ариун сүмийг дээрэмдэн тонож, газартай нь тэгшлэн шатаажээ (2 Хаад 25:1–10; 2 Шастир 36:17–19-ийг үзнэ үү). Хэрэв та энэ бүхнийг өөрийн нүдээр харсан еврейчүүдийн дунд байсан бол энэ нь танд ямар санагдах байсан бэ? (Дуулал 137-г үзнэ үү). Хэдэн үе өнгөрсний дараа эргэн ирж, ариун сүмээ дахин барих боломж еврейчүүдэд олдоход тэдэнд ямар санагдаж байсныг анхаараарай (Езра 3:8–13; 6:16–22-ыг үзнэ үү). Энэ нь таныг Их Эзэний тухай, мөн Түүний өргөөний талаар юу өөрийн бодлын талаар тунгаан бодоход хүргэж болох юм. Ариун сүм барих нь яагаад баярлан тэмдэглэх шалтгаан болдог вэ?

тахилч нар Зеруббабелын дуганы гадна

Зеруббабелын ариун сүм, зургийг Сам Лоулор

Езра 4–7; Нехемиа 2; 46

семинарын дүрс зураг
Бурханд надаар хийлгэх ажил бий.

Их Эзэний ажил эсэргүүцэлтэй тулгарахгүй байх нь ховор. Үүнийг энэ бүх ажлыг удирдан явуулж байсан Зеруббабел, Нехемиа нарт юу тохиолдсоноос харж болно. Эдгээр түүхээс суралцахад тань туслах дараах энгийн аргачлалыг өгъе. Тулгарсан эсэргүүцлийг үл харгалзан Их Эзэний ажлыг хэрхэн хийж болох талаар бодож үз. Жишээлбэл:

Бурханы Зеруббабелаар хийлгэх ажил (Езра 4:3):

Бурханы Нехемиагаар хийлгэх ажил (Нехемиа 2:17–18):

Бурханы надаар хийлгэх ажил:

Зеруббабелд тулгарсан эсэргүүцэл (Езра 4:4–24):

Нехемиад тулгарсан эсэргүүцэл (Нехемиа 2:19; 4:1–3, 7–8; 6:1–13):

Надад тулгарч буй эсэргүүцэл:

Зеруббабел ямар хариу үйлдэл хийсэн бэ? (Езра 5:1–2):

Нехемиа ямар хариу үйлдэл хийсэн бэ (Нехемиа 2:20; 4:6, 9; 6:3–15):

Би ямар хариу үйлдэл хийж болох вэ:

Нехемиагийн туршлагыг өөрийнхтэйгөө харьцуулахын тулд ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй” (2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–63) гэх үгийг, ялангуяа сүүлийн хоёр догол мөрийг судалж болно. Бурханы танд өгсөн ажлын талаар бодохдоо та “Залуу эмэгтэйчүүдийн уриа” эсвэл “Аароны санваарын чуулгын уриа” (Gospel Library)-г судалж болно. Эсвэл та нар “Сионы хотын эгч дүүс” (Дуулал, д.161) эсвэл “Израилын ахлагчид аа” (Дуулал, д.163) гэх мэт дууллыг харж болно.

Аврагчийн үйлчлэлд “ажиллах зүрхтэй” байна гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Нехемиа 4:6). Түүний ажлыг хийхэд “Бурханы минь мутар … [над дээр]” байх гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? (Нехемиа 2:8; мөн Нехемиа 2:18; Езра 7:6, 9, 27–28-ыг үзнэ үү). Та Түүнд үйлчлэхээр хичээн чармайж байхдаа Түүний мутрыг хэрхэн харж байсан бэ?

Нехемиа 8

Би судраас суралцах үедээ адислагддаг.

Иудейчүүд олзлогдсон байсан үеүддээ “Мосегийн хуулийн ном” (Нехемиа 8:1)-ыг ашиглах боломжгүй байв. Нехемиа 8-д, Езра хуулийг хүмүүст уншиж өгөв. Езра ба түүний хүмүүс Бурханы тухай, мөн Түүний үгийн талаар ямар бодолтой байсныг харуулсан юуг та энэ бүлгээс олж мэдсэн бэ? (Ялангуяа 1–12-р шүлгийг үзнэ үү). Бурханы болон Түүний үгийн талаарх бодол санааг тань хэрхэн таны амьдралаас олж харж болох вэ?

Мөн Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 115–124-ийг үзнэ үү.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Езра 3:8–13; 6:16–22

Их Эзэний өргөө бол баяр баясгалангийн өргөө юм.

  • Иудейчүүд сүмээ сэргээн босгохдоо ямар их баяр хөөр мэдэрснийг хүүхдүүддээ заахын тулд та тэдэнд доорх зурагтай адил зургийг үзүүлж болно. Энэ хүмүүс юуны учир Их Эзэний өргөөнд байгаадаа баярлаж байсан шалтгааныг ярилц. Түүнчлэн ариун сүм яагаад та нарын хувьд баяр баясгалан мэдрэх газар болохыг хүүхдүүддээ хэлж болно. Ариун сүм Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид илүү ойртсон мэдрэмжтэй байхад тань хэрхэн тусалсан бэ?

  • Та хүүхдүүдтэйгээ хамт Езра 3:10–13-ыг уншихдаа ариун сүм дахин баригдаж байх үед иудейчүүд ямар сэтгэгдэлтэй байсныг харуулсан үгсийг олоход тэдэнд тусал. 13-р шүлгийн төгсгөлд хамтдаа баярлан хашхирч болох юм. Их Эзэн бидэнд ариун сүмүүдийг өгсөнд баярлах шалтгаануудыг бодоход нь хүүхдүүддээ тусал. Энэ баяр баясгалангаа хэрхэн харуулж болох вэ?

  • Хүүхдүүдтэйгээ хамт “Welcome Home” (Gospel Library)-ын хоёр дахь бадаг зэрэг ариун сүмийн тухай дуу дуулж болно. Мөр болгоны дараа завсарлан, ариун сүмийн юунд дуртайгаа хуваалцахыг аль нэг хүүхдээс асуу. Та мөн дуулахдаа Ариун сүмийн зургууд-ыг харж болно.

ариун сүмийн ойролцоо инээмсэглэсэн алхаж буй гэр бүл

Нехемиа 2:17–20; 6:1–9

Их Эзэний “агуу ажлыг” хийхэд Тэр надад туслах болно.

  • Нехемиагийн түүхийг хүүхдүүдтэйгээ хуваалц (Нехемиа 2:17–20; 6:1–9 эсвэл Хуучин Гэрээний түүхүүд дэх “Нехемиа,” 173–174-ийг үзнэ үү). Нехемиа 2:20-ийг уншихдаа Иерусалимын хэрмийг барихад тусалж байгааг үзүүлэн, та хүүхдүүдтэйгээ “босож” зогсож болно. Эсвэл хүүхдүүд тоосго юм уу бусад зүйлээр хана босгох нь тэдэнд таалагдаж болох юм. Үүнийг хийж байхад та тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгэхийг хүсдэг чухал зүйлсийн талаар бодоход нь тусалж чадна.

    1:38

    Nehemiah

  • Нехемиа 6:9-ийг уншихдаа “Гарыг минь тэнхрүүлээч” гэж хэлэхийг сонсоод, гараа өргөхийг хүүхдүүдээсээ хүс. Бурханы ажлыг хийж байхдаа Тэрээр гарыг тань тэнхрүүлж байхыг мэдэрч байсан үеедийнхээ талаар хүүхдүүдэд ярьж өг.

Нехемиа 8:1–12

Судрууд бол адислал мөн.

  • Нехемиа 8:2–3, 5–6, 8–9, 12-оос Езраг судар уншихыг сонссон хүмүүсийн юу хийснийг дүрсэлсэн зарим үгийг чанга унш. Таныг уншиж байхад хүүхдүүд эдгээр үг хэллэгийг зүрслэн үзүүлж болно. Дараа нь та нар судруудыг уншиж, сонсох үед ямар мэдрэмж төрдгийг бие биедээ хуваалцаж болно.

  • Та Нехемиа 8:8-ыг хамтдаа уншихдаа судрыг ойлгоход тэдэнд юу тусалдгийг хүүхдүүдээс асууж болно. Судруудын удирдамж, Сэдэв ба асуулт (Gospel Library) гэх мэт судар судлахад туслах материалуудыг хэрхэн авч ашигладгаа тэдэнд үзүүл. Судруудаас Аврагчийн талаар сурч мэдсэн нэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Судруудаас мөнхийн үнэнийг хайж ол. “Судрууд … сайн мэдээний үнэнүүдээр дүүрэн байдаг хэдий ч тэдгээрийг хайж олохын тулд ухамсартай хүчин чармайлт гаргах шаардлагатай. Судраас хамтдаа суралцаж байхдаа та түр азнаад, зааж буй хүмүүсээсээ сайн мэдээний ямар үнэнийг олж харсныг нь асуу. Эдгээр үнэн Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөтэй хэрхэн холбогдож байгааг олж харахад нь тэдэнд тусал. Заримдаа судруудад мөнхийн үнэнүүдийг өгүүлсэн байдаг бол зарим үед тэдгээр нь бидний уншдаг хүмүүсийн түүх, амьдралыг дүрслэн харуулсан байдаг. Уншиж буй шүлгийнхээ түүхэн нөхцөл байдал, утга учрыг мөн өнөөдөр бидэнд хэрхэн хамааралтай болохыг хамтдаа судлах нь бас тустай” (Аврагчийн арга барилаар заах нь22).

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Езра хуйлмал ном уншиж байна

Езра Усны хаалган дээр, goodsalt.com-оос © Providence Collection/licensed

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Судрууд бол адислал мөн