“8-р сарын 31–9-р сарын 6. ‘Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун’”: Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“8-р сарын 31–9-р сарын 6. ‘Амьсгалтай бүхэн Эзэнийг магтагтун,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Бүхний дээр, Кэлси, Жэсси Лайтвийв
“8-р сарын 31–9-р сарын 6: “Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун”
Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150
Дуулал номын еврейчүүдийн уламжлалт нэр бол “магтаал” гэсэн утгатай Tehillim (тэхилим) гэсэн еврей үг юм. Энэ нь магтан дуу болох халлелуяа (“Иеховаг магт” буюу “Их Эзэнийг магт” гэсэн утгатай) гэдэгтэй холбоотой. Хэрэв та Дуулал номын гол захиасыг нэг үгээр хураангуйлах хэрэгтэй бол магтаал гэсэн үг үүнд яг тохирно. Дуулал номын зарим бүлэгт “Их Эзэнийг магтан дуул” (ялангуяа Дуулал 146–150-ийг үзнэ үү) гэсэн шууд урилга орсон байдаг ба тэдгээр нь бүгдээрээ шүтэн бишрэх, магтан дуулах хүслийг төрүүлж болно. Дуулал нь Их Эзэний хүч чадал, нигүүлсэл, Түүний үйлдсэн агуу зүйлсийн талаар эргэцүүлэн бодоход биднийг уриалдаг. Бид энэ бүхний хариуг Түүнд хэзээ ч төлж чадахгүй ч үүнийх нь төлөө Түүнийг магтан дуулж чадна. Энэхүү магтаал нь өөр өөр хүмүүст өөр өөр байдлаар хүрэхээс гадна үүнд дуулах, залбирах эсвэл гэрчлэлээ хуваалцах зэрэг орж болно. Энэ нь ихэвчлэн Их Эзэнд илүү үнэнч байж, Түүний сургаалыг илүү сайн дагахад түлхэц өгдөг. “Их Эзэнийг магтан дуул” гэсэн үг таны амьдралд ямар ч утгатай бай Дуулал номыг уншиж, тунгаан бодох нь ийн магтан дуулахад илүү ихээр сүнслэг байдлаар өдөөх болно.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Дуулал 102–103; 116
Намайг зовлон бэрхшээл тулгарсан үед Их Эзэн тайтгаруулна.
Дуулал 102:1–11-д зовлон бэрхшээл тулгарсан үед түлхүү төрдөг түгшүүр, ганцаардах мэдрэмжийг хэрхэн дүрсэлснийг анхаараарай. Та эсвэл таны таньдаг хүмүүс ийм мэдрэмжийг мэдэрч байсан байж болох юм. Дуулал 102:12–28; 103; 116-г уншихдаа, сорилт бэрхшээлтэй тулгарахад “ЭЗЭНий нэр дээр дууд[ах]” итгэлийг төрүүлэх үг хэллэгийг хайж ол (Дуулал 116:13). Та Түүнд найдах найдвар төрүүлдэг үг хэллэгийг тэмдэглэн, цээжилж эсвэл бусадтай хуваалцаж болно.
Мөн Исаиа 25:8; Еврей 2:17–18; Алма 7:11–13; Камилл Н.Жонсон, “Христ бол тайвшрал,” Лиахона, 2023 оны 5-р сар, 81–83; “Хаана амар тайван байна?” дууг тус тус үзнэ үү (Дуулал, д.62).
Карл Хэйнрик Блок (1834–1890), Христ Бетезда дахь өвчтэй хүнийг эдгээж байгаа нь, 1883 он, зотон тос, 100 ¾ x 125 ½ инч. Бригам Янгийн Их сургуулийн урлагийн музейг 2001 онд Жак Р. болон Мэри Лоис Вийтлийгийн хандивласан мөнгөөр худалдан авсан.
Дуулал 110; 118
Есүс Христ Дуулал номын бошиглолуудыг биелүүлсэн.
Дуулалд Есүс Христийн амьдрал, тохинууллын талаар өгүүлсэн хэсгүүд байдаг. Энд хэдэн жишээ авч үзье.
-
Дуулал 110:1–4 (Матай 22:41–45; Еврей 5:4–10; 6:20-ийг үзнэ үү)
-
Дуулал 118:22 (Матай 21:42; Үйлс 4:10–11; 1 Петр 2:7-г үзнэ үү)
-
Дуулал 118:25–26 (Матай 21:9-ийг үзнэ үү)
Эдгээр шүлэг Есүс Христийн талаар танд юу заадаг вэ? Түүний талаарх эдгээр зүйлийг мэдэх нь яагаад чухал вэ?
Дуулал 119
Бурханы үг намайг Түүний зам дээр үлдэхэд тусална.
Дуулал 119-д бидний амьдралыг Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очих аялалтай харьцуулсан олон хэллэг байдаг. Уншиж байхдаа “явах,” “зам,” “зам мөр,” “хөл,” “төөрөх” гэх мэт үгсийг олно уу. Та хаана байсан, одоо хаана байгаа, хаашаа явж байгаагаа бодох зэргээр амьдралын аян замынхаа талаар тунгаан бод. Та энэ Дууллаас гэртээ эргэж очих аяллынхаа талаар юу сурч мэдсэн бэ? Та бусдын замыг харснаар юу сурч мэдсэн бэ? Энэ Дуулалд өгүүлснээр, Бурхан танд зөв зам дээр үлдэхэд туслах ямар зүйл өгсөн байна вэ?
Зам эсвэл газрын зургийг дагах нь хаа нэгтээ амжилттай аялахад тусалсан тохиолдлын талаар бод. Энэ туршлага Бурханы замаар замнах талаар танд юу зааж байна вэ?
Өөр олон сударт нэгэн замын талаар Их Эзэн болон Түүний бошиглогчид өгүүлсэн байдаг. Жишээнүүдийг доор харуулав. Эдгээр шүлгийг судалж, сурч мэдсэн зүйлээ бичиж авах эсвэл бусадтай хуваалцах талаар бодож үз.
|
Судрын |
Бурханд хүрэх замын талаар миний сурч мэдсэн зүйл |
|---|---|
Судрын Сургаалт үгс 4:11–19 | |
Судрын Maтай 7:13–14 | |
Судрын | |
Судрын | |
Судрын | |
Судрын |
Эдгээр үнэн таныг Бурханы зам дээр үлдэхэд хэрхэн тусалж чадах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах зөвлөгөөнөөс та ямар нэмэлт ойлголт мэдэж авч чадах вэ?
“Хэрэв бид амьдралын аяллаа амжилттай байлгая гэвэл бидэнд тэнгэрлэг удирдамж хэрэгтэй. Их Эзэн ‘Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай’ [Сургаал ба Гэрээнүүд 6:36] хэмээн хэлсэн. Дуулал номын зохиогч ‘Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл’ [Дуулал 119:105] хэмээн бичсэн. …
“Амьдралын аяллынхаа турш та олон саад бэрхшээлтэй тулгарч, алдаа гаргадаг. Судрын удирдамж нь танд алдаагаа ухаарч, шаардлагатай зүйлийг засахад тусалдаг. Та буруу чиглэлээр явахаа болино. Та анхааралтайгаар судрын газрын зургийг судалж эхэлнэ. Тэгээд та ‘мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд’ ороход шаардлагатай наманчлах, нөхөн төлөх зэргийг хийдэг [2 Нифай 31:18]” (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17).
Мөн Дийтр Ф.Угдорф, “Алдагдсан хүү ба гэрт хүргэх зам,” Лиахона, 2023 оны 11-р сарыг үзнэ үү.
Дуулал 134–136
Их Эзэн ямар ч хуурамч шүтээнээс илүү хүчтэй.
Дуулал 135:15–18-д хуурамч шүтээнүүдэд итгэх нь ямар болчимгүй зүйл болох талаар өгсөн шалтгаануудыг анхаараарай. Та хиймэл шүтээнтэй төстэй юунд итгэхээр уруу татагдаж болох вэ? Дуулал номын зохиогчдын Дуулал 134–136-д дурдсаны дагуу та Их Эзэний хийж чадах зүйлсийн жагсаалтыг гаргаж болно. Тэрээр таны төлөө ямар хүчирхэг зүйл хийсэн бэ?
Дуулал 139
Их Эзэн миний зүрх сэтгэлийг мэднэ.
Дуулал 139 дээрээс Их Эзэн таныг мэддэг гэдгийг ойлгоход тусалдаг юуг олж мэдсэн бэ? Таны бодол санаа, үйлдэл, давуу болон сул талууд юу байна вэ? Энэ үнэн таны амьдралд болон сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
Дуулал 146–150
“ЭЗЭНийг магтагтун.”
Та эдгээр сүүлчийн магтаалын дууллыг уншиж байхдаа Их Эзэнийг магтан дуулах шалтгаанаа бодоорой. Яагаад Түүнийг магтан дуулах чухал вэ? Түүнийг ямар ямар арга замаар магтан дуулж болох вэ?
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Дуулал 102:1–2
Их Эзэн намайг тайтгаруулж, найдвар төрүүлдэг.
-
Та эсвэл хүүхдүүдийн нэг нь Дуулал 102:1–2-ыг уншаад, бидний хүнд хэцүү үед Их Эзэн бидэнд хэрхэн тусалдгийг олж мэднэ. Бид Түүний тусламжийг хэрхэн олж чадах вэ? Мөн тусламж хэрэгтэй болсон үед Бурхан залбирлыг тань сонсдог юм шиг санагддаг үеийнхээ талаар бие биетэйгээ хуваалцаж болох юм.
Дуулал 119:105
Бурханы үг гэрэлтэй адил.
-
Харанхуйд байх ямар байдгийг хүүхдүүд ярихад хөгжилтэй байж болох юм. Эсвэл тэд харанхуйд ямар ямар зүйлийг хийхэд хэцүү байдаг талаар ярилцаж болно Та тэднийг нүдээ аниад, зураг зурах зэрэг ямар нэг зүйл хийхэд урьж болно. Дуулал 119:105-аас гэрэл, Бурханы үгийн талаар юу олж мэддэг вэ?
-
Дараах шүлгүүдээс Тэнгэрлэг Эцэгийн зам дээр үлдэхэд бидэнд туслах Түүний бидэнд өгсөн нэг зүйлийг хайж ол: Дуулал 119:47–48; 119:105; 1 Нифай 11:25; 2 Нифай 31:20. Бид Бурханы зам дээр үлдэхийн тулд юу хийж болох вэ?
-
Танай хүүхдүүд Дуулал 119:105-д дурдсан зүйлсийн зургийг харах таалагдаж болох юм. Тэд шүлгийг унших үедээ зургуудыг зөв дарааллаар нь байрлуулж болно. Та мөн “Хайрын гэрэлд байхыг надад заагаач” (Хүүхдийн дууны ном, д.70) эсвэл “Би Есүстэй алхана” (Gospel Library) зэрэг холбоотой дууг хамтдаа дуулж болно.
Дуулал 139:1–3, 23-24
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг мэддэг мөн надад хайртай.
-
Хүүхэд нэг бүрийнхээ талаар мэддэг зүйлсийнхээ товч жагсаалтыг гаргах талаар бодож үз. Та эдгээр жагсаалтыг нэг нэгээр нь унших үедээ аль хүүхдийг дүрслэн хэлж байгааг таахыг хүүхдүүдээс хүс. Дараа нь Дуулал 139:1–3-ыг хамтдаа уншсаны дараа Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын бидний тухай мэддэг зүйлсийг жагсааж бич.
-
Дуулал 139:23–24-ийн үгсийг цаасан дээр эсвэл самбарт бич. Бурханы бидний төлөө хийж чадах зүйлсийг дүрслэх үгсийн доогуур зурж тэмдэглэхийг хүүхдүүдээсээ хүс. Бид яагаад Бурханыг эдгээр зүйлийг хийгээсэй гэж хүсэх вэ?
Дуулал 146:1, 5–9
Би Их Эзэнийг магтан дуулж чадна.
-
Хүүхдүүдийг хэн нэгэн тэднийг магтаж, сайн зүйл хийсэн гэж хэлж байсан туршлагаасаа хуваалцахад урь. Дуулал 146:6–9-өөс Их Эзэний хийсэн зарим сайн зүйлийг хуваалц (мэдэхгүй үгсийг ойлгоход нь хүүхдүүддээ тусал). Түүний бидний төлөө хийдэг бусад зүйлийн талаар ярихыг хүүхдүүдээсээ хүс. Бид эдгээр зүйлийн төлөө Түүнийг хэрхэн магтан дуулж болох вэ?
Гэртээ суралц; бусадтай хуваалц. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэр орон бол “сайн мэдээнээс суралцах төв” (““Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119–120) байх ёстой хэмээн заасан. Энэ долоо хоногт та Дуулал номоос хувиараа эсвэл гэр бүлээрээ гүнзгийрүүлэн судлахын тулд юу хийж болох вэ? Судалж дууссаныхаа дараа сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ бусадтай хуваалцах талаар бодож үзээрэй. Та үүнийг харилцан яриа, мессеж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсвэл Сүм дээр хийж болно.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.