“8-р сарын 17–23. ‘ЭЗЭН бол миний Хоньчин’: Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“8-р сарын 17–23. ‘ЭЗЭН бол миний Хоньчин,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Их Эзэн миний Хоньчин, Ёнсүн Ким; Зургийг havenlight.com-аас авав.
8 сарын 17–23: “ЭЗЭН бол миний Хоньчин”
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46
Дуулал номыг хэн бичсэнийг бид баттай мэдэхгүй. Заримыг нь эДавид хаан бичсэн гэж үздэг ч ихэнх зохиогчийг нь тодорхойгүй. Гэсэн ч Дуулал номыг уншсаны дараа нэрийг нь мэдэхгүй ч уг номын зохиогчийн зүрх сэтгэлийг бид мэддэг юм шиг санагддаг. Ямар ч гэсэн Дуулал ном нь израилчуудын шүтлэг бишрэлийн чухал хэсэг байсан бөгөөд Аврагч энэ номоос байнга эш татдаг байсныг бид мэднэ. Дуулал ном нь бидний хувьд Бурханы эртний хүмүүсийн сэтгэл рүү өнгийн харах цонх юм. Тэд Бурханы талаар юу гэж боддог, юунд санаа зовдог, хэрхэн амар амгаланг олдог байсныг бид харж болно. Өнөөгийн итгэгчидтэй адил бид дэлхий даяар эдгээр үгийг Бурханыг шүтэх шүтлэг бишрэлдээ хэрэглэсээр байгаа. Энэ нь Дуулал номын зохиогчид Бурханы талаар бид юу гэж боддог, юунд санаа зовдог, хэрхэн амар амгаланг олдогоо илэрхийлсэн тулд яг л бидний сэтгэл зүрх рүү өнгийн хардаг юм шиг санагддаг.
Дуулал номын тоймыг Судруудын удирдамж дахь “Дуулал” хэсгээс уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Дуулал 1; 23; 26–28; 46
“Би … ЭЗЭНд итгэсэн.”
Та Дуулал номыг уншихдаа зохиогчид айдас, уйтгар гуниг, сэтгэлийн зовнилоо ямар их илэрхийлснийг нь анзаарч болох юм. Итгэлтэй хүмүүст ч гэсэн ийм мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Их Эзэнд бүрэн итгэж найдах гээд шийдэл өгдөг нь Дуулал номыг сүнслэгээр өдөөгдсөн ном болгодог. Дуулал 1; 23; 26–28; 46-г уншиж байхдаа доор бичнэ үү:
-
Их Эзэнд итгэж найдах урилга.
-
Түүнийг дүрсэлсэн үгс.
-
Түүний өгдөг амар амгалан, хүч чадал, бусад адислалыг дүрсэлсэн үгс.
-
Түүнд итгэдэг хүмүүсийг дүрсэлсэн үгс.
Түүнчлэн Дуулал нь Аврагчийн талаар заахдаа ашигласан тод дүрслэл, бэлгэдлүүдийг анхаар. Жишээлбэл: Дуулал 23-т “ургамалт бэлчээрт хэвтүүлж,” “усны дөлгөөн” (2-р шүлэг) гэх хэллэг юуг санагдуулж байна вэ? Тайтгаруулагч “саваа”, “таяг” (4-р шүлэг) зэрэг нь юуг бэлгэдэж болох вэ? “Аяга” (5-р шүлэг) минь дүүрэх гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
Дуулал 2; 22
Есүс Христ бол амлагдсан Мессиа юм.
Дуулал номд Есүс Христийн мөнх бус амьдралын тухай хэд хэдэн удаа өгүүлсэн байдаг. Шинэ Гэрээний үеийн Христэд итгэгчид ч бас эдгээр холбоог олж харсан байдаг. Дараах судрын эшлэлүүдийг уншихыг бод. Эдгээр дуулал дахь үг болон Аврагчийн амьдралын хоорондох уялдаа холбоог олж мэд:
-
Дуулал 2:1–3 ба Үйлс 4:24–28
-
Дуулал 2:7 ба Үйлс 13:30–33
-
Дуулал 22:1 ба Матай 27:45–46
-
Дуулал 22:7–8 ба Матай 27:39–43
-
Дуулал 22:16 ба Лук 23:32–33
-
Дуулал 22:18 ба Матай 27:35
-
Дуулал 31:5 ба Лук 23:46
Та эдгээр уялдаа холбоог судлаад, юу сурч мэдсэн вэ? Судрын ямар ямар бошиглол, амлалт хараахан биелэгдээгүй байна вэ? Ирээдүйд итгэх итгэл найдвар төрүүлсэн юуг юуг та эдгээр амлалтаас олж мэдсэн бэ?
Дуулал 8; 19; 33
“Дэлхий ЭЗЭНий энэрэл хайраар дүүрэн билээ”
Дуулал 8; 19; 33-ыг унших нь Их Эзэний олон гайхамшигт бүтээлийн талаар эргэцүүлэн бодоход таныг сүнслэгээр өдөөж болох юм. Ийн уншихдаа бодол, мэдрэмждээ анхааран ажигла. Та мөн эдгээр дуулалтай холбоотой “How Great Thou Art” (Hymns, 195) зэрэг дууллын үгсийг дуулж эсвэл тунгаан бодож болно. Их Эзэний бүтээлүүд хэрхэн “Бурханы сүр жавхланг тунхагладаг” вэ? (Дуулал 19:1).
Дуулалд номоос сүнслэгээр өдөөгдөн сэдэвлэн зохиосон зарим дууллыг доор дурдав:
-
Дуулал 23: “Эзэн миний Хоньчин,” (Дуулал, д.54)
-
Дуулал 23:6; 150: “Бүхнийг чадагч, Их Эзэнийг магтъя” (Дуулал, д.35)
-
Дуулал 26:8: “Таны өргөөнд бид хайртай” (Дуулал, д.129)
-
Дуулал 27:1: “Эзэн бол гэрэл” (Дуулал, д.42)
-
Дуулал 33:1–6; 95:1–6: “Энэ дэлхийн үзэсгэлэн” (Дуулал, д.44)
-
Дуулал 37:3–9: “Be Still, My Soul” (Hymns, д.124)
-
Дуулал 148: “All Creatures of Our God and King” (Hymns, д.62)
Дуу хөгжим ашигла. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэлсэнчлэн: “Сүмийн дуулал дуулах нь Их Эзэний Сүнсний хөгөнд өөрсдийгөө тааруулах шилдэг арга замуудын нэг юм. … Ариун нандин хөгжимд Их Эзэнийг хайрлах бидний хайрын мэдрэмжийг илэрхийлэх онцгой чадавх бий. Ийм төрлийн харилцаа бидний шүтлэгт гайхамшигтай зэмсэг болдог. … Манай дуулалуудад зүйрлэхийн аргагүй сургаал номлолууд агуулагддаг бөгөөд үнэн, яруу найргийн хувьд зөвхөн судрууд л илүү гарна” (“Worship through Music,” Ensign, Nov. 1994, 10, 11). Энэ долоо хоногт та илүүбишрэл шүтлэгээ сайжруулахын тулд Дуулалтай холбоотой ямар дууллыг сонсож эсвэл дуулж болох вэ?
Дуулал 19:7–11; 29
Их Эзэний үг хүчирхэг бөгөөд “зүрхний баясгалан” юм.
Дуулал ном дахь гэрчлэл, хуулиуд, зарлигууд, шүүлтүүд зэрэг үгс Их Эзэний үгс юм. Дуулал 19:7–11-ийг уншихдаа дараахыг санаарай. Эдгээр шүлэг Их Эзэний үгийн талаар та нарт юу зааж байна вэ? Дуулал 29 нь танд Түүний дуу хоолойн талаар юу заадаг вэ? Өөрийн туршлагаас харахад Их Эзэний үг эсвэл дуу хоолой эдгээр дүрслэлтэй хэрхэн нийцэж байна вэ?
Дуулал 24; 26–27
Аврагч надад Бурханы оршихуйд орохуйц цэвэр ариун байхад тусалж чадна.
Иерусалимын ариун сүм уулан дээр баригдсан байсан тул “ЭЗЭНий уул” (Дуулал 24:3) гэдэг нь ариун сүмийг буюу Бурханы оршихуйг хэлж байж болох юм. Энэ нь Дуулал 7:14-ийг илүү сайн ойлгоход хэрхэн танд туслах вэ? Таны хувьд “цэвэр гартай, ариун зүрхтэй” (4-р шүлэг) байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Дуулал 26–27-г уншихдаа Их Эзэний өргөөний талаар өөр юу олж мэдсэн бэ?
Заримдаа бид Бурханы оршихуйд орохын тулд цэвэр ариун байх хэрэгтэй гэдгийг сонсоод сэтгэлээр унадаг. Эцсийн эцэст, бид бүгдээрээ төгс болохыг хичээдэг бөгөөд бидний хэн нь ч төгс биш билээ. Ахлагч Дэвид А.Бэднарын “Clean Hands and a Pure Heart” захиас ямар итгэл найдвар өгч байна вэ? (Liahona, Nov. 2007, 80–83). Төгс болох амаргүй гэдгийг биеэрээ үзэж туулж байгаа хүнд та түүний энэ захиасыг хэрхэн ашиглаж болох вэ? Та “цэвэр гар, мөн цэвэр зүрх сэтгэлтэй” байхыг хичээхдээ хэрхэн Аврагчийн тусламжийг хүлээн авч болохоо бод.
Брадли Р.Вилкокс, “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–75-ыг үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Дуулал 23; 27–28; 32; 46
Их Эзэн надад амар амгалан, хүч чадал, удирдамжийг санал болгодог.
-
Их Эзэн бол … гэж бичээрэй: Дуулал 23:1, 27:1; 28:1; 28:7; 32:7; 46:1 гэсэн судруудыг ашиглан уг өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүүхдүүдээс хүс. Их Эзэн бидэнд хэрхэн тусалж чадах талаар эдгээр шүлэг бидэнд юу заадаг вэ?
-
Аюулгүй, эрүүл байхын хургад юу хэрэгтэйг та хүүхдүүдтэйгээ ярилцаж болно. Дараа нь Дуулал 23-ыг хамтдаа уншиж байхдаа хурганыхаа төлөө хоньчны хийдэг зүйлийг Есүсийн бидний төлөө хийдэг зүйлтэй харьцуулахад нь хүүхдүүддээ тусал. Бид сүнслэг байдлын хувьд аюулгүй, эрүүл байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42) зэрэг тэдэнд санаа өгөх дууг хамтдаа дуул.
Чилийн Консэпсион ариун сүм
Дуулал 24:3–4
Их Эзэний өргөөнд орохын тулд бидэнд “цэвэр гар, ариун зүрх” хэрэгтэй.
-
Дуулал 24:3-ыг хамтдаа уншихдаа хүүхдүүд ариун сүмийг сануулсан үг хайж болно. Тэд бас ариун сүмийн зургийг харж болно. Дараа нь хэн ариун сүмд орж болохыг мэдэхийн тулд 4-р шүлгийг хамтдаа унш. Гар хэрхэн бохирддог, бид гараа хэрхэн цэвэрлэдэг талаар ярилцаарай. Бид хэрхэн сүнслэг байдлын хувьд бохирддог вэ? Аврагч хэрхэн бидэнд сүнслэг байдлын хувьд цэвэр болоход тусалдаг вэ?
Дуулал 30:5
Есүс Христ уйтгар гунигийг баяр хөөр болгон өөрчилж чадна.
-
Та хэрэв бага насны хүүхэдтэй бол Дуулал 30:5 дээрээс “Шөнөд уйлаан байж болох ч” гэж уншихдаа уйлж байгаа дүр үзүүлэхийг тэднээс хүс. Дараа нь “Өглөөд баярын уухай ирдэг” гэж унших үед баярлахыг тэднээс хүс. Энэ үгээ хэд хэдэн удаа давт.
-
Аврагчийн зургийг үзүүлээд, танд баяр хөөр авчирдаг юуг Тэр таны төлөө хийснийг хүүхдүүдэд ярьж өг. Та мөн хүүхдүүдэд зургийг ээлжлэн барьж, тэдэнд баяр хөөр авчирдаг юуг Есүс хийсэн талаар хуваалцах боломж олго.
Дуулал 46:10
“Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд.”
-
Хүүхдүүдэд Дуулал 46:10-ын “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд” гэсэн эхний өгүүлбэрийг цээжлэхэд тусал. “Тэмцэлдэхээ болих” гэдэг нь ямар утгатай вэ? Та нар цаг гарган тэмцэлдэхээ болих талаар ярилцаж болох юм. Түүнчлэн “тэмцэлдэхээ больсноор” Бурхантай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлсэн туршлагаасаа бие биетэйгээ хуваалцаж болно. Тэнгэрлэг Эцэгтэй ойр байгаагаа мэдрэхийн тулд өдрийн туршид “тэмцэлдэхээ больсон” үеүүдийнхээ талаар бодоход нь хүүхдүүддээ тусал.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.