Ирээд, Намайг дага
8-р сарын 3–9. “… Хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү”: Естер


“8-р сарын 3–9. ‘… Хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү’: Естер,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“8-р сарын 3–9. “… Хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

хааны өмнө Естер өвдөг сөгдөн сууж байгаа нь

Естер хатан Еховагийн ард түмнийг аварсан нь, Сэм Лоолор

8-р сарын 3–9: “… Хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү”

Естер

Естер ном дээрх олон үйл явдал азтай үйл явдал эсвэл санамсаргүй тохиолдол мэт санагдаж магад. Өнчин еврей охин ард түмнээ хядлагаас аврахын тулд зөв цагтаа Персийн хатан болсон явдлыг өөрөөр яаж тайлбарлаж болох вэ? Естерийн үеэл Мордехаи нь хааны амь насанд хүрэхээр завдаж байсан талаар санамсаргүй олж сонсох боломж хэр олон гарч ирэх бол? Эдгээр нь тохиолдол байсан уу эсвэл тэнгэрлэг төлөвлөгөөний нэг хэсэг байсан уу? Ахлагч Роналд А.Расбанд “Тохиолдлын зүйл гэж санагдаж болох зүйл үнэндээ Тэнгэр дэх Эцэгээр хийгдэж байдаг. … Их Эзэн бидний амьдралын хамгийн жижиг хэсгүүдэд ч оролцож байдаг” (“Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49) гэж онцлон тэмдэглэжээ. Бид ийм “жижиг хэсгүүдэд” Их Эзэний нөлөөлснийг үргэлж ялган таньж чаддаггүй. Гэхдээ бид Естерт тохиолдсон үйл явдлаас Тэрээр бидний замыг зааж, Түүний зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Түүний мутар дахь зэмсэг болохоор “энэ цагийн төлөө” (Естер 4:14) биднийг бэлддэг гэдгийг мэдэж авдаг.

Естер номын тоймыг Судруудын удирдамж дахь “Естер” хэсгээс уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Естер

семинарын дүрс зураг
Их Эзэн намайг бусдыг адислах боломж олгодог нөхцөл байдалд тавьдаг.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф бидний хүн нэг бүр “онцгой байранд байж, зөвхөн [бид л] гүйцэтгэж чадах ажил үүрэгтэй байдаг. … Энэ үүрэгт ажлыг Их Эзэн танд ямар нэгэн шалтгаанаар өгсөн юм. Та л тэдэнд хүрч, зүрх сэтгэлд нь нөлөөлж чадах хүн нь байх ч юм билүү. Танаас өөр хэн ч үүнийг таны хийдэг арга замаар хийж чадахгүй байж мэднэ” (“Зогсож байгаа газраасаа өргө”, 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 68) гэж заасан.

Естерийн түүхийг уншихдаа, энэ мэдэгдэл хэрхэн түүнтэй холбогдож байгааг тунгаан бод. Их Эзэн түүнд ямар арга замаар еврейчүүдийг аврах боломж олгосныг олж мэд (жишээлбэл: Естер 2:21–23; 3:10–14; 4:14–16-г үзнэ үү). Дараа нь Тэрээр бусдыг адислах боломжийг танд хэрхэн олгосныг тунгаан бод. Ямар нөхцөл байдал эсвэл харилцаа холбоонд Тэрээр таныг “энэ цагийн төлөө” удирдан чиглүүлсэн гэж та бодож байна вэ? (Естер 4:14). Хэрэв танд патриархын адислал байдаг бол Их Эзэнд танаар хийлгэх ямар ажил байгааг илүү сайн мэдэхийн тулд адислалаа унш. Энэ ажлыг гүйцэлдүүлэхэд та нар юу хийж чадах вэ?

Мөн ChurchofJesusChrist.org-оос “For Such a Time as This” видеог үзнэ үү.

13:44

For Such a Time as This

Бид хийснээрээ сонсохоос илүү ихийг сурч мэдэж авдаг. Гэхдээ ахлагч Дэвид А.Бэднар: “Бидний зорилго ‘Би тэдэнд юу гэж хэлэх вэ?’ гэж биш, харин бид өөрсдөөсөө ‘Би тэднийг юу хийхэд урих вэ? Тухайн хүний амьдралд Ариун Сүнсийг урин авчрах ямар сүнслэг асуултыг тавибал тэр дуртайяа хариулах бол?’ гэж асуух ёстой” (Аврагчийн арга барилаар заах нь25) гэж багш нарт зөвлөсөн. Хэрэв та гэрийнхэн эсвэл ангийнхандаа Естерийн тухай зааж байгаа бол тэднээс сурахад нь туслах юуг хүсэж болох вэ?

Мордехаи Хаманыг гудамжаар морьтой явж байхыг харж байв

“Мордехаиг өөрт нь … мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрч байлаа” (Eстер 3:5).

Eстер 3; 5:9–147

Бардамнал, уур хилэн уналтад хүргэдэг.

Естерийн номоос бид Естер, Мордехаи хоёрын итгэлтэй байдал, Хаманы бардамнал, уур хилэнгийн талаар мэдэж авдаг. Естер 3; 5:9–14-ийг уншиж байхдаа, Хаманы бодол санаа, үг хэл, үйлдлийг анхаараарай. Энэ нь түүний хэн болох талаар мөн түүний сэдэл юу байсан тухай юуг илчилдэг вэ? Ямар үр дагавар түүнийг хүлээж байсан бэ? (Естер 7-г үзнэ үү). Хаманы тухай унших нь бодол санаа, үйлдэлд тань юу нөлөөлж байгааг дүгнэх сэдэл төрүүлж болох юм. Ямар нэгэн өөрчлөлт хийх сэдэл танд төрсөн үү? Та хэрхэн Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэж болох вэ?

Мөн Сургаалт үгс 16:32; Алма 5:28-ыг үзнэ үү.

Eстер 3–4; 5:2–3; 8:11–12

Мацаг барих нь Их Эзэнд итгэж, найддагийг минь харуулдаг.

Естерийг болон бусад еврей хүнийг мацаг барихад хүргэсэн шалтгаанд анхаарлаа хандуул (Естер 3:13; 4:1–3, 10–17-г үзнэ үү). Мацаг барих нь тэднийг хэрхэн адисалсан бэ? (Естер 5:2–3; 8:11–12-ыг үзнэ үү). Их Эзэн яагаад биднээс мацаг барихыг хүсдэг вэ? (Gospel Library, Сэдэв ба асуулт, “Мацаг, мацаг барих”-ыг үзнэ үү). Мацаг барихыг хэрхэн амьдралынхаа илүү агуу адислал болгохоо эргэцүүлэн бод.

Исаиа 58:6–12; ChurchofJesusChrist.org, “Fasting: Young Single Adult Ward, Amanda” видеог тус тус үзнэ үү.

2:41

Fasting: Young Single Adult Ward, Amanda

Естер 3:1–11; 4:10–17; 5:1–4; 9:17–19

Зөвийг үйлдэхэд ихэвчлэн асар их зориг шаардагддаг.

Мордехаи, Естер хоёр өөрсдийн итгэл үнэмшил, ард түмнийхээ төлөө зогсохдоо амиараа дэнчин тавьсан. Бидний сонголт ноцтой үр дагавартай байх нь бага ч зөв зүйлийг хийхэд зориг шаардагддаг. Естер 3:1–4; 4:10–17-оос зөвийг үйлдэх зоригтой байх талаар та юу сурч мэдсэн бэ? Естер, Мордехаи хоёрын эр зоригоо харуулсны дараах үр дагавар өөр өөр байсныг анхаараарай (Естер 3:5–11; 5:1–4-ийг үзнэ үү). Естер, Мордехаи хоёр сонголт хийхийн тулд Бурханы талаар юу мэдэх хэрэгтэй байсан бэ?

Зөв зүйлийн төлөө зогсоход зориг хэрэгтэй нөхцөл байдлын талаар бод. Их Эзэнд зоригжиход тань туслах юуг та Естер, Мордехаи хоёроос мэдэж авсан бэ?

Естерийн зориг “баярын өдөр” (Естер 9:17–19-ийг үзнэ үү) болоход хүргэжээ. Христийнх шиг зоригтой байх нь танд хэрхэн “баярын өдөр” өгсөн бэ?

Мөн Gospel Library-аас “Courage,” “Dare to Stand Alone” видеонуудыг, Дуулал-аас “Итгэлдээ үнэнч бай,” д.134-ийг үзнэ үү.

3:19

Courage

4:20

Dare to Stand Alone

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Eстер 2:5–7

Би гэр бүлийнхэндээ үйлчилж чадна.

  • Мордехаи Естерт тусалсан шиг та ч бас Естер 2:7-г ашиглан, тусламж хэрэгтэй гэр бүлийнхэндээ туслах талаар хүүхдүүддээ заахаар сүнслэгээр өдөөгдөж болох юм. Та шүлгийг хамтдаа унших юм уу өөрийн үгээр нэгтгэн дүгнэж болно. Дараа нь та хүүхдүүдтэйгээ таны тусламж хэрэгтэй байж болох гэр бүлийн гишүүдийг бодож болно. Тэдэнд туслах төлөвлөгөө гарга.

Естер 3:1–11; 4:10–17

Их Эзэн надад зоригтой байхад тусалж чадна.

  • Эр зоригтой байх гэдэг нь айсан үедээ ч зөвийг хийх гэсэн утгатайг Естер, Мордехаи хоёрын жишээ хүүхдүүдэд тань ойлгуулдаг. Мордехаи … үедээ зориг гаргасан, Естер … үедээ зоригтой байсан өгүүлбэрүүдэд үгийг нөхөж бич. Естерийн түүхийг хамтдаа судлахад хүүхдүүд тань өгүүлбэрийг гүйцээх арга замыг санал болгож болох юм. Естер 3:1–11, 4:10–17-ийг эсвэл “Естер хатан” (Хуучин Гэрээний түүхүүд, 166–170)-ыг уншиж болно эсвэл энэ тойм дахь зургуудыг хар. Тэгээд Би …-ээр зоригтой байх болно гэж бичээд, Тэнгэрлэг Эцэгийн тэднээр хийлгэхийг хүсдэг, эр зориг шаарддаг зүйлсийг жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. “Зөвийг чи хий” (Хүүхдийн дууны ном, 80) зэрэг эр зоригийн тухай дуу тус болж чадна.

    2:45

    Queen Esther

  • Есүс Христийн зоригтой байсан үеийн тухай хүүхдүүдэд ярьж өг. Жишээлбэл: Тэр бидний гэм нүглийн төлөө Гетсеманид мөн загалмай дээр зовсон (Матай 26:36–39; 27:33–35-ыг үзнэ үү). Хүүхдүүдээсээ зоригтой байсан үеийнх нь талаар хуваалцахыг хүс. Мөн туршлагаасаа хуваалцаарай.

Eстер 4:1–3, 10–17

Мацаг барих нь Их Эзэний адислалуудыг авчирдаг.

  • Естер 4:1–3, 10–17-г унших нь хүүхдүүддээ мацаг барих талаар заахад тусална. Естер болон иудейчүүд яагаад мацаг барьдаг байсан бэ? Яагаад мацаг барьдгаа хүүхдүүддээ ярьж өг. Тэднээс өмнө нь мацаг барьж байгаагүй найздаа мацаг барих талаар юу гэж тайлбарлахыг нь асууж болно. Бид мацаг барьснаас ирдэг адислалуудыг ойлгоход нь найз нартаа хэрхэн тусалж болох вэ?

  • Их Эзэний тусламж хэрэгтэй байж болох ямар нэг зүйлийг бодоход нь хүүхдүүдээ урамшуулан дэмж. Дараагийн мацгийн ням гарагт мацгийнхаа нэг хэсэг болгох ямар нэг зүйлийг тэдэнд санал болго.

Хааны хажууд зогсож буй Естер хатан

Естер зоригтой байсан учраас Эзэний ард түмнийг аварч чаджээ.

Eстер 4:14

Бид Бурханы мутарт зэмсэг болж чадна.

  • Естерийг айж байх үед Мордехаи “энэ цагийн төлөө” (Естер 4:14) хатан болоход нь Их Эзэн тусалсныг тайлбарлан, түүнийг урамшуулсан гэдгийг ойлгоход нь хүүхдүүддээ тусал. Мордехаи энэ үгээрээ ямар санааг хэлсэн бэ? Естер хэрхэн Их Эзэнд зэмсэг болж байсан талаар хоорондоо ярилц. Бид хэрхэн Их Эзэнд зэмсэг байж чадах вэ?

  • Та хүүхдүүддээ зэмсэг гэж юу болохыг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та хэн нэгнээр хөгжмийн зэмсэг дээр дуу тоглуулах юм уу багаж ашиглаж байгаа хүний зургийг үзүүлж болно. Бурханы мутарт зэмсэг болох гэдэг нь юу гэсэн утгатай талаар ярьж болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Естер хатан

Естер хатан, Минэрва Тэйчэрт. © William and Betty Stokes

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Намайг зоригтой байхад Их Эзэн тусалж чадна